Элгээ эрүүл эсэхийг шинжих энгийн арга

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 25

Элэг эрүүл байх нь урт болон идэвхитэй амьдралын үндэс юм. Элэг нь амин чухал олон үйлдэл гүйцэтгэдэг гайхалтай эрхтэн. Элэг л бидний амьдралын хэв маягийн болон экологийн тааламжгүй үр дагаварыг саармагжуулж байдаг. Элэгний өвчлөл нь эхэн үедээ бараг шинж тэмдэггүй явагддаг. Ийм учраас л таны эрүүл мэндэд засч боломгүй хор хохирол учруулахаас нь өмнө элэгний өвчнөөс урьдчилан сэргийлэх нь чухал.
 

Элэг яагаад бидний эрүүл мэндэд тийм чухал вэ?

Элэг бол бидний биед байх дотоод химийн цахилгаан станц юм.

Хоол унд болон амьсгал, арьсаар бидний биед орж байгаа хорыг саармагжуулдаг.

Элэг нь бидний биед хэмжээгээрээ арьсны дараа хоёрдугаарт ордог эрхтэн. Элэг нь хэвлийн баруун дээд хэсэгт байрладаг бөгөөд бараг 1.5 килограмм жинтэй ба хэмжээгээрээ хөл бөмбөгийн дайтай байдаг.

Элэгний үүргүүдээс заримыг нь дурьдвал:

•           Хорт бодисуудыг саармагжуулна.

•           Бидний идсэн зүйлийг энерги болон тэжээлт бодис болгон хувиргана.

•           Биеийг энергээр хангахын тулд амин дэм, эрдэс бодис, нүүрс-усны нөөцийг бүрдүүлнэ.

•           Шинэ уургийг нийлэгжүүлнэ.

•           Цус цэвэрлэхэд оролцоно.

•           Бүлэгнэлтийг зохицуулахад туслана.

•           Холестерин болон өөх тосны түвшинг хянана.

•           Халдвартай тэмцэхэд туслана.

Элэгний үйл ажиллагаанд юу нөлөөлдөг вэ?

Элэгний нэгэн гайхалтай шинж чанар нь  өөрөө нөхөн төлжих чадвар.

Элэгний ихэнхи хэсгийг авахад хэдэн долоо хоногийн дараа урьд байсан хэмжээгээрээ, урьд байсан хэлбэрээрээ нөхөн төлждөг. Гэвч хэрэв бид архи хэтрүүлэн хэрэглэх, тохиромжгүй хоол идэх, хяналтгүйгээр эм хэрэглэх зэргээр элгээ хэт их ядраавал элэгний эс хүнд гэмтэл авч эргэн нөхөн төлжихгүй байж мэднэ.

Архи бол элэгний эсийг гэмтээх нөлөөтэй байдаг. Элэгний өвчтэй хүнд багахан хэмжээний архи ч ноцтой хүндрэл үүсгэж болзошгүй.

Шинж тэмдгийг яаж таних вэ?

Элэг нь чимээгүй бөгөөд үнэнч туслагч. Түүнд мэдрэлийн төгсгөл бараг байдаггүй. Тиймээс хэрэв элэгний өвдөлт мэдэрвэл нэлээд ноцтой шинж тэмдэг юм. Харин элэгний өвчний болон гэмтлийн эхний үед ямарч шинж тэмдэггүй байдаг.

Таны элэгний дөнгөж 20% нь эрүүл үлдсэн үед ч таны элэг ажилласаар л байдаг. Тиймээс ямар ч илрэлийн үед, бүр өвөрмөц бус илрэлийн үед ч анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тамир тэнхээгүй болох, ядрах, дотор муухайрах, хоолны дуршил буурах, баруун хавирга доогуур хүнд оргих, арьс загтнах.

Бүгд мэддэг арьс шарлах, шээс болон өтгөний өнгө өөрчлөгдөх зэрэг шинж нь өвчний дараагийн үед шатанд болон эсвэл өвчний хурц үед илэрдэг.

Элгэнд ноцтой асуудал үүссэнийг илтгэх түгээмэл шинжүүд:

-Архаг ядаргаа

-Сэтгэл санааны тогтворгүй байдал

-Тархи толгой дүүнгэтэх, бие сулрах

-Толгой өвдөх /нүдээр нь хатгуулж өвдөх/, амарсаны дараа намддаг толгойн өвдөлт

-Үе мөч болон булчингийн өвдөлт

-Хэт их хөлрөх

-Өөх тостой хурц хоолыг боловруулахад ходоодонд асуудал үүсэх

-Харшил

-Батга

-Унгах, гэдэс дүүрэх, гэдэс өвдөх, өтгөн хатах, гүйлгэж суулгах

-Дааврын тэнцвэргүй байдал

-Сэтгэл гутрал, сэтгэлээр унах

-Аливаа химийн бодисонд мэдрэг болох

-Амнаас эвгүй үнэр үнэртэх

-Шалтгаангүйгээр биеийн жин нэмэгдэх

-Цөсний хүүдийгээ авахуулах

Танд эдгээр шинж тэмдэг илэрдэг бол үүссэн асуудалтай тэмцэхийн тулд зөв зохистой хооллох шаардлагатай. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд тийм ч хэцүү биш юм.

Ихэнх хүмүүс бие нь эвгүйцэхэд элэгтэй холбож боддоггүй. Харин хэт ядарсан байна эсвэл таарамжгүй хоол идэж гэж боддог. Тиймээс жил бүр төлөвлөгөөтэйгөөр үзлэг шинжилгээ хийлгэж, багахан өөрчлөлтийг ч цаг тухайд нь илрүүлж байх хэрэгтэй. Эхний шинж тэмдэг илэрсэн даруйд эмчид хандаарай.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top