Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 31, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн насанд хүрэгчдийн Азийн АШТ гуравдугаар сарын 1-нд Кыргызстаны нийслэл Бишкекийн “Kozhomkul Sports Palace”-д эхэлсэн билээ. Эхний хоёр өдөр эмэгтэйчүүдийн 10 жингийн барилдаан болоход манай эмэгтэй бөхчүүд бүгд медалийн төлөө барилдаж, нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль, хоёр шагналт байрт орсон бахдам амжилтыг үзүүлснийг МЧБХ-оос мэдээллээ.
62 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр Монгол Улсаас Ази тивийн аваргын алдрыг хүртсэн 21 дэх, эмэгтэй бөхчүүдээс долоо дахь тамирчин болж байна. 53 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа, 68 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Ш.Түмэнцэцэг, 72 кг-д “Женко” клубийн тамирчин, гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа мөнгө, 50 кг-д “Хангарьд” спорт клубийн тамирчин ОУХМ Эрдэнэсүхийн Нарангэрэл, 55 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг, 57 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг, 59 кг-д тус клубийн тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор нар хүрэл медалиар энгэрээ мялаав.
Эмэгтэйчүүдийн ангилалд 12 орны бөх өрсөлдснөөс Монголын эмэгтэй бөхчүүд 167 оноогоор аман хүзүүдэв. Харин манай урд хөрш БНХАУ-ын бөхчүүд 185 оноогоор багийн дүнгээр тэргүүллээ. Нанхиадын бүсгүйчүүд Кыргызстаны нийслэлд наймуулаа ирж барилдснаас зургаан алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтай нутаг буцаж байна. Харин Япон улс 161 оноогоор гуравдугаар байрт орлоо.
Чөлөөт бөхийн Азийн АШТ өнөөдрөөс эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаан болно.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТЭМЦЭЭНИЙ ДҮН:
50 кг (12 бөх): 1. Лей Чун (БНХАУ) 2. Винеш (Энэтхэг) 3. Эрдэнэсүхийн Нарангэрэл (Mонгол), Юки Ирие (Япон)
53 кг (10): 1. Пак Йон Ми (БНАСАУ) 2. Эрдэнэчимэгийн Сумъяа (Монгол) 3. Жюлдиз Эшимова (Казахстан), Юү Мияхара (Япон)
55 кг (9): 1. Саки Игараши (Япон), 2. Ох Хью Мин (БНСУ) 3. Эрхэмбаярын Даваачимэг (Mонгол), Луо Ланнуан (БНХАУ)
57 кг (10): 1. Пей Шинру (БНХАУ) 2. Сара Натами (Япон) 3. Алтанцэцэгийн Батцэцэг (Монгол), Ким И Сул (БНСУ)
59 кг (10): 1. Ронг Ниннин (БНХАУ) 2. Набира Эсенбаева (Узбекистан) 3. Баатаржавын Шоовдор (Mонгол), Сангеета Сангеета (Энэтхэг)
62 кг (10): 1. Пүрэвдоржийн Орхон (Монгол) 2. Луо Сиажуан (БНХАУ) 3. Сакши Малик (Энэтхэг), Юрика Ито (Япон)
65 кг (6): 1. Каур Навжот (Энэтхэг) 2. Мия Имаи (Япон) 3. Ли Ханбит (БНСУ)
68 кг (9): 1. Зоу Фенг (БНХАУ) 2. Шархүүгийн Түмэнцэцэг (Монгол) 3. Ирина Казюлина (Казахстан), Меерим Жуманазарова (Кыргызстан)
72 кг (6): 1. Юү Хан (БНХАУ) 2. Очирбатын Насанбурмаа (Монгол) 3. Масако Фүрүич (Япон)
76 кг (9): 1. Зоу Киан (БНХАУ) 2. Хироэ Сүзүки (Япон) 3. Эльмира Сыздыкова (Казахстан), Хван Юн Жу (БНСУ)
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 7 )
Boljde.uneheer domog bolj bn shuu 1.4 terbum huntei ulsiin ard 3han saya huntei emegtei shigshee domog bolj bn shuu.uvuliin olimpid bol onigoo bolsoniig nam darlaa daa bayar hurgie!
hujaa nar yamar ovoo bna suraggui suguud bsan chini
Японы олипын багаас хүн ирээгүй шүү дээ тэд олимпод оролцох тамирдаа жилийн өмнөөс эрхийг авхуулдаг харин судалгааны баг гаргаад бусад орны бөхчүүд дээр судалгаа гаргадаг гэсэн хятадыг бол мэдэхгүй юм лав гадны дасгалжуулагчид байдаг юм байна лээ за тэгээд ёвроп амёрик африк тивийн бөхчүүд байна Монгол хүүхнүүд хүчтэй хийморьтой доо
Сумьяа эгчээсээ их юм сурах хэрэгтэй дээ С Батцэцэг яагаад яваагүй юм хүрэл мёдалийн шийдвэрлэх барилдаанд амёрикийн аймаар амьтныг яаж яллаа За тэгээд Орхондоо цагаан ногоон хэл ам хүргэчихгүй олипп хүргэчихвэл болоод явчихаж байгаа юм
батбаярын хэмжээнд дасгалжуулах байна даа. Академи одоо бий юу
Японоос дандаа шинэ залуучууд ирсэн, Хятадуудыг барахаа байсан, Манайхан тивдээ 3-р байрын төлөө өрсөлдөх хэмжээнд байна. Улам хичээх хэрэгтэй!!!!
Ene Xaytaduud yacan owoo bnaa.? Barag l 7 alt shaaxaa doxoj.