Испани хэл дээрх хамгийн сонирхолтой олон ангит кинонуудын нэг бол “La Impostora”. “Нэр зээлдэгч” гэх энэхүү цувралыг “С1” телевиз Монголын үзэгчдэдээ хүргэж байсныг уншигч та санаж байгаа байх. Цувралын гол дүр, сайхан сэтгэлтэй, үзэсгэлэнт басхүү зоригт бүсгүйн дүрийг бүтээсэн Мексикийн жүжигчин Лизетте Морелосын талаар хэдэн баримт хүргэе. Тэрбээр 2014 онд “Нэр зээлдэгч”-ээр үзэгчдийг байлдан дагуулахаасаа өмнө ч олон бүтээлд тоглосон, алдартай бүсгүйчүүдийн нэг билээ.

Лизетте Морелос өдгөө 39 настай. Түүний биеийн өндөр нь 173 см. Лизетте жүжиглэхээс гадна дуулдаг. Тэрбээр бас загвар өмсөгч.

12 настайгаасаа жүжиглэх урлагт шамдсан түүнд 17-тойд нь алдартай продюсер Эмилио Ларосс санал тавьснаар жил бүр киноны санал авдаг алдартай жүжигчин болжээ.

Лизеттег өдгөө АНУ, Латин Америкийн орнууд төдийгүй дэлхий даяар мэддэг болжээ. “Нэр зээлдэгч” киног бүтээсэн дэлхийн шилдэг телевизүүдийн нэг “Telemundo”-гийнхон Лизетте Морелосыг жүжигчин Себастьян Зуритагийн хамт урьж, дэлгэцийн төгс хосын дүрийг гаргаж чадсан билээ.

Лизетте 2005-2012 онд хүний эхнэр байжээ. Одоо тэд салсан байна.

Лизетте одоо Канадад амьдарч байна.
О.Саша

Сэтгэгдэл ( 1 )
Сайхан хүүхэн байнаа