БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын Ойн нөхөн сэргээлт, ойжуулалт хариуцсан мэргэжилтэн Ц.Бямбасүрэнг ажлаас нь чөлөөлүүлсэн гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа тодорхой хэлсэн. Ц.Бямбасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Та аль сургуулийг ямар мэргэжлээр төгссөн бэ?
-Би 1998 онд МУИС-ийг ой судлалын мэргэжлээр төгссөн. Хувиараа мэргэжлийнхээ дагуу цөөнгүй жил судалгаа хийсэн юм. Энэ салбартаа 20-иод жил ажиллаж байна.
-Цахим хуудсаараа дамжуулж уулнаас мод авчирч суулгахад үр дүн тааруу байгааг шүүмжилсэнтэй холбогдуулан таныг ажлаас чөлөөлсөн гэж үнэн үү?
-Ер нь, би байгаль орчны хамгаалал, холбоотой хууль, тогтоомжуудад шүүмжлэлтэй ханддаг байсан. Зөвхөн уулнаас мод авчирч тарьж буй тухайд ч биш. Надад Төрийн албаны шалгалт өгөөгүй учраас ажлаас чөлөөлсөн гэж хэлсэн. Энэ байгууллагад жил гаруй ажилласан юм.
- Хотын ерөнхий менежерийг таних уу эсвэл хурал, зөвлөгөөн дээр тааралдаж байв уу. Таныг ажлаас чөлөөлсөн гэж өөрөө яриад байхаар нь тодруулж асууж байгаа юм?
-Би Гантөмөр гуайг танихгүй. Салбарын чиглэлээр хэд хэдэн удаа хурал, зөвлөгөөн арга хэмжээн дээр тааралддаг. Намайг шүүмжилдэг л байсан.
- Таныг “Соёолж” компанитай ашиг сонирхлын холбоотой гэсэн зүйл ярьсан?
-“Соёолж” компанийг би мэднэ ээ. Салбарынхаа чиглэлээр мэргэшсэн манай улсын хэдхэн том компанийн нэг шүү дээ. Гэхдээ надад ашиг сонирхлын зөрчил байгаагүй. Мод уулнаас авчирч тарьж байгаа байгаль орчны хамгаалалттай холбоотой шүүмжлэлийг би зөвхөн өнөөдөр хөндөөгүй юм.
-Хэдийнээс шүүмжлэлтэй хандав?
- 2001 оноос уулнаас мод авчирч хотын гудамжинд тарих ажилд шүүмжлэлт хандаж эхэлсэн. 1999 онд намайг Сонгино хайрхан дүүргийн Тохижилт үйлчилгээний компанид ажиллаж байхад уулнаас мод авчирдаг л байсан.
-Уулнаас авчирсан мод үнэхээр ургахгүй байна уу.Мэргэжлийн хүний хувьд жишээ дурдах уу?
-2013 онд Нийслэлийн Байгаль орчны газрын дэргэд Ногоон байгууламжийн ажлын алба байгуулагдахад би мэргэжилтнээр ажиллаж байсан. Би өөрөө мэргэжлийн судлаач хүн. Сонгино хайрхан дүүргийн Таван шараас 10 дугаар хороолол хүртэл буюу Энх тайвны өргөн чөлөөний дагуу 550 ширхэг нарс мод суулгасан. Мөн Гандантэгчинлэн хийдээс урагшаа уруудах замын хоёр талаар 330 ширхэг мод уулнаас авчирч суулгасан. Өнөөдөр ихэнх нь байхгүй, хорчийж хатаад нүдний өмнө л үхсэн байна шүү дээ.
-Нөхөн төлбөр ямар хэмжээнд тооцогддог бол. Суулгац, таримал модыг хэдээр үнэлдэг вэ гэсэн үг л дээ?
-Бидний хийсэн судалгаа байдаг. 2015 оны тавдугаар сараас 2017 оны тавдугаар сар хүртэл 4080 мод, суулгацыг 610 төгрөгөөс 5000 төгрөгөөр тооцсон байсан. Тендерт шалгарсан компаниас нэг модыг 380 мянган төгрөгөөр үнэлж авдаг тооцоолол гарч байлаа. Булган аймаг. Сэлэнгэ аймгийн Мандал сумаас голчлон таримал, мод суулгац авдаг.
А.Эрдэнэ
Сэтгэгдэл ( 3 )
МАН-ын энэ хотод бугшсан хүмүүс болон энэ менежер Гантөмөр ч дүүргийн засаг дарга тэгээд аль мөнгө олох бүхэн дээр ажилласан ийм бүр мэрэгшсэн хүмүүсийг зайлуулахгүй бол хотын мөнгө л иднэ хот хөгжихгүй МАН л өдий олон жил хөгжүүлэхгүй бүр хотын төлөвлөлт нурааж хүүхдийн талбай ногоон байгууламжуудыг зарж шавааралдсан байшин бариулсан харин ашгүй АН гарч хэдэн манын хэдийн саад шургуунд орж байсан ч цөөн хугацаанд зам засаж үзэмж нэмж хөгжүүлсэн тэгээд энэ шудрага мэрэгжилтэн үнэхээр зөв мэрэгжлийн нүдээр харж засаж залуурсаныг энэ новшнууд зайлуулна л даа
Өмнөх оршуулсан модоо зайлуул.Мөнгөөр бүү тогло.Буяндаа бузар бүү хураа.Байгаль эх хариугаа авна шүү.Одоо энэ ажлаас чинь айж б.на.
Энэ хүн үнэн л хэлсэн бн шдээ яг одоо та нар Тасганы овооны уулзвараас зүүн тийш Баянбүрдийн уулзвар хүртлэх замын голоор нарс мод авчирч суулгасан одоо хархад бараг л ихэнх нь үхэх гэж бниөнгө зүсээ алдаад лав л усалж байж мод ургадаг байх би л лав усалж байхыг харсангүй тэр замаар өдөр болгон явдаг юм ийм маягаар мод тарих далд хар бизнес яваад бгаан биш байгаа гэж хардах боллооо