УС-Чандмань эрдэнэ хэмээн эртнээс ярьж зүйрлэсээр ирсэн хэдий ч монголчууд бид өөрсдийн өдөр тутмын амьдрал дээр энэхүү эрдэнээ үнэхээр гамнаж хэмнэж чаддаг бил үү?! Монгол орны усны нөөц гэдэг хэзээ ч шавхагдашгүй, мөнхийн ундарга мэт бид бодсоор ирсэн.
Манай орон бол байгалийн эрс тэс уур амьсгалтай, усны нөөц бага, хуурайшилт ихтэй бүс нутагт тооцогддог. Усны нийт нөөц нь 609.5 шоо км. Нийт нөөцийн 98 хувь нь гадаргын, үлдсэн нь гүний ус. Олон жилийн дунджаас үзвэл жилд 230 мм хур тунадас буудаг бөгөөд усны жилийн дундаж ууршилт 800-900 мм. Өөрөөр хэлбэл, нийт хур тунадасны дөнгөж 10 хувь нь л усны нөөцийг нөхөн сэлбэдэг гэсэн үг юм. Харин гүний усны нийт нөөцийн 60 хувь говь нутагт байдаг.
Тэгвэл манай оронд уул уурхай эрчимтэй хөгжиж буй сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд уг үйл ажиллагаа нь газрын гадарга, агаарын чанар, хөрс, усны нөөц, ургамлан бүрхэвч, амьтны аймаг, нийгэм гээд олон хүчин зүйлд сөрөг нөлөөлөл үзүүлэх болсон билээ. Өнгөрсөн хугацаанд хүний үйл ажиллагаанаас хамаарч хичнээн гол горхи, булаг шанд, нуур цөөрөм ширгэж устсаныг тоочоод барамгүй. Статистик мэдээнд дурдсанаар, 1500 гаруй гол, горхи дахин сэргэхгүйгээр ширгэсэн хэмээн мэдээлж байсан санагдана.
“Оюутолгой” төсөл зөвхөн нэг секундэд 600 орчим тонн ус хэрэглэж байна гэж олон нийтийн сүлжээний нэгэн хэрэглэгч ихэд санаа зовнин бичсэн байна. Энэ маягаар үргэлжилсээр байвал 2050 он гэхэд Өмнөговь аймаг гүний усгүй болно гэжээ.
Үүнээс харвал “Оюутолгой”-той усаа нарийн ярилцах цаг болсон юм биш үү! Эцсийн эцэст, хүн алт уухгүй, зэс уухгүй, харин УС л ууна. Усаа алтаар солих цаг ирэх юм биш биз?!...
Д.Мөрөн
Эх сурвалж: ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 22 )
Битгий шаа.
SETGUULCH NAR OOROOSOO EHELJ OO SEV HAI SHULEG HURTEL BII
Гадны хѳрѳнгѳ оруулагчдад Монгол орны байгаль орчин ирээдүй хамаагүй, харин урвагч улс алаачдад ѳнѳѳдрийн тансаглал амин хувийн ашиг сонирхол үр хойчийн зовлон түүхийн хар толбо л сайхан байгаа байх. Гэхдээ улс алаач урвагчид хандан хэлэхэд ач зээ нараа сайн хар даа. Ѳсѳж ѳндийх нас, үргэлжлэн амьдрах орчин, эрх чѳлѳѳ, эх орон, нэр хүндийг нь нэг бодож үзээрэй. Алд дэлэм удахгүй тоосонцор болох хар амиа бүү бод гэж зѳвлѳе
Үхэр монголчууд ярисаар байтал юу ч үгүй хоцроно до хоногт хэдэн мянган тонн, баялаг, ус, алдаж байгаагаа мэднэ биз дэ үхэрүүдээ.
Бидэнд зөвшөөрөгдөх ганц эх үүсгэвэр СААРАЛ ус үүнийгээ л говь руу татяа өөр гарц үгүй
US TULGUUR BODIS
Хотоос гарч байгаа саарал усаа говь руу татаачээ ард түмнээ хүрз бариул би хүрзээ аваад гарахад бэлэн байна
Засгийн газар оюу толгойтой хамтарч Хэрлэн гол дээр усан сан байгуулж, түүнээсээ хоолойгоор ус Говь руу татах
БАГАБАНЬД ЮУ ХИЙЖ БАЙНА. УРВАГЧ ЮМДАА ИХ ЦАЛИН АВААД Л ТАГ ДУУГУЙ
Алт ч угуй, УС ч угуй гоё ТАМ ын газар дэлхийд нэгээр нэмэгдлээ .баярлалаа.
US BOL TULGUUR BODIS
Рио Тинто АНУлсад лав байгаль орчин бохирдуулсан гээд нөхөн төлбөр төлдөг бас усны төлбөр төлдөг л юм билээ. Гол нь тэр уурхай нь дэлхийд байтугай америкт сураггүй уурхай л даа. Гэтэл дэлхийд 3т бичигддэг ОТолгой маш муу гэрээ болсон нь 2009 оноос хойш ойлгомжтой л байгаа шүү дээ. Манайхан арай л харанхуй, гадаадыг тахин шүтсээр л суух юм даа.
Us chgvi alt chgvi xotsorno
Бүхэл бүтэн 1 аймгийг усгүй болгож болохгүй биз дээ.Оюу толгойн хэргэлсэн усны үнэ хаана яаж төлөгддөг юм бэ.Ийм байдлаар байвал манай улс усны хомсдолд орох юм биш үү
Үүнээс харвал “Оюутолгой”-той усаа нарийн ярилцах цаг болсон юм биш үү! Эцсийн эцэст, хүн алт уухгүй, зэс уухгүй, харин УС л ууна. Усаа алтаар солих цаг ирэх юм биш биз?!...
mash zow odo yax we uuguul irgedig n ondor tsalin amlaj tolgoig n mallaad uurxaida suulgachixsan. ted nar n o.t shig sain ym alga gd suj bna. bulag shand shirgeed duussan guni xudagnud n undraga n muudla
МӨРӨН БОЛ УС. УСЫГ БИДНИЙ ЧИНГИСИЙН МОНГОЛЧУУД ХАР УС ГЭЖ ХАРААЖ ИРСЭН УЛАМЖЛАЛТАЙ.
zow shvv ed baylagiig awaad usgvi bolgood hayna