“Тод Каннам” гоо сайхны нэгдсэн эмнэлэгийн мэс заслын эмч Г.Мөнх-Эрдэнэ шамбарам өвчний талаар зөвлөлөө

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 05

ZINDAA.MN мэдээллийн сайт эрхэм уншигчдадаа зориулан "Тод Каннам" гоо сайхны нэгдсэн эмнэлэгтэй хамтран долоо хоног бүрийн Лхагва гарагт ЭРҮҮЛ МЭНДИЙН БУЛАН хөтлөн хүргүүлж байхаар боллоо. Булангийн анхны зөвлөмжөөр олон хүний санаа зовнидог шамбарам өвчний талаар "Тод Каннам" гоо сайхны нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч Г.Мөнх-Эрдэнэтэй уулзаж ярилцлаа.

Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Олон хүний асуудал болсон шамбарам өвчний талаар манай уншигчидтай хуваалцана уу?

-Мэдээллийн энэ ирэн зуунд шамбарам өвчний талаар манай ард иргэд маань ном сэтгүүл интернетийн орчноос хангалттай мэдээлэл авч шамбарам өвчний талаар мэдэхгүй хүн бараг байдаггүй болсон. Гэхдээ энгийн үгээр тайлбарлаж хэлэхэд хошного шулуун гэдэс орчмын хураагуур судас зангилаатан өргөсөж томрон тухайн хүндээ эмзэглэл зовиур илрэхийг хэлнэ.

Энэ өвчнөөр хүмүүс ямар учир шалтгаанаар өвчилж байна вэ?

-Шамбарам өвчний хувьд бол насанд хүрсэн хүн бүр л их бага хэмжээгээр уг өвчнөөр өвдсөн байх магадлалтай ном сэтгүүлд бичсэнээр уг өвчнөөр өвдөхөд хүргэдэг олон  шалтгаан байдаг. 

Үүнд:  

  1. Архаг өтгөн  хаталт
  2. Хошного орчмын ариун цэврийг сахихгүй байх, салст бүрхэвчийг цочроох.
  3. Зохисгүй хооллолт.  Ислэг багатай хоол идэх, архи ,тамхи зохисгүй хэрэглээ. 
  4. Уламжлалт бус бэлгийн харьцаа.
  5. Мото спорт, дугуйн зэрэг спортын зарим төрөл
  6. Жолооч, нисгэгч, оффисийн ажилтан зэрэг суугаа ажил эрхэлдэг зарим мэргэжил.
  7. Жирэмслэлт.
  8. Жорлонд удаан суух
  9. Таргалалт
  10. Мөн удамшлын болон хураагуур судасны  бүтцийн төрөлхийн дутагдал өвчнийг үүсэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг.

Манай монголчууд эмчид үзүүлэхээс ичдэг тэгснээрээ хүндрүүлээд ирдэг гэж ам дамжин их ярьдаг ямарч өвчинг эмчлэхгүй удвал хүндрэл үүсэх нь ойлгомжтой шүү дээ. Шамбарам өвчинг үзүүлэхэд ичэж зовох хэрэг огт байхгүй одоо энэ сэтгэхүйгээсээ салах хэрэгтэй саяханыг хүртэл  гоо сайхны хагалгаа хийлгэсэн хүмүүсийг чичилж муулж ярьдаг байсан бол одоо харин эсрэгээрээ өөрийнхөө биений таалагдахгүй байгаа хэсгийг мэс заслын болон янз бүрийн эм тарианы тусламжтайгаар засаж янзлан өөртөө болон бусдад сайхан харагдаж өөртөө итгэлтэй амьдардаг болоод байна. Мөн шамбарам өвчнийг  мэс заслаар эмчлэхдээ гоо сайхныг нь алдагдуулахгүй зовиур шаналгаа багатай шарх сорив бага үүсгэж эмчлэх хэрэгтэй. 

Эдгээр шинж тэмдэгүүдээс аль нь илэрвэл яаралтай эмчид хандах шаардлагатай вэ?

-Ер нь бол өөрийгөө эрүүл гэж бодож явдаг хүн бүр л  ядаж жилдээ нэг удаа бүрэн шинжилгээнд хамрагдаж гэнэтийн өвчлөлөөс урьдчилан сэргийлж байх шаардлагатай.  Шамбарам өвчний хувьд илэрч байгаа шинж тэмдгээр нь дөрвөн зэрэгт хувааж үздэг.

  1. Хүндээр бие засах үед ягаан цус гарна, харин шулуун гэдэс иргэж гарахгүй.
  2. Цус гарна шамбарамын зангилаа урваж гарч ирнэ, хэсэг хугацааны дараа эргэж өөрөө орно.
  3. Цус гарна шамбарамын зангилаа урваж гарч ирнэ, энэ үед өөрөө эргэж орохгүй гараараа оруулна.
  4. Цус гарна шамбарамын зангилаа урваж гарч ирнэ, энэ үед өөрөө эргэж орохгүй болно.

Ихэнх тохиолдолд гурав болон дөрөвдүгээр үед мэс заслын эмчилгээг сонгодог.

За тэгээд хошного орчим эвгүй мэдрэмж төрөөд эхлэвэл эмчид үзүүлэх шаардлагатай шүү дээ зөвхөн шамбарам биш олон төрлийн өвчин тэр доор тохиолдож болно.

Шамбарам өвчнөөс урьдчилан сэргийлэх ямар ямар аргууд бий вэ?

-Түрүүн хэлсэнчлэн шамбарам үүсэх шалтгаануудыг санаж зөв зохистой хоол хүнс хэрэглэх, амьдралын хэв маягаа өөрчилж эрүүлжих, ажил хөдөлмөрийн байдлаа зохицуулж амьдрах, удаан хугацаагаар суух хошного орчим аль болох бага даралт үзүүлэх шаардлагатай.

Шамбарам өвчний үед цус гардаг энэ нь юутай холбоотой вэ?

-Ихэвчлэн хүндээр бие зассаны дараа цус гарах нь илбэг байдаг нөгөө л өргөсөж томорсон судасны хажуугаар өтгөн гарахдаа /ялангуяа хатсан өтгөн/ судасны ханыг гэмтээж хэр том зангилаа судас таарснаас шалтгаалан цус их бага хэмжээтэй гарна. Зарим тохиолдолд цус багадалтад орж хүндрэл учрах тохиолдол байна.

Лазер болон тариа мэс заслын  бус  эмчилгээ байдаг гэсэн энэ талаар?

-Лазер болон тариа хийдэг эмчилгээ байдаг энэ нь  тухайн үед илэрч байгаа шинж тэмдгийг намдаах өвчлөлийн явцыг арай удаашруулж өгдөг мөн идгээр эмчилгээг эрт үед нь буюу хүндрээгүй тохиолдолд хийнэ. Сөрөг муу тал нь уг эмчилгээнүүдийг хийлгээд дараа нь мэс засалд орох тохиолдолд тухайн тариа хийсэн болон лазер эмчилгээ хийлгэсэн хэсэгт соривжилт  үүсэж мэс засал хийхэд төвөгтэй эрсдэл хүндрэл гарах магадлал нэмэгдэж болдог.

Мэс засал хийлгэснээр бүрэн эмчлэгдэх боломжтой юу?

-Дээх нь үед шамбарамын зангилааг дутуу авснаар дахин зангилаанууд нь томорч дахин хагалгааны асуудал яригддаг байсан  одоо бол сүүлийн үеийн багаж тоног төхөөрөмж ашиглан том шарх үүсгэхгүй өвдөлт зовиур багатай бүрэн эмчилж  байна.

Орчин үед гурван төрлийн мэс заслыг илүү их сонгон ашиглаж байна.

  1. Миллиган морган буюу уламжлалт арга
  2. HAL-RAR  /dopler –guided hemorrhoids artery legation and rectoanal repair /
  3. PPH  proceture for prolapse and hemorrhoids Longo

Холбоос линк: https://www.facebook.com/TodGangnamMGL/

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ган(64.119.26.109) 2018 оны 09 сарын 09

Иргэж .идгээр .илбэг .гм алдаа 13 муу

0  |  0
Ган(64.119.26.109) 2018 оны 09 сарын 09

Наад бөөн алдаагаа зас

0  |  0
Ган(64.119.26.109) 2018 оны 09 сарын 09

Шүүмжлэл хүлээж ав устгаж бариал заваан юм бэ

0  |  0
Ган(64.119.26.109) 2018 оны 09 сарын 09

Иргэж ! Биш. эргэж. идгээр ! Биш .эдгээр . Гэх мэт энгийн үгээ зөв бич

0  |  0
Top