Кино урлагийн өнгийг тодорхойлох шагнал гардуулах ёслол ямар байх ёстой вэ? Өмнө нь телевизээр үзэж суухдаа авч байсан тэр мэдрэмж дотор нь ороод үзээд суухад яг л хэвээрээ байгааг юу гэж тайлбарлах вэ?
“Mongolian academy awards” шагнал гардуулах ёслол өнгөрөгч баасан гарагт /2018.09.28/ Zaisain hill complex-д болсон. Цаг агаар тогтуун бус, хүйтэн салхитай орой шинэхэн шилэн барилгын орох хаалганаас эхлээд улаан хивс дэвссэн харагдав. Дотогш явж орвол дээшээ шууд цахилгаан шатаар өгсөхийг заалаа. Хэтэрхий их хүлээлт, найдвар тээн очсон би /Над шиг олон хүмүүс ч бий байх/ үүднээс эхлээд л зохион байгуулалт тааруухан, хөл толгой нь олдохгүй байдлыг анзаарч, уртаар санаа алдсан.
Кино наадмын хамгийн торгон хэсэг бол улаан хивсний ёслол байдаг. Битүүхэндээ улаан хивсний ёслол хэр болох бол гэсэн бодол дотроо тээж очсон. Гэтэл зочид нь өмсөж ирсэн гоёмсог хувцасныхаа ид шидийг гаргаж чадсангүй. Учир нь улаан хивсний ёслол нь болсонгүй. Тухайн шагнал гардуулах ёслол хэр өргөн цар хүрээтэй, нэр хүндтэй гэдгийг ирсэн зочид яаж анхаарал хандуулж буйгаас л шууд анзаарагдана.
Танхим руу орохоо хүлээн, хийх зүйлээ олж ядсан хэдэн уран бүтээлчид сэлфидэж, зургаа даруулан, шар айраг шимж зогсохоос өөр ажилгүй. Үнэндээ тэнд өмнөх өдөр нь "Монголын Оскар маргааш болно" гэж мэдээ бичээд, тэрэндээ догдлоод очсондоо өөртөө ч эргэлзэв. Юун Оскар... Дахиж л тийм хэтрүүлэг хэрэглэхгүй дээ гэсэн шүү юм бодож зогстол нэг цагийн хугацаа хэдийн өнгөрсөн байлаа. Ашгүй бурханы авралаар хаалга нээгдэж, уран бүтээлчид танхим руу уван цувран оров. Найдварын гал ч бас бүрэн бөхөөгүй шүү. Танхимд ороод нээлт эхлэхийг дахиад л тэвчээртэй хүлээн суулаа. Сэтгэл бага зэрэг сэргэж, ийм хэмжээний арга хэмжээ зохион байгуулах мэдээж их ажил болдог байж таараа, бүх зүйл төгс байна гэж юу байхав гэж санаачлагч, зохион байгуулагчдыг ойлгож, хүндэтгэхийг хичээлээ. Энэ сэтгэгдэл гэхдээ ёслол дууссан хойно ч гэсэн хэвээрээ үлдсэнийг шүүмжлэлтэй хандаж байгаадаа хүлцэл өчөөд, эртхэн хэлчихсэн нь зөв байх...
Тайзан дээр хөтлөгч гарч ирэн ёслолыг эхлүүллээ. Ёслолын байдалтай биш, багагүй марзан хөтлөгч санагдав. Наадамтай ямар ч хамааралгүй зүйл ярих нь заримдаа залхмаар ч юм шиг. Эсвэл олон улсын том наадмын хөтлөгч нар шиг шооч занг дуурайх оролдлого нь амжилтгүй болсон уу, мэдэхгүй. Надад л лав огт хөгжилтэй санагдаагүй... Гол нь тэрээр кино наадмын турш тайзан дээр маш их сул үгтэй, хэрэггүй яриагаа өөртөө итгэлтэйгээр өрнүүлсээр л байлаа...
Гол зүйлдээ эргэн оръе. Наадмын үндсэн үүрэг нь кино урлагийн “сорууд”-ыг тодруулах. Номинацууд эхнээсээ тодорч эхэллээ. Бүтээлүүдийн видео танилцуулга дэлгэцэн дээр бүрэн харагдахгүй байх зэрэг алдаа яаж ч тоохгүй байя гэж хичээсэн харагдаад болсонгүй. Дутуу мэдээлэлтэй... Эвлүүлгийг хэн нэгэн хүн нүд хуурч хийсэн байх гэж зохион байгуулагчдыг зөвтгөөд өнгөрч болох юм.
Анхаарал татаж байсан номинациуд шалгарах дөхөв. Шилдэг эрэгтэй гол дүр тодорлоо. Ойлгомжтой. Удалгүй шилдэг эмэгтэй гол дүрд өсрөлдөж байгаа жүжигчдийн танилцуулга явав. Дөрөвхөн жүжигчин нэр дэвшсэн байлаа. 2017-2018 онд эмэгтэй гол дүртэй ийм цөөхөн кино нээлтээ хийсэн гэж үү? Олон улсын кино наадмын шагналыг авчирсан "Солиот эх" зэрэг дөмөг кинонууд нэр дэвшсэнгүй. Магадгүй, киноны уран бүтээлчид бүтээлээ нэр дэвшүүлэх үгүйг өөрсдөө шийддэг байх. Гэхдээ Монголд яахаараа нэг сайхан кино наадамтай болоод, түүнд бүгдээрээ жинхэнэ уран бүтээлч байдлаар өрсөлдөж болдоггүйг одоо хүртэл гайхдаг юм. Ер нь аль ч салбарт энэ нийтлэг харагддаг. Хуваагдсан, бие биенээ хүлээн зөвшөөрдөггүй ч гэмээр юм уу, тийм хандлага киноны уран бүтээлчид, тэднийг нэгтгэн дээрх арга хэмжээг зохион байгуулж байгаа хүмүүсийг ч бас тойроогүй бололтой.
Энэ удаагийн наадамд 9 настай охин шилдэг эмэгтэй гол дүрийн шагналын эзэн болсон. "Аз жаргал" киноны гол дүрийн охин адтай жүжиглэдэг, уйлахыг нь хараад дагаад л мэлмэрсэн гэх сэтгэгдлийг магадгүй олон хүн хэлэх байх. Бас бяцхан охины авьяасыг үгүйсгэж байгаа гэж битгий буруутгаарай. Гол нь бүхэл бүтэн кино наадмын гол дүрийн шагналыг хүртэх хэмжээний хүчтэй үнэлгээ мөн эсэхэд нэр дэвшигчдийг хараад эргэлзсэн минь үнэн.
Энэ мэт үе үехэн сэтгэл хөдөлгөсөн ч тэвчээр шаардаж байж үзсэн ёслолыг "Дараа нь after party-тай шүү. Бүх уран бүтээлчид долоон давхар руу гараарай..." гэсэн өвөрмөц үгээр хөтлөгч залуу өндөрлүүлэв.
Ганц л асуулт толгойд эргэлдсээр. Мэргэжлийн үнэлэмж хаана байна вэ? Мэргэжлийн жүжигчин гэх тодотгол монгол киноны үнэлэмжийг тодорхойлохгүй юм бол жилд 100 жүжигчин зах зээлд бэлтгэж гаргах шаардлага ер нь байна уу гэхчлэн жирийн үзэгч, жирийн сэтгүүлч, жив жирийн сонирхогчийн үүднээс бодож зөндөө алхлаа. Эсвэл Монголын awards-ууд ийм л байх ёстой байдаг юм болов уу?
Н.Даваасүрэн
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 9 )
60n chawgants uraldahad neg ni turuuldeg gdg l bolson bn sh de mongoliin kino urlag Jiriin uzegch bid tanii kinonoos tumen aldaa olj haraad bhad kino buteegch ta uuriiguu mergejiliin gj heleh ichgewter bish uu
байтаг богдтой ”маш нууц” кино хувцас хэрэглэл дээрээ маш их алдаа гаргасан. мөн торгууд сэвгэр халхаар ”манай өвөө” энэ тэр гэж яриад л. нэг өвгөн ойрад аялгаар ярих гэж алж хаясоон. манай нутагт өвөө энэ тэр гэдэггүй. көкшаав л гэдэг ./хөгшин аав/ алдаа ихтэй тааруухан кино байна лээ дээ
КИНО НЭРТЭЙ ЮУ Л ХИЙЖ ЕСВЕР YЕИЙНХНИЙ ТАРХИ ТОЛГОЙГ ХОРДУУЛААД БАЙНА ДАА, ЭНЭ ХЭДХЭН ТУЛГА ТОЙРСОН КИНОЧИНГУУД. ААН?????
Хэлээд юу гэхэв. Ядчих юмаа. Юун оскар вэээ.
Яг үнэн. Үнэхээр иөрөвдмөөр зохион байгуулалттайй бсаан. Арай дэндүү. Хөтлагч нь бүүр хог. Жүжигчид бол яахав ээ. Хүн өүр л хийснээиүнэлүүлнэ гэж бодно ш дээ. Тэдэнд буруу байхгүй. Зохион байгуулагчид гэж тэнэгмалууд
Яг зөв эмэгтэй гол дүрүүд бол арай л биш ээ
Zuv shuumj bn zuragtaar uzeed bas iimerhuu yum bodoj l suulaa. Zohion baiguulagchid hooshid anhaarna bizeee