БҮР биш ТҮР зогссон ардын багш нар

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 18

Арав гаруй хоног үргэлжилсэн багш нарын ажил хаялт зогсож, өчигдөр хэвийн байдлаар сургууль, цэцэрлэгүүд хичээллэж эхэллээ. ОУВС-ийн төлөөлөлтэй уулзаж улс орныхоо эдийн засгийн үнэн байдлыг чихээрээ сонссон ч Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо есдүгээр сарын эхээр ажил хаяна гэснээрээ хаяцгаав. Уг нь Сангийн яамнаас Үйлдвэрчний Эвлэлийн төлөөллийг ОУВС-ийн төлөөлөлтэй уулзуулсан гол учир нь “Биднийг хэлэхээр итгэхгүй байна, та нар нэг хэлээд үз” гэсэн санаа юм л даа. Харамсалтай нь ҮЭ-ийн төлөөллүүд ойлгосонгүй, ойлгосон ч ойшоохыг хүссэнгүй. Ажил хаялтын үр дүнд тэд 2019 онд инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэх гэж байсан найман хувийг 20 болгож чадлаа. Хорин хувийн нэмэлт ямар үр дүн авчрахыг бид тун удахгүй харах болно.

 “Инфляци нэг хувиар өсөхөд л иргэдийн амьдралд дарамт учруулдаг”

Талбай дээр суулт хийсэн багш нарын дийлэнх нь залуухан багш нар байв. 300-400 мянган төгрөгөөр амьдралаа залгуулж байна гэх тэд бүгд өртэй, лизингтэй гэв. Гэхдээ багшийн цалин ямар гэдгийг, багш нар ямар ачаалалтай ажилладаг вэ гэдгийг мэдсээр байж энэ мэргэжлийг сонгоцгоосон тэдний гол зорилго улсаас ахиухан цалин л авах байсан бололтой. Хичээлийн эхний өдөр шавь нараа цоожтой сургууль, хоосон анги танхим мөргүүлэх тийм ч ноцтой асуудал биш аж. Уг нь өргүй, лизинггүй Монгол хүн олоод ир гэвэл нэг ч олдохгүй л дээ. Мөн багш нар Монгол Улсын нийт иргэдийн төлөөлөл гэвэл бас үгүй. Дөчин мянган хүнээс болж гурван сая гаруй иргэнтэй манай улсын иргэд инфляцийн нэлээд өсөлтийг дааж, Засгийн газар “шинэ өр” тавих болсон нь л гашуун үнэн.  

“Цалин нэмлээ, инфляци өслөө”  

Цалинг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэх Засгийн газрын бодлого аль хэдийн алдагдчихлаа. Нэг ёсондоо цалин нэмлээ, үнэ өслөө. Яг ийм зарчмаар манай улс маш олон жилийг ардаа үдсэн. Үнийн өсөлтөө барьж дийлээгүйгээс олон ч Засгийн газар ард түмнээс муу үнэлгээ авсан. Заримынх нь бүр унах шалтгаан болж байлаа. Багш нарын цалинг нэмжээ, яасан сайн юм гэж сайшаахгүй нь лавтай. Учир нь цалинг найман хувиар нэмэх нь Засгийн газраас инфляцийн түвшинтэй уялдуулж гаргасан тоо. Энгийн үгээр тайлбарлавал, инфляцийн түвшнээс илүү хувиар нэмэхээр өргөн хэрэглээний барааны үнэ дагаад өсөх эрсдэл аль хэдийн үүссэн гэсэн үг. Таны идэх хоол, өмсөх хувцасны өртөг урьдын үнээсээ нэлээд хувиар өснө гэсэн үг. Сангийн яамнаас гаргасан хамгийн зөв арга нь “Инфляцийн түвшинтэйгээ уялдуулж цалинг жил бүр нэмэх” байсан. Гэхдээ багш нарын 10 хоногийн суултад “Засгийн газрын өр өндөр болсон, энэ өрийг татвар төлөгчдийн татвараар төлж байгаа үед өр тавьж цалин нэмэхгүй” гэдэг байр суурь ганхлаа. Өр тавьж цалин нэмнэ. Цалинг 50 хувиар нэмэхэд үндсэндээ нэг их наяд төгрөг шаардлагатай гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлсэн. Ийм их мөнгөний эх үүсвэрийг зөвхөн хэмнэх замаар гаргах боломжгүй. Цалин нэмэх нь зөвхөн ганц жилийн нэг удаагийн асуудал биш. Энэ жил нэг их наядыг нэмлээ гэхэд дараа жил дахиад нэг их наяд төгрөг гаргах шаардлагатай болно. Иймд орлого, зарлага, төсөвт учруулах дарамтаа зөв бодитой тооцож байж аливаа зардлыг нэмэгдүүлэх учиртай. Гэхдээ багш нарын ажил хаялт бүр биш түр зогссон гэдгийг мартаж болохгүй. Тэд тун удахгүй “Хоёрын хооронд хорь биш тавин хувиар нэмүүлнэ” гээд талбай дээр дахиад сууцгаачихвал “нэмдэг” л байхдаа, Засгийн газар минь.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.70.34.38) 2018 оны 09 сарын 19

Даварсан новшнууд анги дүүргэлтыг та нар мөнгө аваад дүүргэж байгаа биз дээ та нарын сургаж хүмүүжүүлж байгаа сурагчид ямар түвшинд байгаа та нар мэддэгүй юм уу зөв бичиж чадахгүй зөв бодож чадахгүй ийм боловсон хүчнүүдийг та нар бэлтгэж гаргаж байгаа биз дээ тэгээд цалин нэм гэж хэлэхээс ичдэггүй юм уу

0  |  0
иргэн(202.179.26.142) 2018 оны 09 сарын 19

одоо Та нарыг Дэмжихгүй ээ нэг удаа Дэмжсэн гэтэл юу болов Үр хүүхдүүд маань л Хохироод үлдлээ дээ

0  |  0
зочин(122.201.26.172) 2018 оны 09 сарын 19

Цалинг дэлхийн жишигт хүргэхийг шаардахын тулд хүүхдүүдийг дэлхийн жишигт хүрсэн сургалт явуулж боловсрол эзэмшүүлэх хэрэгтэй шдээ. Ажил дээр гарч байгаа дээд боловсролтой хүүхдүүд зөв бичиж ч чадахгүй байна шдээ. Зааж өгөөд ч ажлаа ойлгохгүй байх юм. Одоо тэгээд яах вэ. Коммент бичдэг ээж аавуудын хандлага, бичиг үсгийн чадварыг хараад боловсрол, заалгасан зүйлсийг анзаардаг л байлгүй.

0  |  0
Gana(66.181.177.100) 2018 оны 09 сарын 18

Zass avilgach shuugch nariinhaa tsaling nemj avilgaliin hemjeeg ni ahiulj bhad yu ch dugaraagui yum bj hamgiin chuhal uursdiinhuu ireeduig daatgaj bgaa bagsh nariinhaa amidral ahuig bodohgui olon yum hutsah hereggui. Yalanguya baga angi bolon tsetserlegiin bagsh nariin hudulmuriig munguur unelehed hetsuu l haragddag...

0  |  0
Top