Холливудын алдарт жүжигчин Марлон Брандог “Загалмайлсан эцэг” киногоор нь монголчууд андахгүй. Тэрбээр 80 наслаад, 2004 онд бурхан болсон билээ. Түүний хамгийн сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагыг уншигчдадаа хүргэе.
-Таны эзэмшдэг энэ арал үнэхээр сайхан газар юм. Утасгүй. Урилгагагүй зочидгүй. Саад болох зүйлгүй болохоор та эндээ байх их дуртай юу?
-Энд их байгалиараа. Тэнгэр байна. Далай байна. Мод, хавч, загас, нар. Нэг удаа, би энд ганцаараа, энэ арал дээр цор ганцаараа байж үзсэн. Би энд ганцаараа байхад маш дуртай.
Та яагаад олон нийтээс далд байхыг хүсдэг юм бэ. Ярилцлага ч ховор өгөх юм?
-Би хүмүүсийг залхаамааргүй байна. Надаас бас хүмүүс уйдаасай гэж хүсэхгүй байна. Бас хүмүүсийн огт тоодоггүй сэдвээр яриад байхыг хүсдэггүй. Хүүхдүүдээс Аусшвиц, эсвэл Америкийн Индиануудын амь насанд яаж халдаж байсныг асуу даа. Тэд юу ч мэдэхгүй. Тэд мэдэхийг ч хүсэхгүй. Ихэнх хүмүүс пиво, савангийн дуурь, эсвэл бүүвэйн дууг л хүсдэг.
-Таны карьер унаж байхад хэн ч ярилцлага хийхийг хүсээгүй гэж үү?
-Онгоцны үйлчлэгчийн царайнаас. Машин түрээслэхдээ, ресторан руу ороход хүсэхгүй байгааг нь харж болно. Хит кино хийвэл дэлгэцэн дээр гарч болно. Харин чамайг аажим аажмаар алга болоод эхэлмэгц өнөөдүүл чинь “Чи одоо хүртэл кинонд тоглож байгаа юм уу? Тэр зургийг санаж байна, бла бла бла” гэнэ. Юу вэ гэхээр хүмүүс амжилттай хүмүүсийг л сонирхдог юм.
-Жүжигчин байх нь танд үнэ цэнэтэй санагддаггүй гэж үү?
-Хүн болгон жүжигчид. Бүтэн өдрийг жүжиглэж өнгөрөөнө. Хүн болгонд бодсоноо, сэтгэснээ илэрхийлдэггүй зовлонтой мөчүүд бий. Тэр чинь л жүжиглэх. Хүн бодож, сэтгэж байгаагаа нуудаг. Бусдых нь сэтгэл зовчих вий гэсэндээ эсвэл тэднийг сэтгэлийг зовоохгүй гэсэндээ тэдэнд үзэн ядалтаа илэрхийлэхийг хүсдэггүй. Бид чинь бүгд л жүжиглэдэг. Мэргэжлийн жүжигчин, амьдрал дээрх жүжигчин хоёрын ганц ялгаа бол жүжиглэж байгаагаа арай илүү мэддэг, бас мөнгө авдагт л байгаа юм.
-Та эмэгтэйчүүдийг үзэн яддаг гэж үнэн юм уу?
-Миний бодлоор, үнэндээ, эрчүүд эмэгтэйчүүдээс айдаг. Эмэгтэйчүүдийг тулгуураа болгодог тэр мэдрэмжээс төрсөн юм. Яагаад гэвэл эмэгтэй хүн эрчүүдийг өсгөдөг. Тэдэнгүйгээр эрэгтэй хүн биеэ дааж чадахгүй. Бүх л нийгэмд эмэгтэйчүүдийг зөвшөөрдөггүй байгууллууд бий. Түүх эмэгтэйчүүд ямар муу болох, ямар аюултай болох талаар дүүрчихсэн. Библид ч эмэгтэй хүнийг дорд үзсэн юм бий. Бид бүгд буруутай. Ихэнх эрчүүд эмэгтэй хүнийг мэдэхгүй байж ялгаварладаг. Би уг нь өөрийгөө тийм хүн гэж боддоггүй байлаа. Тэгтэл хараад байхнээ тийм хүн байжээ.
-Тэгвэл өнгөрсөнд байсан эмэгтэйчүүдийн өмнөөс та буруутай сэтгэгдэл төрдөг юм үү?
-Огт үгүй. Өөрийгөө буруутгах чинь хэрэггүй сэтгэлийн хөдөлгөөн. Хэнд ч сайныг авчрахгүй.
-Үзэн ядалтын захиа их авч байсан уу?
-Тийм ч их биш. Заналхийлсэн захиа бол авч байсан.
-Армид орохоос яаж зайлсхийж чадсан юм бэ?
-Психонеоротик гэсэн мэдэгдлээр. Намайг галзуу гэж бодсон хэрэг. Формыг нь бөглөхдөө, “ямар гаралтай” гэхээр нь “хүн”, “өнгө” гэхээр нь “янз бүр” гээд биччихсэн юм. Цэргийн сургуулиас ч гэсэн би хөөгдчихсөн. Тэр нь ч тустай юм болсон.
-Эцэг эх чинь бахархаж байсан байх даа.
-Цэргийн сургуулиас хөөгдөхөд, эцэг маань намайг “Хэнд ч хэрэггүй, юунд ч хүрэхгүй” гэж байсан. Жүжигчин болоод эхэлсэн чинь хамгийн муу зүйл тохиолдсон. Мөнгө хийгээд эхэлтэл тэр үнэмшиж чадахгүй байсан л даа. Их мөнгөөр яахаа мэдэхгүй байсан юм.
-Та мансууруулах бодис, алкохолоос хамааралтай болж байв уу?
-Хувь хүн, эсвэл нийгмийн дарамтанд яаж хариу үзүүлэх нь тэдний үндсэн ментал эрүүл мэндийг тодорхойлж байгаа юм. Хүний майнд, халуурлыг нь өөрчилж чадах хиймэл юм бүтээсэн тийм нийгэм энэ дэлхийн хаана ч байхгүй. Гэхдээ бүх төрлийн мансууруулах бодис хүнтэй хамт үүрд, өдөр болгон байсаар ирсэн. Хэрэв мансууруулах бодисыг асуудлаас зугтаах гэж хэрэглэж байгаа бол асуудал чинь харин ч улам ихэснэ. Асуудал гэдэг чинь зүгээр л яваад өгдөггүй юм. Мансууруулах бодис бол шийдэл биш. Түр зуурын л аргацаа.
О.Мөнхтүвшин
Сэтгэгдэл ( 0 )