Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье.
Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудлын талаар товч мэдээлэл өгье.
Хүн амын өсөлт, хотжилт, шилжилт хөдөлгөөн, эдийн засгийн хурдацтай өсөлттэй холбоотой Улаанбаатар хотын хүн ам жил ирэх тусам нэмэгдэж 2017 оны жилийн эцсийн тоогоор Монгол улсын нийт хүн амын 44,6% буюу 1,4 сая хүн амьдарч байгаа гэсэн статистик мэдээлэл байгаа ч бүртгэлгүй иргэдийг оролцуулбал дунджаар 1,5 сая хүн амьдарч байна.
Улаанбаатар хотын хүн амын цэвэр өсөлт 22.3%, дундаж наслалт 71.5 байгаа нь улсын дундажтай харьцуулахад 1,6-аар илүү байна.
Нийслэлийн 152 хороодын хүн амд өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг 142 Өрхийн Эрүүл мэндийн төв, 4 тосгоны Эрүүл мэндийн төв, Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төв зэрэг 147 нэгжээс үзүүлж байна.
Нийслэлийн ЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагад нийт 6604 хүн ажиллаж байгаагийн 1895 /28.6%/ нь эрүүл мэндийн анхан шатны байгууллагад ажиллаж байна. Үүний 733 их эмч, 644 сувилагч байгаа ба эмч, сувилагчийн харьцаа 1:0,9 байна. Мөн 1 эмчид дунджаар 1933 хүн оногдож байна.
Эмч, сувилагч нарын 76% нь 20-49 насныхан байгаа ба нийт эмч нарын 26% /191/ нь Өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн бөгөөд нийт эмч нарын 63% нь нарийн мэргэжил эзэмшсэн байна. Мөн 131 сувилагч өрхийн анагаах ухаанаар мэргэшжээ. Нийт эмч сувилагч нарын 10.8% нь мэргэжлийн, 1.6% нь боловсролын зэрэг, цолтой байна.
Өрхийн эрүүл мэндийн төв нь улсын төсвөөс санхүүжиж байгаа ба төсвийн санхүүжилт сүүлийн жилүүдэд нэмэгдэж, 2018 оны байдлаар 19.2 тэрбум төгрөг болоод байна. Нэг иргэнд ногдох санхүүжилт дунджаар 15226 төгрөг байна.
Эрүүл мэндийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсаны дагуу 2012 оноос эхлэн өрхийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд ӨЭМТ-д тасралтгүй 3 жил ажилласан тохиолдолд 6 сарын цалинтай тэнцэхүйц хэмжээний мөнгөн тэтгэмжийг тасралтгүй олгож ирлээ. Энэ хугацаанд Нийт 5.9 гаруй тэрбум төгрөгийг давхардсан тоогоор 2308 эмч, эмнэлгийн ажилтнуудад олгосон байна. Мөн тэтгэвэрт гарахад нь 1 удаагийн мөнгөн тэтгэмжийг олгож, төрийн одон медаль болон эрүүл мэндийн салбарын, нийслэлийн шагнал урамшуулалд өргөн хамруулж байна.
Нийслэлийн ӨЭМТ-ийн 94% нь зориулалтын байраар хангагдсан. Нийслэлийн хэмжээнд 131 ӨЭМТ цогцолбор байранд үйл ажиллагаа явуулж байгаа ба сүүлийн 5 жилд нийслэлээс 84 цогцолбор байрыг шинээр барьсан ба үүнд 19.8 тэрбум төгрөгийг зарцуулсан. Нийслэл, дүүргээс жил бүр тодорхой хэмжээний санхүүжилтийг барилгын засвар, үйлчилгээнд зарцуулж байна.
Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, НЭМГ, УИХ-ын гишүүд, НИХТ, бусад байгууллагын дэмжлэгээр нийт ӨЭМТ-ийн 119 нь унаагаар хангагдсан. ӨЭМТ-д 961 компьютер ашиглагдаж байгаа ба 100% интернетэд холбогдоод байна. Мөн 100% шээсний анализатор, агааржуулагч, утлагын аппаратаар хангаснаас гадна шарлагын аппарат, чийрэгжүүлэлтийн зэрэг зарим тоног төхөөрөмжөөр хангагдсан. ӨЭМТ-ийн /99/ 76.7% чийрэгжүүлэлтийн тоноглолтой, /65/ 48.8% нь ЭХО, /109/ 81.9% нь зүрхний цахилгаан бичлэгийн аппараттай болоод байна.
Шинэчлэгдэн батлагдсан Эрүүл мэндийн даатгалын хуулиар өрхийн ЭМТ-үүд нь гэрийн болон өдрийн эмчилгээ, лабораторийн оношлогоо, сэргээн засах тусламж үйлчилгээний чиглэлээр даатгалаас санхүүжих боломж нээгдээд байгаа билээ. Тэгвэл нийт ӨЭМТ-ийн 37.5% нь магадлан итгэмжлэлд хамрагдаад байгаа нь санхүүжилтийн нэмэлт эх үүсвэртэй болох нэг шаардлагыг хангаад байна. Цаашид бусад өрхийн эмнэлгүүд ч магадлан итгэмжлэлд хамрагдан даатгалаас санхүүжих боломжоо бий болгох нь зүйтэй юм.
ӨЭМТ-ийн тусламж, үйлчилгээний багц, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний цар хүрээ жил ирэх бүр нэмэгдсээр байна. Тухайлбал:
Одоо өрхийн эрүүл мэндийн төвүүд 10-17 төрлийн хурдавчилсан оношлуурыг ашиглан шинжилгээ хийж байгаагаас гадна сэргээн засах, физик эмчилгээ, чийрэгжүүлэх тусламж үйлчилгээг үзүүлж байна. Түүнчлэн ДЭМБ-аас дэвшүүлж буй “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмын хүрээнд өрхийн эрүүл мэндийн түвшинд халдварт болон халдварт бус өвчний үзлэг, шинжилгээ, оношлогоо хийж өвчлөлийг эрт илрүүлэх, оношлох, хяналтандаа авах үйл ажиллагааг хийж байна.
Үүнд:
Хөтөлбөрийн 2 дахь шат буюу 15-39 насны иргэдийг шинжилгээнд хамруулах үйл ажиллагаа 2018 оны 4-р сараас эхэлсэн.
ӨЭМТ-дэд 2550 сайн дурын идэвхтэн ажиллаж, ӨЭМТ-ийн үйл ажиллагаанд ихээхэн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байна. “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг хэрэгжүүлж, сүүлийн 3 жилд ӨЭМТ-үүд иргэдийн дунд давхардсан тоогоор нийт 35,840 удаагийн сургалтыг зохион байгуулж, 2,147,392 иргэнд, сурталчилгаанд 4 сая гаруй хүнийг хамруулсан байна.
Одоо та бүхэнд өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зарим статистик үзүүлэлтээс дурдья.
ӨЭМТ-үүд нь жилд дунджаар 4 сая гаруй үзлэг хийдэг бөгөөд нийт үзлэгийн дунд урьдчилан сэргийлэх үзлэг 42.7%, гэрийн эргэлтийн үзлэг 39.9% байгаа нь улсын дундажтай харьцуулахад 1,3%-1,8% хувиар өндөр үзүүлэлттэй байна. Харин нэг иргэнийг жилд үзсэн тоо улсад 1,9 байгаа бол нийслэлд 2.8 удаа үзсэн байна.
Идэвхтэй хяналтын эдгэрэлтийн хувь жил ирэх бүр нэмэгдэж байна.
Дархлаажуулалт 2017 оны байдлаар 97.6% байна. Нийт ӨЭМТ-ийн 101 буюу 71% нь дархлаажуулалтыг өөрийн байранд хийж байгаа ба 109 сувилагчийг вакцинатор сувилагчаар мэргэшүүлэн бэлтгэсэн.
2016 оноос эхлэн Пневмококкийн эсрэг 13 цэнт вакциныг үе шаттай нэвтрүүлж, 2018 оноос бүх дүүргийн хэмжээнд өргөжүүлсэн. Одоо дархлаажуулалтын бүртгэл мэдээллийг цахимжуулах ажлыг эхлүүлээд байна.
Сүүлийн 3 жилд нийслэлд төрөлтийн тоо буурсан. Жирэмсний эрт хяналт жил ирэх бүр нэмэгдэж, 2017 оны байдлаар 87%-тай байгаа нь өмнөх оноос 2,1 хувиар нэмэгдэж аймаг, улсын дунджаас 0,3-0,5 хувиар дээгүүр үзүүлэлттэй байна.
Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд ЖСА хэрэглэдэг эмэгтэйчүүдийн эзлэх хувь сүүлийн жилүүдэд нэмэгдэж 53.7%-тай байна. Төрсний дараах 42 хоногийн дотор өрхийн эмчид үзүүлсэн эхчүүдийн эзлэх хувь 98.1% хүртэл нэмэгдсэн. Эхийн эндэгдэл урд оноос 10,6 промилоор буурсан ч улсын дунджаас өндөр байгаа нь цаашид асуудалд анхаарч ажиллах шаардлагатайг харуулж байна.
Харин 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл өмнөх оноос 2.8 промилоор, улсын дунджаас 1,3 промилоор бага байна.
Мөн 2017 оны жилийн эцсийн байдлаар халдварт өвчний 26808 тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд 196.7 байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12709 тохиолдол буюу 47.4 хувиар, 10000 хүн амд 100.4-өөр буурсан байна. Энэ нь манай өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын ажлын үр дүн юм.
Халдварт бус өвчний эрт илрүүлгийн графикаас харахад өмнөх оны мөн үетэй харьцуулахад артерийн гипертензи өвчний эрт илрүүлгийн үзлэгт хамрагдалт 16.0 хувиар, чихрийн шижин хэв шинж 2-ын эрт илрүүлгийн үзлэгт хамрагдалт 14.1 хувиар тус тус нэмэгдсэн ба 1.1%-д нь артерийн гипертензи, 0.3%-д нь чихрийн шижин оношлогдсон байна.
Умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлгийн үзлэгт хамрагдвал зохих хүн амын 23.5% хамрагдсан байна. Нийт хамрагдагсадын 3.1% нь пап сорил эерэг гарсан ба умайн хүзүүний өмөнгийн 14 тохиолдол бүртгэгдсэн байна. Хөхний үзлэгт 117511 эмэгтэй хамруулсан ба 302 нь хөхөндөө бэрсүү үүсгэвэртэй ба хөхний өмөнгийн 2 шинэ тохиолдол оношлогдсон байгаа нь эрт илрүүлгийн үр дүнг харуулж байна.
Сүүлийн 3 жилд анхан шатанд хөнгөвчлөх эмчилгээнд хамрагдсан болон уламжлалт анагаахын засал, сэргээн засах эмчилгээ хийлгэсэн хүний тоо нэмэгдэж байгаа нь өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хэрхэн өргөжиж, хүртээмж нэмэгдэж байгааг мөн харуулж байна.
Ер нь ӨЭМТ-үүд хэрхэн ажиллаж байгаа болон үйл ажиллагаа нь иргэдэд хэрхэн хүрч байгааг үзүүлэх гол үзүүлэлт бол ӨЭМТ-ийн гүйцэтгэлийн гэрээний биелэлт, иргэдийн сэтгэл ханамжийн байдал юм.
Сүүлийн 3 жилд манай ӨЭМТ-үүдийн гүйцэтгэлийн гэрээний биелэлтийн дүн жил ирэх бүр нэмэгдэж тогтмол 87 хувиас дээш байна.
Нийслэл, дүүргийн Засаг даргаас гэрээгээ Бүрэн хангалттай биелүүлсэн ӨЭМТ-дэд тодорхой хэмжээний урамшууллыг олгож ирсэний зэрэгцээ гэрээгээ Хангалтгүй биелүүлсэн ӨЭМТ-дэд сонгон шалгаруулалтыг зохион байгуулж ирсэн. Энэ жил 2 өрхийн эрүүл мэндийн төвд сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар Үнэлгээний хороо байгуулагдан, Сангийн яамнаас зөвлөмж авч ажиллаж байна.
Иргэдийн сэтгэл ханамж нэмэгдэж байна. 2017 оны сэтгэл ханамжийн судалгаагаар иргэдийн сэтгэл ханамж 79.7% байгаа нь 2014 оныхоос 4.7%-иар нэмэгдсэн байна. Энэ бол манай ӨЭМТ-ийн үйл ажиллагаа жил ирэх бүр сайжирч байгааг харуулж байна.
2015 онд манай нийслэлээс холбогдох байгууллагуудтай хамтран өрхийн эмч нарын зөвлөгөөнийг зохион байгуулж, зөвлөгөөнд оролцогсодоос өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд хэрэгжиж буй эрх зүйн баримтуудыг судлан үзэж, шинэчлэн боловсруулах талаар зөвлөмжийг ЭМЯ-нд хүргүүлж байсан. Ийнхүү 2015 онд Эрүүл мэндийн даатгалын тухай хууль шинэчлэн батлагдсан, 2016 онд Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль шинээр батлагдан, мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан 2017 онд өрхийн эрүүл мэндийн төвийн стандарт, дүрэм, гэрээ, сонгон шалгаруулалт, тусламж, үйлчилгээний багц зэрэг эрх зүйн бүхий л баримтууд шинэчлэн батлагдсан.
Эдгээр шинэчлэн батлагдсан эрх зүйн баримтуудыг хэрэгжүүлэхэд манай нийслэлээс ихээхэн анхаарч НЗД-аас дэмжих бодлого баримтлан, Нийслэлийн 2017-2020 оны Эрүүл мэнд дэд хөтөлбөрт тодорхой асуудлуудыг тусган, өрхийн эрүүл мэндийн төвийн гэрээний хэрэгжилтийг хангуулах, дэлхийн жишигт хүргэн хөгжүүлэхэд анхааран ажиллаж байна.
Нийслэлийн 2017-2020 оны Эрүүл мэнд дэд хөтөлбөрт 3 зорилтыг дэвшүүлсэн.
Энэхүү дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд 2018 оныг Өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дэмжих жил болгон, шат дараатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна.
Томоохон ажлаас дурдвал:
ДҮГНЭЛТ
Та бүхний идэвхи санаачлага, хөдөлмөр зүтгэлийн дүнд өрхийн эмнэлгийн хөгжилд ололт амжилт дүүрэн байгаа:
Хэдийгээр бидэнд ололт амжилт, хийсэн бүтээсэн зүйл маш их байгаа ч бэрхшээл хүндрэл, тулгамдсан асуудал байсаар байна.
ДЭВШҮҮЛЖ БУЙ САНАЛ
ЭМЯ, Нийслэл, дүүргийн түвшинд
ӨЭМТ-ийн түвшинд
Сэтгэгдэл ( 1 )
ИЙМ Л ХӨГИЙН ЮМ ЯРИАД БАЙГАА ЮМ ДАА ЭНЭ ЗАСАГ