Пестицид агуулсан хүнсний ногоо хорт хавдар үүсгэж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 25

Монголчууд бид өдөр тутмынхаа хэрэгцээт хүнсний ногооныхоо ихэнх хувийг импортоор оруулж ирдэг. Тэгвэл импортоор орж ирсэн жимс, хүнсний ногооны гадаргуу дээрх пестицидийн хэмжээ их байгааг мэргэжлийн байгууллагаас нэгэнт тогтоосон.

Пестицидээр хамгийн түгээмэл бохирдож буй жимс ногоог нэрлэвэл: төмс, гүзээлзгэнэ, вандуй, усан үзэм, цоохор майлз, бууцай, чинжүү, интоор болон улаан лоолийг дурдаж болно.

Пестицид гэж юу вэ?

Пестицид гэдэг нь pestis–хор хөнөөл, cido–устгах гэсэн утгатай грек үгнээс гаралтай бөгөөд  2006 оны 5-р сарын 25-ны өдөр батлагдсан химийн хорт болон аюултай бодисын тухай Монгол улсын хуульд тодорхойлсноор “мал, амьтан, ургамлыг аливаа өвчнөөс сэргийлэх, хөнөөлт шавьж, мэрэгч, хогийн ургамлаас хамгаалах зориулалттай химийн бодис” юм. Пестицид гэдэг үг нь ганц болохоос энэ нь дотроо химийн найрлагаасаа хамаарч хэдэн зуун төрлийн бодисууд байдаг бөгөөд пестицидийн төрөлд ордог бодисуудыг зориулалтаар нь: хортон шавьж устгадгийг нь инсекцид, тариалангийн талбайн хог ургамал устгадгийг нь гербицид… гэх мэтээр арван хэд ангилдаг. Судалгаанаас харахад Байгаль орчин аялал жуулчлал, Хүнс ХАА, Эрүүл мэндийн сайд нарын 2011 оны хамтарсан тушаалаар 100 гаруй нэр төрлийн пестицидүүдийн жагсаалт, хэрэглэх хэмжээг зааж, энэхүү жагсаалтанд орсон бодисуудыг 154 аж ахуйн нэгжүүд хил гаалиар оруулж ирдэг нь бага тоо биш юм.

Пестицид хэмээх энэ хорны хэмжээ дэлхийд сүүлийн 45 жилийн дотор 450 дахин нэмэгдэж жил бүр 20 мянган хүн хордож, нас бардаг гэсэн судалгааг НҮБ-ээс гаргажээ Пестицидийн хэмжээ их байх тусам хорт хавдар үүсгэх, мэдрэлийн тогтолцоог гэмтээх, ургийн гажиг үүсгэх зэрэг хор чанар ихэсдэг байна.

Өргөн хэрэглээний жимс хүнсний ногооноос 8 төрлийн пестицид илэрчээ

Пестицид гэж юу вэ зурган илэрцүүд

Одоогоос хэдэн жилийн өмнө Мэргэжлийн Хяналтын төв лабораторид 1950 дээжинд пестицидийн төрлийн бодисын агууламжийг тодорхойлоход улаан лооль, лууван, төмс, алим, хятад сонгино, хүрэн манжин, байцаа, сармис зэрэг хүнсний ногоонд  илэрч, тухайн үедээ шуугицгаасан. Мөн УМХЕГазраас улсын хэмжээнд 21 аймаг, 3 хотод пестицидийн хадгалалт, хамгаалалт, зарцуулалтын байдалд хийсэн хяналт шалгалтын дүнгээр ургамал хамгааллын бодис худалдаж буй аж ахуйн нэгжүүд нь БНХАУ-аас улсын бүртгэлд бүртгэгдээгүй бодис оруулж ирэн, шинжилгээ, дүгнэлтгүйгээр хэрэглэгчдэд олгодог, бордоо, пестицид оруулж ирсэн аж ахуйн нэгжийн нэгдсэн бүртгэл судалгаа байдаггүй, эдгээр бодисын хэрэглээг хянадаггүй, иргэд, аж ахуйн нэгжүүдийн тариалсан төмс хүнсний ногоог шинжилгээ хийлгүйгээр шууд борлуулдаг, пестицидийн сав, баглаа, боодол, пестицидийн үлдэгдэл зэргийг журамд заасны дагуу устгадаггүй, лабораторийн чадамж муу, мэргэшсэн хүн хүчин дутагдалтайгаас хүнсний бүтээгдэхүүн дэх пестицидийн үлдэгдэл тодорхойлох ажил хангалтгүй байгаа зэрэг дутагдал, зөрчлүүд байгааг илрүүлж байв.Энэ байдал өнөөдөр ч хэвээр оршсоор байна.  Тодруулбал, саяхан анагаах ухааны салбарын судлаачид өргөн хэрэглээний импортын хүнсний бүтээгдэхүүний 899 дээжинд шинжилгээ хийж үзэхэд хамрагдсан нийт бүтээгдэхүүний 55.6 хувьд 8 төрлийн пестицидийн үлдэгдэл илэрсэн нь тогтоогджээ.

Пестицидийг хэрхэн цэвэрлэх вэ?

цууны хүчлийн уусмалд 20 минут зурган илэрцүүд

Та бидний өдөр тутамдаа хэрэглэдэг жимс, хүнсний ногоонд их бага хэмжээгээр Пестицид гэх энэхүү хорт бодис агуулагдаж байдгыг дээр өгүүлсэн баримтууд батлаад өглөө. Нэгэнт манай улсын хүнсний ногооны хэрэглээ импортоос хамааралтай байгаа ийм үед хувь хүмүүс өөрсдөө Пестицидгүй хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх мэдлэгтэй байхаас өөр замгүй юм. Ядаж л хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ гэрийн нөхцөлд цэвэрлэх хялбар аргаас суралцах хэрэгтэй. Иймээс уншигчдынхаа эрүл мэндийн боловсролд зориулж энэхүү зөвлөгөөг хүргэж байна.

Жимс ногоог цэвэрлэхэд хэрэглэх  хамгийн амархан  шингэн бол 90 хувь ус болон 10 хувь цагаан цууны уусмал юм. Энэхүү уусмалд жимс ногоог ойролцоогоор 20 минут байлгасны дараагаар урсгал хүйтэн усаар зайлж, хүнсэндээ хэрэглэх боломжтой.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(112.72.14.216) 2018 оны 04 сарын 25

энэ бодис монголын хөдөө талаар дүүрэн асгасан байдаг байсан шүү соц үед

0  |  0
oyunaa(27.123.212.141) 2018 оны 04 сарын 25

bodoh l asuudaliin neg bid chin jinhene mongol nogoo l geed yariaad b.haas bish tarih yawtsdaa uy uygaar borddogiin medehgvi shvv dee

0  |  0
Нараа(202.179.25.6) 2018 оны 04 сарын 25

Ногооны ченжүүд монгол ногоо тарьдаг хүмүүсийг шахаад тэд нь ногоогоо зарж чадахгүй зооринд муудаж ялзардаг тухай ярьж байсан. Иргэд хятад ногоог авахгүй байхад болоо ш тээ

0  |  0
Top