Монголд анх удаа Германы суутан Гётегийн "Фауст" жүжгийг "AGLUU" энтертайнмэнт соёлын төв өргөөний тайзнаа амьлуулж байгаа билээ. Дэлхийн сонгодог жүжгийг тайзнаа амьдруулсанд үзэгчид ам сайтай байгаа бөгөөд энэ талаар сэтгүүлч Л.Мөнхбаясгалан сэтгэгдэлээ хувцаалжээ.
Тэрээр " Аглуугийн зугаацал ч нэгэн цагт дуусна.
(Мефистофолийг Аглуу зурж биш , зорж биш , цутгаж бүтээлээ...)
Тиймээ, би зүгээр л Сугарын Болд-Эрдэнэ С.Болд-Эрдэнийг алчихмаар санагдав. Хүн заавал ариун явдалтан байж шунал тачаалаа нууж эд хөрөнгө, алдар нэр, албан тушаалд дуртай атлаа зориг дутсаны улмаас даруухан дүр эсгэх ёстой гэж үү. Тэгсэн атлаа нүдэнд нь байнга шунал дүрэлзэж хэн нэгэн рүү гэтэж сүрэг араатнаас ч аймшигтай...үйлдлээ хэзээ гаргахаа бодон... дөхсөөр л байх уу...Мөн чанараасаа зөрж амьдрахын аймшиг энэ буюу.
Соёлын төв өргөөнд Германы суутан Гётегийн Фауст жүжгийг Монголд анх удаа тавьж байна гэсэн дуулианаар үзлээ. Үзээд “Гамлет”-ийн дүрийг бүтээсэн мөнөөх алдарт С.Болд-Эрдэнийг үзэн ядаж, зүгээр л нухчихмаар санагдав. Харин Аглуу буюу Баттулгад Жүжигчин Баттулга /Аглуу/ дурлав. Учир нь С.Болд-Эрдэнийг залуу Фаустын дүрээр үзэн ядаж харин Аглууд Мефистофелийн дүрээр дурлах нь энэ. Товчхон хэлбэл би чөтгөрт дурлаж бурханы элчийг үзэн яджээ. Яагаад....
“Хүн төрөлхтөн та нар өөрсдийгөө арай л дээгүүр үнэлэх юм. Та нар өөрсдийнхөө мөн чанарыг хүлээн зөвшөөр! Яагаад энгийн нэг нохой шиг амьдарч болохгүй гэж? Тэнэг мөрөөдөл,шунал тачаал,зовлон тарчлаан бол та нарын нэрийн хуудас! Там бол та нарт зориулсан 5 одтой зочид буудал! Байгаагаа хүлээн зөвшөөрч чаддаггүй тэнэг чанар чинь та нарыг нохойноос нэг шат доогуур гэдэгтэй эвлэрүүлэхгүй байна!” энэ бол Монголд тавьсан Фауст жүжгийн Мефистофель Аглуугийн монолог. Зэвүүн бөгөөд үнэн үг. Яагаад зүгээр л нохой шиг амьдарч болохгүй гэж. Аз жаргал гэж бодсон бүхэндээ хүрэхийн тулд шунал тачаалд автаж түүнийхээ төлөөсийг нүглээр төлдөг хүн төрөлхтөнд үүн шиг үнэн үгийг хайгаад ч олохгүй. Хүн, хүн байх мөн чанараа гээж худал дүр эсгэж эрх мэдэл албан тушаалд донтож хүсэл тачаалынхаа боол болж буй энэ үед мань Гётегийн сайн дүрээр зорж үлдээсэн доктор Фауст үзэн ядагдаж, чөтгөрт оруулсан Мефистофель шүтээн болохын учир энэ. Гэхдээ ориг Фаустад төгсгөл нь өөр. Энэ удаагийн Монголд тавьсан тавилт бол Мягмарнарангийн Батболдын шийдэл. Библийн мөн чанарыг Буддын суурь философи дээр огтлолцуулж, бурхан чөтгөр хоёрын сургаалийг үйлдлээр нь ялгаж өгч чадав. Ийнхүү дэлхийн сонгодгуудын нэг Фаустыг пост драм хэлбэрээр эх орондоо тавьж чадсанаараа бас нэгэн залуу найруулагчийг бид хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй боллоо. Тэр гуйж биш гайхуулж орж ирлээ. Одоо бид гүнээ хүндэтгэн мэхийхээс өөр яана гэж. Манайд тавигддаг драмын жүжгүүдийн хэлбэрээс тэс ондоо байлгаж дэвшилтэт технологи болох холограм, олон янзын эффектүүдийн шийдлийг ашигласан нь гол онцлог байсан. Тод жишээ нь холограм юм. Холограм технологи нь хоосон тайзан дээр лазер гэрлийн хугарлын нөлөөгөөр гурван хэмжээст дүрсийг бодит мэт харуулдагаараа онцлогтой. Үнэхээр гайхамшигтай байсан. Гурван цаг гаруйн хугацаанд үзэгчдийг уйдаахгүй байж чадлаа.
“Фауст :Аз жаргал болгон төлбөртэй юм биздээ?
Мефистофоль : Ойлгоход маш энгийн! Мухлагаас бялуу худалдаж авахтай л адил! Хэр амттай бялуу авна, тэр хирээр төлбөр нь нэмэгдэнэ.”
Хүн бүхэн аз жаргал гэж ойлгосон бүхнийхээ төлөө зүтгэдэг. Үүнийг шунал гэдэг. Шунал ихэдвэл шулам болно гэж монгол ардын зүйр үг бий. Энэ зүйр үг ерөөсөө л энэ жүжгийн утга учир биш үү. Алдарт Гётегийн нэг насны амьдралаа зориулж бичсэн дэлхийн сонгодог жүжгийн нотломжийг миний ард түмэн дөрөвхөн үгэнд багтаагаад амнаас ам дамжуулан өнөө үед хүргэсэн биш үү. Хүн төрөлхтөн шунал тачаалдаа хэр их автана түүнийхээ хэрээр төлөөсөө төлнө. Энэ философийг уран яруу, тайзнаас нүд салгалгүй амьсгаа даран байж Аглуу, Болд-Эрдэнэ, Мягмарнаран нарын гайхамшигт тоглолтоор үзнэ гэдэг ховор завшаан байв. Аглуу тэсрэлт хийж драмдаа эргэн ирж байгаад нь баяр хүргэе. Мань хүн ерөөсөө л сонгодог драмын жүжигт зориулагдаж төрсөн хувь тавилантай юм шүү дээ, уг нь. Хошин урлагаар түр зугаацан сахилгагүйтэж байгаа л гэж би боддог. Тэр зугаацал нь нэгэн цагт дуусна гэдэгт ч итгэдэг. Түүний тоглосон “Сэрүүн хасын нууц”, “ Аянгын бороо” жүжгүүдийг мартахын аргагүй. Мефистофолийг Аглуу зурж биш , зорж биш , цутгаж бүтээлээ....Тэр угаасаа ийм л заяамал жүжигчин. Болд-Эрдэнийн хувьд би бодож байна. Аарх, онгир, сагсуур, яадгийм. Гамлет, Фауст... чам шиг нь хэн байгаа юм бэ энэ цаг үед. Гамлетийг бүтээхэд чинь унаж дурлаад дагаад үхмээр “Орших эс оршихоо” тэр дор нь шийдмээр санагдаж байсан бол өнөө Фаустад тоглоход чинь зүгээр л алчихмаар санагдаж байна. Энэ л чиний бүтээсэн дүр, энэ чинь л Болд-Эрдэнэ шүү дээ. За ингээд Фаустыг амжиж үзээд шунал мөрөөдөл хоёроо ялгаад хүн байхын утга учраа нэг тольдчихвол тархи зүрх хоёрын чинь блок зэрэг тайлагдана шүү л гэж хэлье дээ, үзэгчиддээ" хэмээсэн байна.
Д.Цэцэг
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 9 )
ойлгосонгүй.та нар ч тасарцын байнөө.аглуу фауст мөнхбаясгалан гурав.
Нээрээн юун сэтгэлийн хөөрөлтэй юмбэ.Ядаж жүжигчний нэрээр биш дүрийн нэрээр хэлж болдоггүй юмуу.Юмыг бүрхэгдүүлж хүмүүс унших сэдлийг төрүүлж байгаа царай юу
Юун ч сэтгэлийн хөөрөлтэй юм бэ дээ.Жүжиг үзчихээд хүн алах гэж ярьдаг нь эрүүл хүний амнаас гардаг үг үү.Маш сайхан тогложээ гэвэл болоо юм биш үү.
Uxaarchee chi bichij bgaa shigee setgej sur. Chi arai l bgaa shvv
Monh baysgalaan mongol emegtei hun cholootei medlegtei ... bi uran zurag oilgodog yum setseeliin hatan haan Kilii baatraa gej negen gaihaltai emegtei bi uzsegien zorig zurh chamd hosolson bus uu yadgiim diilj amidar
Мөнхбаясгалаан чамд Аллах хүн хороох болмж олгожийна хүслээ гүйцэлдүүл
Ene jujgiig humuust enenees iluu yaj taniulah yum be.Bur uzeh shunaliig turuulchihlee.
Wow