Хамгийн их цус урсгасан дайны үеэр хаанаа хамгаалж үлдсэн гайхалтай эмэгтэйчүүд

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 05

Дахомений Амазон бол дэлхийн хамгийн сонирхолтой хүмүүсийн түүх. Учир нь цор ганц эмэгтэйчүүдээс бүрдсэн бүрэн хэмжээний цэрэгжсэн анги нэгтгэл юм. Сахараас өмнө зүгт орших Дахоме хот дахь Амазончуудын нэрний утга нь  “ээжүүд” гэсэн утгатай байдаг ажээ. Амазончууд бол домогт эмэгтэйчүүд гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг байна. Тэдгээр бүсгүйчүүд элит цэргүүдийн түвшинд тооцогддог бөгөөд хамгийн их цус урсгасан дайны үеэр хаанаа хамгаалж үлдсэн гайхалтай эмэгтэйчүүд гэж бичсэн байдаг. XIX зуунд Амазон эмэгтэйчүүд нийт 25000 цэргийн 6000 буюу армийн гуравны нэгийг эзэлж байсан аж.

Тэдний түүх ХIIV-р зуунд эхэлсэн. Эрдэмтдийн үзэж байгаагаар Амазоны анхны хүн нь заан агнах зорилгоор ан хийж түүний дараагаар хааныг хамгаалах болжээ. Харанхуй болсон хойно хааны ордонд үлдэх боломжтой цорын ганц хүн нь эмэгтэй хүн байсан тиймээс Амазон эмэгтэйчүүд хааны бие хамгаалагч болохоор бэлтгэгдэж эхэлсэн юм.

Амазончууд Голландын заар болон мангетуудаар зэвсэглэдэг байж. XIX зууны эхэн үед хаандаа бүрэн зүтгэж бүхэл бүтэн цэргийн анги болон хувирсан төдийгүй охидыг найман настайгаас нь эхлэн зэвсэг өгч бэлтгэж мөн ард иргэдээс эмэгтэйчүүд сайн дураараа цэрэг болохоор Амазонд элсдэг байв. Ийнхүү харгис, хэрцгий бэлтгэлийг үл харгалзан олон эмэгтэйчүүд Дахомений сүйрсэн нийгмээс зайлсхийж цэрэг бүсгүйчүүдийн эгнээнд элсдэг байсан аж. Түүгээр ч зогсохгүй нийгмийн давхарга ахих, тушаал дэвших зэрэг боломж олгодог төдийгүй баяжих боломж хүртэл нээлттэй байсан гэвч энэ нь маш ховор тохиолддог байсан юм.  

Тэд хамгийн хүчирхэг, эрүүл, хамгийн зоригтой эмэгтэйг сонгодог.

Тэдэнд анхнаас нь хүчирхэг, хурдан, хэрцгий, маш их өвдөлтийг тэсвэрлэх чадвартай байхыг заадаг байжээ. Амазончууд ширэнгэн ойн дунд 10 хоногийн турш мөчирөнд хучигдсан ой модоор үсэрч, хариаж гимнастик хийж буй мэт дасгал сургуулилт хийдэг байсан юм. Тэднийг цэрэгт явахдаа гэрлэсэн байх эсвэл хүүхэдтэй байхыг эсэргүүцдэг байв. Үүнээс гадна хаантай албан ёсны гэрлэлт хийж байсан хэд хэдэн тохиолдол байдаг ч хааны ариун явдлын тангараг зөрчих ёсгүй байсан юм. Хэрэв зээ зөрчих юм бол тэдгээр бүсгүйчүүдийг үхэл хүлээж байлаа.

Амазон бүсгүйчүүдийн судалж англи хэлээр бичсэн цорын ганц бүрэн хэмжээний ном зохиолч Stanley Alpern номондоо бичихдээ “Амазончууд ордноос гарах үед хонхтой боол охин үргэлж тэдний өмнө явдаг байв. Хонх дуугарах нь хүн бүрд сэрэмжлүүлэг болж бага зайнаас эрсдэлийг мэдэх арга болдог байжээ” хэмээн бичжээ.

1890 онд Гадаадын Легионы тусламжтайгаар Францууд Дахомег эзлэн авсан боловч Амазон эмэгтэйчүүдээс айдаг байжээ. Тэдгээр эмэгтэйчүүдтэй шөнийн турш хамт байсан франц цэргүүд бүгд үхсэн байх нь элбэг байсан юм. Эмэгтэй өрсөлдөгчөө дутуу үнэлэх нь Франц цэргүүдийг үхэлд хүргэдэг байсан аж. Дахомегийн хааны хамгийн сүүлчийн хүч нь Дэлхийн хоёрдугаар дайны үеэр 23 тулалдаанд амазончуудын ихэнх нь амиа алдсан байдаг байна. Легион нар дараа нь түүхэнд тэмдэглэхдээ Амазончууд бол “үлэмж зоригтой” хэмээн онцлон бичсэн байдаг. Мөн хамгийн аймшигтай эмэгтэйчүүд энэ газарт амьдардаг байсан тухай бичсэн байдаг ажээ.

Хамгийн сүүлчийн Амазон эмэгтэй 1979 онд 100 насандаа нас баржээ. Түүнийг Нави гэдэг бөгөөд судлаачид алслагдсан тосгонд амьдардаг байсан хэмээв.


Б.АМИР

Эх сурвалж: www.ZINDAA.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top