Хүний биеийн аль хэсэг дахин ургах чадвартай вэ

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 04

Гүрвэлийн сүүл тасарсан ч дахин ургах чадвртай гэдгийг дуулаагүй хүн ховор биз. Тэгвэл хүний биед ч ийм чадвар байдаг гэдгийг сонсоход сонин байх биз ээ. Ер нь их багаараа л ялгагдахаас бус, ямар ч амьтанд эд, эрхтнээ нөхөн ургуулах чадвар бий. Энэ чадвар нь эрхтэн бүрт өөр, өөр байна. Тухайлбал, модны гүрвэл тритонууд нүднийхээ бүрхүүлийг ургуулж чаддаг бол гүрвэл зөвхөн сүүлээ л ургуулна. Молтогчин туулай арьсаа маш хурдан нөхөн ургуулдаг бол сарьсан багваахай далавчныхаа сарьсыг нөхөн сэргээдэг байх жишээтэй.

Тэгвэл хүн хрууныхаа үзүүр хэсгийг нөхөн ургуулсан хачирхалтай тохиолдол бас байдаг аж.

1970-ад оны эхээр Англид ийм нэг явдал болжээ. Эмчийн буруугаас өсвөр насны хүү нэг хуруугаа эхний үеэс дээхнүүр тайруулсан аж. Гэтэл гайхалтай зүйл болж, тасарсан хэсэг нь нөхөн сэргэж байхыг эмчлэгч эмч Синтия Иллингворс нь анзаарсан байна. Эмч үүний дараа энэ талаар тусгайлан судалгаа хийж үзэхэд 1974 онд 11-ээс доош насны хүүхдийн тасарсан хуруу нөхөн сэргэсэн хэдэн зуун баримт гарч ирсэн гэдэг. Гэхдээ нэгд, нөхөн сэргэх нь маш ховор. Хоёрдугаарт, нөхөн сэргэх хязгаар нь маш цөөн хүний хувьд эхний үе хүртэл, олонхид нь нөхөн сэргээх чадвал маш сул байдаг нь тогтоогджээ.  


С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
би(66.181.166.134) 2018 оны 06 сарын 04

Тухайлбал, модны гүрвэл тритонууд нүднийхээ бүрхүүлийг ургуулж чаддаг бол гүрвэл зөвхөн сүүлээ л ургуулна. М одны гүрвэл хүн юмуу

0  |  0
54(103.87.255.42) 2018 оны 06 сарын 04

миний хуруу бас багадаа хаалганд хавчуулагдаад тасарсан гэдэг. гэтэл одоо ургачихсан, гэхдээ 5 мм богино болсон.

0  |  0
Top