Тэрбээр,“Нийгмийн сүлжээгээр явж байгаа шиг орон даяар харанхуй болчихсон юм байхгүй. Дархан, Эрдэнэт өөрсдөө тусдаа эх үүсвэртэй. Улаанбаатар хотын хувьд өнөөдөр 09.54 минутад 0 зогслоо. Энэ бол технологийн зөрчлөөс болж зогссон. 15.00 цагийн байдлаар хэрэглэгчдийг эрчим хүчээр хангаад ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Шадар сайд, Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нар газар дээр нь ажиллаж байна. Техникийн хувьд нэгэнт зогсчихсон учраас шугам хоолойны ус шавхах, горим ажиллагааг хийх учраас тодорхой хугацаа ордог. Тиймээс энэ бүхнийг хийгээд 14 цагийн байдлаар ТЭЦ 4 хэвийн горимдоо орж байна. ТЭЦ 4 бүрэн ажиллагаанд орсны дараа бид бичлэг үзэж ямар саатал гарсныг тогтоож, дүгнэлт гаргадаг" гэсэн юм. Харин эрчим хүчний дийлэнхийг хангадаг станцын аюулгүй ажиллагаа, засвар үйлчилгээ хийгээд Амгалан станцын ажлын явц ямар байгаа талаар "Дөрөвдүгээр цахилгаан ятанц насжилт өндөр. Том станц учраас үе шаттайгаар тоног төхөөрөмжийг сольж байна. Манайх хөрөнгө оруулалтын эх үүсвэрээс шалтгаалаад үе шаттайгаар шинэчилж байна. Өнөөдөр манай цахилгаан дулааны 70 орчим хувийг үйлдвэрлэж буй ганц станц учраас үе шаттайгаар тоноглолуудыг сольж байна. Нэг, дөрөвдүгээр зуух, процедурын шугамыг шинэчилж байна гээд энэ бол хөрөнгө оруулалттай холбоотой байна. Яам олон арга хэмжээ авч ажиллаж байна. ОХУ-аас нэгээс дөрөвдүгээр зуухын шинэчлэлийн ажлыг хийж байна. Нийт дөрвөн зуухыг шинэчлэхээр нийт 94 мгваттын нэмэгдэл ирэх жил орно. Яамны зүгээс ТЭЦ-3 өргөтгөлийг ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр байгуулахаар ярьж байна. Дээр нь Амгалан дулааны станцыг хосолмол станц байхаар ТЭЗҮ-г нь хийж байна. Ажиллаж буй эх үүсвэрээ өргөтгөх, нэмэлт эх үүсвэр барих зайлшгүй шаардлага байна. Цаашид эрчим хүчний дутагдалд орох магадлалтай байна” гэлээ.
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 2 )
Neg shahaanii mal selgen zalgaltaa buruu hiij avar gargasan gee bizdee. Tsus ni oirtson p..uud uvul tegsen bol duuslaa
zoriud amraltiin odriig taaruulj zoxion baiguulaa bizdee durakuudaa