"Африкийн аварга од"
Энэ алмаазыг уулын хайгуулчид санамсаргvй олсон гэдэг. Анхны жин - 3106 карат. Хvн төрөлхтөний тvvхэнд олдсон хамгийн том хэмжээтэй алмааз эрдэнэд тооцогддог. Тvvгээр есөн том, 96 жижигхэн хэсэг бvхий чимэглэлийн алмаазыг хийсэн.
"Кохинор"
Энэ алмаазыг тvvх өгvvлэгч ч гэж нэрлэдэг. Ойролцоогоор 20 зууны настай эд. Тvvний анхны эзэмшигч нь МЭӨ 56 оны vед амьдарч байсан эртний энэтхэгийн баатар Викрамадитья юм. энэ эрдэнэсийн талаар бичиж vлдээсэн анхны тэмдэглэлийг бvр 12-р зуунтай холбодог. Зуун жилийн туршид "Кохинор" нь олон эзний гар дамжсаар Англид иржээ. Английн хатан хаанд бэлэглэсэн гэдэг. Харин одоо бол алмааз нь хатан хааны титэм дээр заларч байгаа билээ.
"Агуу Могол"
“Могол”-ыг анх 1640 онд Голкондын Кистне голоос олсон байна. Тvvнийг ихээхэн цус дагуулсан алмаазын нэг гэдэг. Одоогоор энэ эрдэнэс чухам хаана байгаа нь тодорхойгvй байгаа бөгөөд хамгийн сvvлд буюу 1665 онд францын аялагч Жан Батист Таверньегийн өмч гэж бvртгэгдсэн байдаг.
"Регент"
Энэ бол өдгөө “Лувр”-т хадгалагдаж байгаа хамгийн зартай алмааз эрдэнийн нэг юм. Тvvнийг 1700 онд Энэтхэгийн Голкондагаас олсон. Анхны эзэн нь нэгэн индус боол байж. Английн нэгэн усан цэрэг индус эрийг боолоос чөлөөлнө хэмээн амлаж эрдэнэсийг нь аваад амийг хороосон тvvх байдаг. Харин хамгийн сvvлчийн эзэн нь Наполеон байсан бөгөөд тvvнээс өвлөгдсөн уг алмааз одоо “Лувр”-т хадгалагдаж байна.
"Орловын алмааз"
Оросын эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа хамгийн алдартай алмааз. Чулууны жин нь 199,6 карат. 1768 онд энэ vнэт чулууг Амстердамын гvн Орловын гэр бvл 400.000 алтан рублиэр худалдан авсан бөгөөд хожим тэр эрдэнэсээ хатан хаан Екатерина II-т бэлэглэжээ.
“Хоупын алмааз”
Энэ нь аялагч Жан-Батист Тавернийн Энэтхэгээс авчирч Францыын эзэн хаан Людовик XIV-т худалдсан аварга цэнхэр алмаазны хэсэг юм. Хувьгалын vед хулгайлагдсан алдагдаад байсан энэ алмаазыг 1830 онд vнэт эдлэл цуглуулагч, банкир Генри Хоуп худалдан авчээ. Ингээд хожим нь тvvний нэрийг vнэт чулуунд өгсөн байна. Одоо энэ эрдэнэс Смитсоны институтэд хадгалагдаж байгаа.
Р.Слава
Zindaa.mn - Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )