М.Алтанхүү: Эцэг, эхчүүд хүүхдээ нүдний үзлэгт тогтмол хамруулахгүй байна

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 21
.

Манай Улсад 2002 онд хийгдсэн судалгаагаар хүүхдийн сохролын тархалт 0.19/1000 байгаа нь бусад хөгжиж буй орнуудтай харьцуулахад бага мэт боловч хүүхдийн катарактын сохрол нь бусад Азийн хөгжиж буй орнуудын түвшинд 5-6/100,000 байгаа гэх албан мэдээллийг мэргэжлийн байгууллагууд өгч байна. Үүнтэй холбогдуулан хүүхдийн хараа хамгаалах асуудлыг "Сохролоос сэргийлэх үндэсний хөтөлбөр"-т нэн тэргүүнд шийдэх асуудал болгон тусгаад байгаа аж.

Энэ талаар ЭХЭМҮТ-ийн нүдний мэс заслын тасгийн зөвлөх эмч М.Алтанхүү “Хүүхдийн нүдний гажгийг эрт илрүүлж эмчилбэл нүдний гажиг, сул харааг эмчилж, нөөц хараатай нь үлдээх бүрэн боломжтой. Эцэг, эхчүүд нүдний эмгэгийн анхан шатны тусламж, үйлчилгээнд хүүхдээ тогтмол хамруулдаггүй, цаг алдаж дор бүр нь эмчилдэггүйгээс болж олон хүүхэд хохирч байна. Манай улсад болрын эмгэг, шалар, хугарлын гажиг, зовхи өргөгч булчингийн гаж хөгжил зэрэг өвчлөлүүд илүүтэй тохиолдож байна” гэлээ.

Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ нүдийг багаас нь хайрлах, энэ талын мэдлэг, мэдээлэлтэй болох, хүүхдээ оношилгоо эмчилгээнд хамруулах, хот, хөдөөгийн өрхийн эмч, сургууль цэцэрлэгийн эмч нар энэ талын мэдлэг мэдээллээ дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлагатай юм. 

Энэ жил хүүхдийн хараа хамгаалах өдрийг есдүгээр сарын 28-ны өдөр тэмдэглэж, зарим шаардлагатай арга хэмжээг төлөвлөөд байгаа аж. Үүнтэй холбогдуулж ЭХЭМҮТ-ийн мэргэжилтнүүд монгол хүүхдүүдийн хараанд тулгамдаж буй асуудлын талаар өнөөдөр /2018.09.21/ мэдээлэл хийсэн ба тэд хүүхдийн хараа хамгаалах өдрийг тохиолдуулан Баянгол дүүргийн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн харааг шалгаж ажиллахаар болжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(202.55.191.194) 2018 оны 09 сарын 24

hogiin avgai bsan haritsaa 0000

0  |  0
H(182.160.33.190) 2018 оны 09 сарын 22

Sanal neg bn. Hudlaa avgai

0  |  0
zochin(202.9.43.193) 2018 оны 09 сарын 21

ene hudlaa avgai

0  |  0
Top