“Цэргийн сургууль”-ийн Синицыний бодит амьдрал тийм ч жаргалтай биш

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 26

Оросын “Кадетство” олон ангит кино үзэгчдийн сэтгэлд хүрсэн бүтээл болж чадсан билээ. Цэргийн сургуулийн сонсогч нарын нэг, ухаалаг дөлгөөн Илья Синицынийг уншигч та санаж байгаа байх. Синицыний дүрийг бүтээсэн жүжигчин Борис Корчевников хожмоо сэтгүүлч болж, Оросын алдартай “Прямой эфир” нэвтрүүлгийн хөтлөгч болсон билээ. Тэгвэл гаднаа сайхан харагдах түүний амьдралд ямар зовлон нуугдаж байсан талаар хөтлөгч залуу ярьжээ. Тэрбээр “Прямой эфир”-ийн хөтлөгч байхаа больсон ч нэвтрүүлгийн зочноор уригдаж, тархины хавдартай хэрхэн тэмцсэн талаараа ярьсан байна. Борисын яриа олон хүнийг уйлуулжээ.

Өдгөө 35 настай Борис Корчевников 2015 онд тархины мэс засалд орж, хэсэг хугацаанд явж чадахаа больсон байснаа хэлж, хавдартай гэх онош сонсоод удахгүй үхэх байх гэж бодсоноо ярьсан байна. “Амьд явах хугацаа бага байна гэдгээ мэдэх тэр үеэс л хүн жинхэнэ амьдарч эхэлдэг юм билээ. Дутуу ажлуудаа гүйцээж, хайртай хүмүүстэйгээ хамт байж, амьдрал гэгчийг жинхэнэ утгаар нь мэдэрч эхэлдэг. Тархинд хавдар томорч байгааг мэдээд би хугацаа бага үлдсэн байх вий гэдгээс айж байлаа” гэж хөтлөгч залуу ярьжээ. Одоо түүний бие сайн байгаа бөгөөд хөтлөгчийн ажлаа үргэлжлүүлэн “Россия-1” телевизэд “Хүний хувь тавилан” нэвтрүүлгийн хөтлөгч хийж байгаа аж. Мөн тэрбээр өөрийн “Спас” гэх телевизээ нээжээ.

Борис Корчевников и Ольга Лукьяненко

Борис Корчевниковын амьдрал “Цэргийн сургууль” киноных нь дүртэй тун адилхан гэнэ. Илья Синицын хөдөлмөрч хичээнгүй, сайн залуу ч гэр бүлд нь асуудал байдаг, том болсон хойноо төрсөн аавтайгаа танилцдаг бол Борис мөн эцэггүй өсчээ. Тэрбээр 13 настай байхдаа аавыгаа анх харсан байна. Кинон дээр Илья найз охиноосоо харамсалтайгаар салдаг бол Борисын амьдралд ч тийм зүйл тохиолдож байжээ.

Хөтлөгч залуугийн амьдрал тийм ч дардан байгаагүй бол удахгүй түүний амьдралд гэрэл тусгах нэгэн мэдээллийг тэрбээр хэдхэн хоногийн өмнө “Хүний хувь тавилан” нэвтрүүлгийнхээ үеэр зарлажээ. “Би удахгүй аав болно” гэсэн түүний үг олон хүнийг баярлуулжээ. Нэвтрүүлгийн зочноор дуучин Натали уригдсан байна. Тэрбээр олон хүүхэдтэй ээж байхын жаргал, зовлонг үзэгчидтэй хуваалцжээ. Нэвтрүүлгийн үеэр Натали нялх хүүхдийг хэрхэн тэврэхийг хүүхэлдэйн дээр жишээ татан үзүүлэхэд Борис “Би ч бас удахгүй аав болно. Та надад хүүхдээ хэрхэн саатуулахыг зааж өгөөч” гэсэн байна.

Харин Борисын хүүхдийн ээж хэн гэдэг нь нууц хэвээр үлджээ. Хөтлөгч залуу өнгөрсөн жил нэгэн ярилцлагадаа “Хүмүүс намайг гэрлэж байсан гэж ярьдаг. Би гэрлэж байгаагүй. Одоохондоо эхнэр аваагүй л явна” гэж байсан билээ. Борис жүжигчин Сесиль Свердловатай нэлээд хэдэн жил үерхэж байсан юм.

борис корчевников зурган илэрцүүд

Борис Корчевников с мамой

Борис ээжтэйгээ.борис корчевников кадетство зурган илэрцүүд

борис корчевников зурган илэрцүүд

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.188.82) 2025 оны 03 сарын 13

эрүүл энх байг

2  |  0
Ильяд(202.9.40.5) 2025 оны 03 сарын 13

сайн хөтлөгч шүү.

2  |  0
Top