Оросын алдарт уран гулгагч Евгений Плющенкогийн таван настай хүү Саша модель болохоор шамдан суралцахын сацуу уран гулгалтаар хичээллэж эхэлжээ. Хүү амжилттай суралцаж, ирэх дөрөвдүгээр сард анхны том тэмцээндээ оролцохоор бэлтгэж байгаа аж. Евгений Плющенкогийн эхнэр Яна Рудковская хүүгийнхээ өмнөөс “Instagram” хөтөлдөг билээ. Тэрбээр хүү нь үзүүлэх номерынхоо хэсгээс шүүгчдэд толилуулж байгаа бичлэгийг тавьсан байна.
Плющенкогийн хүүг хүмүүс чадварлаг уран гулгагч болно гэж ярьдаг аж. Саяхан таван нас хүрсэн Саша загварын үзүүлбэр, зураг авалтад орж, хэрэглээний мөнгөө өөрөө олох болжээ. Хүү үнэтэй машин авч хүрэлцэхүйц мөнгө цуглуулсныг аав ээж нь түүний дансанд хурааж байгаа аж.


О.Саша

Сэтгэгдэл ( 3 )
ямартай ч ааваасаа царайлаг юм
мундаг аавын мундаг хүүд амжилт
Хөөрхөн юмаа, нүдийг нь ээ.