СОРХУН: Жирэмслэлтийн эхний 3 сарын хугацаанд бариа засал хийлгэж болохгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 26

ZINDAA.MN мэдээллийн сайт "Сорхун" эмэгтэйчүүдийн эмнэлэгтэй хамтран долоо хоног бүрийн лхагва гарагт ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗӨВЛӨГӨӨ хүргэхээр боллоо. Өнөөдөр "Сорхун" эмэгтэйчүүдийн эмнэлгийн эхчүүдийн сувилалын уламжлалтын эмч О.Алтанцэцэгтэй ярилцаж, ээж болохоор бэлтгэж буй бүсгүйчүүдэд зориулсан зөвлөгөөг хүргэж байна.


-Танд энэ өдрийн мэнд хүргэе.Та манай уншигчдад эмнэлгийн талаар товч танилцуулна уу?

-Сайн байна уу. Бид Монгол улсдаа дэлхийн стандарт бүхий эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээг нутагшуулж байгаадаа тун баяртай байна. Манай Сорхун эмнэлэг нь дөнгөж төрсөн эх, нярайн асаргаа, сувилгаа, эмчилгээ, оношлогоо, зөв хоололт, иогийн сургалт зэрэг цогц үйлчилгээг нэг дор үзүүлдгээрээ Монгол улсдаа анхдагч гэж хэлж болно.

-Та  төрсний дараах  уламжлалт эмчилгээнийхээ төрөл болон түүний ач холбогдлын талаар танилцуулна уу?

-Манай уламжлалт анагаах ухаанд эмэгтэйчүүдийн нийт 40-өөд төрлийн өвчин байдгаас суудлын өвчинд хамаарагдах цус бүрэлдсэн өвчин, хий бүрэлдсэн өвчин эмэгтэйчүүдэд зонхилон тохиолддог. Ер нь эмэгтэйчүүдийн өвчин нь идэж байгаа хоол хүнс, урьдын үйлийн үр, бэлгийн үйлийг илүүдэх, дутуудах зэргээс гадна 3 гэм, адын нөхцөлөөр үүсдэг. Дээрээс нь эмэгтэйчүүдийн төрсний дараа гам бариагүйгээс гадна бага наснаасаа их даарч хөрснөөс шалтгаалж эмэгтэйчүүдийн өвчнөөр өвдөх хамгийн гол шалтгаан нь болдог. Төрсний дараа гам алдсанаас болж эмэгтэйчүүдийн хий бүрэлдэх өвчин зонхилон тохиолдоно. Савны халуун төрсний дараа хэт их хөөрөх, эсвэл сэтгэл зүйд өөрчлөлт орж нялхардаг учраас ямарваа нэгэн зүйлийг цочмог хүлээн авснаас соронзон хий буюу амь баригч хий хямардаг. Ингэснээр их мартамхай болдог, төрсний дараах хямралаас шалтгаалж ухаан балартах, солиорох ядаргаанд орох аюултай байдаг. Тиймээс сэтгэл санаагаа аль болох тайван байлгаж бодлоо цэuцлэх хэрэгтэй.


-Манай монгол эмэгтэйчүүд гам барина гэдгийг гэрээсээ гарахгүй, усанд орохгүй 45 хоног байх болон дан хар шөлөө уугаад гурилан бүтээгдэхүүн их хэмжээгээр идэж байж хөхөнд сүү орох буюу бие тэнхрэнэ гэж ойлгоод байдаг таны бодлоор энэ зөвүү?

-Эрт дээр үед эсгий гэрт, нүүдэллэн амьдарч байсан тэр үед мал ахуй эрхлэн аж төрж тухайн нөхцөл байдалдаа тохируулан гам сахиж байсан. Одоо бол бид амьдарч буй орчин агаар, хөрс бохирдож хотжилт их явагдаж түүнийг дагасан янз бүрийн өвчлөл их нэмэгдэж байгаатай холбогдуулан аль болох тааламжтай нөхцөлд усанд орж, эмчилгээ, үйлчилгээг гадаад орчноос хамааралгүй нэг дор хийлгэж болох боломж бололцоо бүрдсэн. Эмэгтэй хүн төрхөд бэлтгэгдэн дааврын нөлөөллөөр биеийн бүх үе холбоосууд зөөлөрч сулардаг. Энэ үе нь төрснөөс хойш 2 долоо хоногоос 6 сар хүртэлх хугацаанд бие физиологид гарсан өөрчлөлтүүд эргэн хэвийн байдалдаа ордог маш чухал үе юм. Энэ үед гэрийн нөхцөлд үед амьдарч байсантай адилаар гам барих нь эрсдэл их дагуулдаг. Яагаад гэвэл, төрөх үед эмэгтэй хүн маш их ядарч сульддаг, аарцаг ясны гажилт, ууц нурууны суулт, мэдрэлийн өвчнүүд үүсэх, дотуур, гадуур хаван зэргээс шалтгаалан эмгэгтэй болоод үлдэх тохиолдол их байдаг. Буруу гам дэглэм барьснаас эмэгтэйчүүдийн хий бүрэлдэх өвчин үүсэхээс гадна сэтгэцийн өвчин үүсэх аюултай байдаг. Төрсний дараа биед ашиггүй нүүрс усыг ихээр хэрэглэснээр хэт их таргалах мөн физиологийн зөв төрхөндөө эргэн ордог энэ чухал үед биеийн галбир өөрчлөлтөнд ордог.


-Танай эмнэлэгийг зорьж ирснээрээ ямар үйлчилгээг авах вэ?

-Дөнгөж төрсөн эх, нярайг хүлээж аваад эх нярайг халдвар хамгаалал өндөр хяналттай, тохилог сайхан өрөө тасагт өндөр түвшинд бэлтгэгдсэн мэргэжлийн баг хамт олон хүлээн авна. Манай эмнэлэгт дүрс оношлогооны эмч, эмэгтэйчүүдийн эмч, уламжлалтын эмч, хүүхдийн нарийн мэргэжлийн эмч нар тус тусад нь үзлэг оношлогоогоо хийж, шинжилгээ авч тухайн ээж нарын биеийн байдалд тохирсон эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг.

-Танай уламжлалтын тасагт ямар эмчилгээ үйлчилгээг хийдэг вэ? Та дэлгэрэнгүй тайлбарлана уу?

-Эхлээд бид ээж нараа хүлээж аваад үзлэг, оношлогоо хийж эмч нарын баг тухайн ээжид тохирсон эмчилгээ үйлчилгээний төлөвлөгөөг гаргадаг. Манай тасагт ээж нарт биеийн бүтцийн ерөнхий оношлогоог хийж гам дэглэмийг хэрхэн зөв сахих талаар зөвлөгөөг өгдөг. Дөнгөж төрсөн ээж нарт тулгамддаг гол асуудал нь хөхөнд сүү орсноос уургийн зангирал үүсэх, хүүхдээ буруу амлуулах зэргээс үүдсэн хөхний толгой хагарах, суганы булчирхай цочих зэрэг асуудлууд үүсдэг. Манай эмнэлгийн зүгээс хөхний бариаг өдөр бүр хийж өгөхөөс гадна хөхөө хэрхэн арчлах талаар сургалт зөвлөгөө хийгдэж эх үрийг хөхөө зөв амлуулахад нь гардан тусалдаг. Жирэмсэн үед бие дахь усны хэмжээ 6-8 дахин ихэсдэг учраас дотуур хаван их үүсдэг. Энэ хаванг хөөх гадагшлуулах бариа массаж хийснээр бие физиологи зөв төрхөндөө хурдан орж биеийн жин хасагдаж ээж эрүүл сайхан болдог.

-Танай эмнэлэгт Монгол уламжлалт бариа заслаас өөр галбиржуулдаг бариа хийдэг гэсэн та тэр талаар тайлбарлаж өгнө үү.

-Уламжлалт эмчилгээний тасгийн эмч, мэргэжилтэнгүүд маань манай эмнэлэгтэй хамтарч ажилладаг БНСУ-ын төрсний дараах сувилалын уламжлалт бариа засалчын удирдлаган дор бүтэн 1 сарын туршид төрсний дараах тусгай техник бүхий бариа заслын сургалтанд хамрагдсан. Төрсний дараа биед гарсан өөрчөлөлтүүд буюу хавирга ясны гадагш тэлэлт, аарцаг ясны гажилт болон томролт, ууц нурууны суултаас гадна умай агшилтыг сайжруулах аппарат тоног төхөөрөмжтэй хосолсон нарийн техник бүхий бариа заслыг хийж өгдөг. Галбиржуулах бариа хийлгэснээр биеийн галбир засагдан, өгзөгний булчин өргөгдөн, дотор өөхийг шатаан, булчингийн масс нэмэгдүүлсэнээрээ биеийн жин хасагдан гайхамшигтай үр дүн гардаг юм.

-Танай эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарсан ээж нарт ер нь яг ямар өөрчлөлтүүд гарсан бэ танд ямар нэгэн судалгаа болон үр дүнгийн талаар танилцуулах боломж  байгаа юу?

-Байлгүй яахав. Би нийт хэвтсэн ээж болгонд биеийн бүтцийн оношлогоог хэвтэхэд үед болон гарах үед хийдэг.  Харьцуулсан өөрчлөлт үр дүнг ээж болгонд танилцуулдаг. Дунджаар ээж нар  2-6 кг жин хасаад биеийн галбир засагдан төрөхөөс өмнөх физиологийн дүр төрхөндөө буцаж ордог. Манай эмнэлэгт үйлчлүүлсэн ээж тус бүртэйгээ байнгын холбоотой байдаг. Манайхаар эмчлүүлээд гарсан ээж нар 7,8 сар болсон хэдий ч биеийн галбираа хадгалаад улам сайхан болсон байдаг. Энэ хугацаанд жин нэмээд ч юмуу хаван үүссэн ээж одоогоор байхгүй байна.


-Төгсгөлд нь таны зүгээс жирэмсэн болон удахгүй төрөх ээж нарт зөвлөгөө өгнө үү.

-Жирэмсэн ээжүүдэд жирэмслэлтийн үеийн жин нэмэгдсэнтэй холбоотой ууц нуруу, аарцаг  болон доод мөчдийн өвдөлт их байдаг. 22 долоо хоногоос эхлэн 30 долоо хоног хүртэлх хугацаанд чангарсан булчинг суллаж, тайвшруулж амраах иллэг бариаг хийлгэж болно. Жирэмслэлтийн эхний 3 сар, төрөхийн өмнөх 1 сарын хугацаанд бариа заслын эмчилгээг хийлгэхийг хориглоно. Төрсний дараа  6-8 долоо хоног дотор биеийн булчин үе холбоосууд эргэн хэвийн байдалдаа ордог. Энэ үед галбиржуулах бариа заслыг хийлгэснээс биеийн галбираа засаж авах бүрэн боломжтой болдог.

Манай эмнэлэгт зорин ирснээр бүсгүй хүн төрөөд алдсан эрдэс менерал, ядаргаа, биеийн дотор гадар хаван бүрэн арилахаас гадна манай мэргэжлийн өндөр зэрэгтэй эхо-ны эмч, эмэгтэйчүүдийн эмч нарын хяналтан дор умайн агшилтыг хянаж умайд гарах өөрчлөлт, шавхрага зэрэг үлдэцгүй болдог бөгөөд төрсний дараах бүхий л эрсдлээс сэргийлэхээс гадна дотоод сургалтаар дамжуулан нярай болон өөрийгөө арчлах эрүүл мэндийн боловсролтой болоод гардаг давуу талтай. Нярайлсан ээж нар маань нүдэн дээр тэнхрээд бие галбиртаа сэтгэл хангалуун болоод, нярай нь хөөрхөн бондойгоод зөв дадал зуршилтай болоод гарч байгаа үр дүнг харна гэдэг эмч хүний хувьд маш сайхан сэтгэлийн баяр баясгалан  юм.

-Танд болон танай хамт олонд баярлалаа.

Монгол ээж нар минь энэ сайхан сувилалд ирж биеэ тэнхэрүүлж гамаа сайн сахиж үзэсгэлэнт гоо сайхан бие галбиртаа эргэн орж үргэлж инээмсэглэл дүүрэн явахын ялдамд нялх үрээ сайхан торниулж аваарай. Монголын үрс эрүүл сайхан өсөн торниж хүүхэд бүр аав ээжийн халуун хайранд умбах болтугай.

Бидэнтэй холбоо барих: SorkhunMongolia фэйсбүүк пэйж


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тамир(202.9.46.137) 2020 оны 04 сарын 29

2сар гарантай уламжлалт эмнэлэгт бариа цэгэн бариа хиылгэж байгаа болохгүй гэсэн үг үү?

0  |  0
Жагаа(202.179.24.194) 2018 оны 09 сарын 27

Маш сайхан газар нээж Монгол ээж нар аа хайрлан асрах газартай болж. ТАНАЙ ХАМТ ОЛОНД САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ

0  |  0
Top