Ихэвчлэн бэлгийн замаар дамжин халдварладаг өвчнүүдийг БЗДХ гэнэ. Үүнд Заг хүйтэн, трихомониаз, тэмбүү, хламид, ДОХ зэрэг 20 гаруй БЗДХ багтдаг байна. Эдгээрээс өсвөр үеийн залуус хамгийн их өртөмтгий байдаг нь судалгаагаар нотлогдсон байдаг аж.
Эрүүл мэндийн статистикийн судалгаанаас харахад бэлгийн замын халдвараар өвчлөгсдийн тал хувь нь 25-аас доош насныхан байгаа юм. Мөн 20-иос доош насны хүүхдүүдийн 70 хувь нь, 16-аас доош насны хүүхдүүдийн 54 хувь нь архи ууж үзсэн. Тамхийг 12-13 насандаа татаж эхэлсэн 40 хувь, 14-15 насандаа татаж эхэлсэн 34 хувь байгаа юм. Өсвөр насны охидын есөн хувь нь жирэмсэлсэн, харин орон нутагт энэ тоо хоёр дахин их байна гэсэн судалгаа бий. Эдгээрт нөлөөлж буй гол зүйл нь эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэл үйлчилгээг хүртэх боломжгүй, аюулгүй орчин хангалтгүй, хүчирхийлэл дарангуйлал их байна гэж үзэж байгаа. Өсвөр үеийнхэнд сургууль, өсвөр үеийн кабинет, эмнэлгээр дамжуулж тэдэнд эрүүл мэндийн боловсрол олгох нь чухал байгаа юм.
Иймд өсвөр насны залуус өөрсдийн нийгмийн хариуцлагыг ухамсарлан бэлгийн боловсролоо дээшлүүлэх эрсдэлийг урьдчилан таамаглан болгоомжлох зэрэг шаардлагатай. Хамгийн чухал нь бэлгийн боловсролын тухай мэдлэгээ өргөжүүлэн тэлэх нь өсвөр насны залууст нэн шаардлага бүхий зүйл билээ. Үүний тулд эцэг эхтэйгээ нээлттэй харилцан, ярилцах, найз нөхдөдөө нээлттэй байж өөрийгөө "нууц"-ын дарамтад оруулахгүй байх нь чухал юм.
Өсвөр, залуу үеийнхний бэлгийн боловсролыг сургууль нь олгох ёстой хэмээн эцэг эхчүүд багш нарт найдаад, өөрсдөөсөө хариуцлагыг бултуулчихдаг. Гэвч аав ээжийн тэрхүү цааргаллаас болоод маргааш нь үр хүүхэд нь ямар аюулд өртөж болохыг хэн ч таашгүй. Хэчнээн өсвөр, залуу үеийнхэн хүсээгүй жирэмслэлтээс болж үр хөндүүлж, хэчнээн нь бэлгийн замын өвчнөөр өвчилж хохирч буйг ч тооцоолшгүй билээ. Хүүхдийг 15 нас хүрүүт л бэлгийн бойжилтын тухай, бэлгийн замын өвчин гэж юу болох тухай ярина гэсэн үг биш л дээ.. Хүүхэд ээжийнхээ хаанаас гарсан тухай, эрэгтэй эмэгтэй хүүхэд яагаад ялгаатай байдаг тухай асууж шалгаадаг. Тэр бүрт нь хариулахдаа “миний үр аав ээж хоёрынхоо хайраас гарсан юм шүү дээ” гэх ч юм уу, “Чамд байгаа энэ хөөрхөн зүйл бол бурханы бэлэг юм аа...” гэх зэргээр хариулж байвал яваандаа өөрийн мэдэх гэснээ ичиж, эмээлгүй асуугаад ойлгочихно... гэж гэр бүл судлаачийн ярьсан нь санагдана. Анхнаасаа аав ээжээсээ илэн далангүй асуугаад хариултаа авч сурсан болохоор тэр. Өсвөр залуу үеэ нийгмийн хариуцлагыг үүрч, ухамсарлахад ээж, аав, багш, найз нөхөд бүгд чухал үүрэгтэй.
Хүүхэд залуусын өмнө тулгамдаж буй өөр нэг асуудал бол тэдний нийгэмд эзлэх байр суурь юм. Тогтвортой амьжиргаа, орлоготой байхын тулд чанартай боловсрол эзэмших нь юу юунаас ч чухал. Боловсрол эзэмших нь өсвөр залуу үеийнхний нийгмийн хариуцлага гэхэд хилсдэхгүй.
Б.АМИР
Эх сурвалж: www.ZINDAA.mn
Сэтгэгдэл ( 3 )
Өнөө Үндэсний үйлдвэрлэгч гээд байгаа Монгол улсын өмнөө баридаг АПУ гийхэн ТВ зар сурталчилгаагаар амны салиа арилаагүй төлөвшөөгүй 15-23 насны Хүүхэд залуусын цөсийн нь хөөргөж хараал идсэн гашилсан шар усаар ам руу цутгаж байгаа зар суртчилгаагаар Тархи угаалт хийж байгаа нь үнэхээр эмэгнэлтэй АПУ д бол көвхөн орлого мөнгө л чухал бусдаар бол өсөж өндийж бус өсвөр насны хүүхэд залуучууд Пивондоо согтнуу манар машин тэргэнд дайруулан уу нэгийгээ сүлбэн үү АПУ -д падлийгүй бололтой.
Монголчууд 1990 онд Капиталист нийгмийг эргэлт буцалтгүй ард түмэн нь сонгосон Ардчилалын ачаар Монголчууд эрх чөлөө чөлөөт ертөнцийг сонгосны ачаар ДОХ той болсон мөн 18 сартайгаас эхлэн нас бие гүйцсэн охид эмэгтэйчүүдыг хүчирхийлж хүчиндэх нь бүрэн нээлттэй болсон бас болоогүй Хар тамхи гэж шинэ төрлийн цагаан нунтгийн 12-40 насны Хүүхэд залуус ыг мансуурах нь нээлттэй байгаа
ХХ- зууны эхэн үед Монголчууд Тэмбүү ярь шархандаа баригдсан яахаа мэдэхгүй байсан Муу Хойд хөрш л тэр Тэмбуу ярнаас салгасан түүхтэй . Өнөө цагт тэр үеийг бодвол хэд дахин илүү Тэмбүү ярандаа баригдаад байгаа Төр засаг нь ойшоохгүй л байх юм