Төрийн эрх барьж байгаа МАН түүхэндээ хоёр дахь удаагаа өөрийн Засгийн газраа огцруулж мэдэхээр болсон улс төрийн эгзэгтэй энэ цаг үед Монгол Улсын 16 дахь Ерөнхий сайд, Хөдөө аж ахуйн ухааны доктор Шаравын Гунгаадорж гуайтай ярилцлаа. Тэрбээр “Төрийн гурван институтийн эрх мэдлийн давхцал нийгэм, эдийн засгийн хямрал руу хөтөлж байгаа. Нам өөрөө цэвэршиж байж, төр цэвэршинэ” гэдэг байр суурийг илэрхийлж байна. Төр, түмний мөнгөнд гар дүрсэн улстөрчдөд УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар хатуу хариуцлага тооцох ёстой гэдгийг мөн санууллаа. Ингээд ярилцлагаа үзэгч, уншигч та бүхэндээ хүргэе.
-Сүүлийн хагас сарын хугацаанд олон нийтийн хамгийн их дургүйцлийг төрүүлж буй үйл явдал Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-ийн хөнгөлөлттэй зээлийг төрийн өндөр албан тушаалтнуудын хамааралтай аж ахуйн нэгж авсан асуудал байна. Ард түмэн төр засгаасаа хариуцлага нэхэж, УИХ-ын гишүүд, сайд нарыг огцруулахыг шаардаж байна. Гадны орны улс төрийн соёлыг жишээ татан улстөрчдийнхөө увайгүй үйлдлийг жигшиж байна. Холын жишээг биш бид өөрсдийнхөө өнгөрснөөс үнэнийг хайх гэж хичээе л дээ. Хэрэв өнөөдрийн үүсээд буй энэ үйл явдал таны төрд ажиллаж байсан цаг үед гарсан бол хэрхэн шийдэгдэх байсан бэ?
-Нэгдүгээрт, тэр үед салбар хариуцсан сайд болоод түүний дор ажиллаж буй дарга, албан хаагчдын санаанд ийм зүйл үйлдэх санаа буух ч үгүй. Үнэхээр ийм зүйл зүүдэнд ч орохгүй байсан. Улс орны эрх ашгийн төлөө л гэдэг бодол байсан болохоос биш өнөөдрийн залуус шиг улсын мөнгөнд гарах хүрэх тухай санадаггүй үе байлаа. Тийм боломжийг ч олгодоггүй байсан. Тийм учраас чухам юу болох байсан бэ гэдгийг хэлэхэд бэрх. Миний хувьд их л гайхаж хүлээн авч байна. Яг энэ үйл явдал өрнөхтэй зэрэгцээд ЖДҮХС-ийн үйл ажиллагааны доголдолтой уялдаад ХАА-н салбарын болж бүтэж буй бүхнийг харлуулах гэсэн давхар зорилго яваад байна уу гэж харагдаж байна. Энэ бол буруу юм. Асуудалд бодитой хандах хэрэгтэй. Салбарын ажил хэвийн үргэлжилж байсан. Харин сайдын хариуцдаг олон ажлын нэгд нь асуудал үүссэн. Зөвхөн үүнд л салбарын сайд хариуцлага алдсаныхаа төлөө огцорсон гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Тэгэхээр таны санаж бодох нь битгий хэл, зүүдэлж ч яваагүй зүйлтэй залгамж халаа болсон залуус тань нэр холбогдож, түүнийгээ хүлээн зөвшөөрч эхэллээ. Авсан зээлээ эргүүлээд төлчихнө гэж зарим нь даналзаж, сүржин мэдэгдэл хийж, олон нийтийн ундууцлыг төрүүлж байна. МАН-ын бэлтгэсэн боловсон хүчин залуучуудаа хараад ичиж, санаа тань зовох юм уу? (Үргэлжлэлийг ВИДЕО хэсгээс үзнэ үү!)
- ИРГЭД УЛСЫН САНГААС МӨНГӨ АВЧИХСАН БОЛ ӨДИЙД ЦАГДАН ХОРИГДЧИХСОН БАЙГАА -
-Төрийн гурван институт бүгд энэ хөнгөлөлттэй зээлтэй нэр холбогдчихлоо. Засгийн газар хариуцлага тооцож, салбарын сайдыг нь огцрууллаа. Ерөнхийлөгчийн Тамгын газар нэр холбогдсон албан тушаалтнуудтайгаа хариуцлага тооцоод эхэлчихлээ. Харин их хурал УИХ-ын гишүүдтэйгээ хариуцлага тооцож чадахгүй байна. Иргэд зөвхөн уучлалт гуйгаад өнгөрөхийг хангалтгүй гэж шударга ёс нэхэж байна?
-МАН-ын дарга, намын гишүүдтэйгээ шууд хариуцлага тооцох ёстой, эрхтэй. Гэхдээ УИХ-ын гишүүдэд нам хариуцлага тооцно гэхээр хуулийн хувьд төвөгтэй. Гол нь УИХ-ын дарга, их хурал дахь намын бүлгийн дарга нар шийдвэртэй хандах ёстой байх. Ер нь ингээд бодоход жирийн иргэн улсын сангаас хэдэн зуун сая, тэрбумаар нь аваад хэрэглэчихсэн бол өчиггүй л авч яваад шийтгэнэ. Өдийд хорих 461 дүгээр ангид орчихсон л байгаа. Гэтэл жирийн иргэн хүнээс илүү төрийн түшээ хүн ийм үйлдэл хийсэн хэрнээ өнөөдөр зүгээр байгаад байна. Одоо зүгээр л төлбөрийг нь төлүүлээд өнгөрөх хандлагатай байгаа нь бага гэж бодож байгаа.
-Таны хэлдгээр ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлд гар дүрсэн, хумсалсан дарга, сайд, гишүүд уучлалт гуйсныгаа өршөөгдөх, хариуцлагаас бултах арга гэж ойлгоод байна? (Үргэлжлэлийг ВИДЕО хэсгээс үзнэ үү!)
-Таны бодлоор ямар шалгуураар төрд түмнээ төлөөлөх түшээдийг сонгох ёстой юм бэ?
-Ер нь их хуралд орох гэсэн хүн бүр ордог байж болохгүй. Бизнест жаахан амжилт гаргасан хүнийг, улс төр оролддог хүнийг төрийн түшээ болоход тэнцэнэ гэж үнэлж болохгүй. УИХ бол тийм хүмүүсийг сургадаг дамжаа биш. УИХ-д хангалттай сайн ажилласан туршлагатай, улс эх орныхоо төлөө их зүйлийг бүтээсэн хүмүүс сонгогдон орж ирж, нийгэм, эдийн засагтаа хэрэгтэй бодлого баримталж, хууль бариад шууд ажиллах чадвартай хүн суух ёстой юм. Үүссэн асуудал бидэнд тал талын дүгнэлт хийх хэрэгтэй гэдгийг хатуу сануулж байна. Сонгогчид ийм хүнийг сонгохгүй байх, намууд тийм хүнийг дэвшүүлэхгүй байх ёстой гэсэн дүгнэлт хийх хэрэгтэй.
-Өнөөдрийн цаг үеийн нөхцөл байдлын тухайд УИХ-ын даргаас ямар санаачилга гаргах ёстой вэ... Хөнгөлөлттэй зээлд нэр холбогдсон харьяа агентлагийн дарга нартайгаа хариуцлага тооцож эхэлсэн. Харин УИХ-ын гишүүддээ хариуцлага тооцох идэвхийг гаргах эсэх нь эргэлзээтэй байна?
-УИХ-ын даргын өөрийнх нь нэр хүнд ямар байгаа билээ гэдэг нь сонин зүйл. Намдаа ч, олон нийтийн дунд ч нэр хүндгүй болсон. 60 тэрбумын асуудал түүнээс салахгүй хэвээр л байна. Ер нь бол УИХ-ын дарга эхнээсээ мордохын хазгай болсон хүн. УИХ-ын даргаа хийгээд явж байхгүй, Ерөнхийлөгч болно гэж зүтгэсэн. Гурвын гурван хүн өрсөлдөж байхад тэр хоёрынхоо дор нь орж, намынхаа нэр хүндийг унагасан. С.Ганбаатар, Х.Баттулга хоёрынхоо сүүлд орсон. Ядаж аман хүзүүдэж ч чадаагүй. УИХ-аа зангидаж чадахгүй. Парламентаа зангидаж чадахгүй, намынхаа бүлгийг хоёр хуваачихсан байгаад байдаг.
- МОНГОЛЧИЛСОН ҮНДСЭН ХУУЛЬТАЙ УЧИР ТОГТОЛЦООНЫ ГАЖУУДАЛ ҮҮССЭН -
-Төрийн жолоог атгаж буй хүмүүс нь хууль бус зүйлтэй хутгалдахаар төр өөрөө нэр хүндгүй болж байна. Өнөөдөр төрийн минь сүлд өршөө гэж залбирах хүн цөөрч. Эсрэгээрээ төрөө харааж зүхэх хүн олон болсон. Энэ болгоны цаана 76 "луйварчин"-тай байхаар нэг хүнээр удирдуулсан нь дээр гэх санаа цухуйх болжээ. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Тийм зүйл их яригдаж байна. Сүүлийн үед Ерөнхийлөгчийн засаглал руу шилжсэн нь дээр. Нэг хүний гарт бариулбал олон түшмэдүүд цөөрч, идэж уух боломжгүй болно гэж ухуулах болжээ. Би энэ асуудалд өөр байр суурь, бодолтой байдаг хүн. Монгол Улс маань жижиг, геополитикийн байршлын хувьд онцлогтой. Мөн түүх уламжлал, туршлагын хувьд ямар байлаа, яагаад 1990 онд Ардчилсан нийгэм рүү шилжсэн бэ гэдгийг бодох хэрэгтэй. Нэг л хүний толгойгоор удирдуулж, ганцхан хүний гар харж амьдарч байсан улс. Тэгэхээр үүний сайн, мууг Монголын ард түмэн хангалттай амссан. Болохгүй байсан болохоор л бүгдээрээ санаа сэтгэл нэгдээд, нийгмийн шилжилт хийсэн. Улмаар шинэ үндсэн хуулиа баталсан. Тухайн үед маш няхуур хэлэлцэж, маргалдсаны дараа парламентын засаглалтай байх нь зөв юм гэж шийдсэн. Төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ байх ёстой. Гэхдээ бид сонгодог парламентын засаглал биш эрлийз гэж хэлж болохоор тогтолцоонд орчихсон юм. Парламент ард түмнээсээ сонгогддог. Мөн Ерөнхийлөгч нь ард түмнээсээ сонгогддог Монголчилсон үндсэн хууль баталсан шүү дээ.
-Таны хэлсэн монголчилсон Үндсэн хууль батлагдсан учраас л тогтолцооны гажуудал үүссэн гэж тодорхойлж болох уу?
-Тийм. Чи ч, би ч ард түмнээсээ сонгогдсон эрх нэг гэх засаглал, эрх мэдлийн хуваарилалтын толхилцоон үүнээс үүдэж л гарсан. Одоо 20 гаруй жил үргэлжилж байна. Ерөнхийлөгч нь мэдээд байгаа юм уу. Эсхүл их хурал нь мэдээд байгаа юм уу гэдэг ойлгомжгүй байдал бий болсон нь үнэн. Анх уг нь Ерөнхийлөгчийн эрх, үүргийг үндсэн хуулинд нэлээдгүй даруу тодорхойлсон байсан. Гадаадад Монгол Улсаа төлөөлнө, улс эх орон, ард түмнийхээ эв нэгдлийг хангана гэхчлэн. Гэтэл дараа дараагийн Ерөнхийлөгчийн эрх нэмэгдсээр байгаад хагас Ерөнхийлөгчийн засаглалтай болсон. Өнөөдрийн ээдрээтэй, засаглалын хямрал гарч байгаатай холбоотой зүйл юм. Тухайн үед бид бүрэн төгс шийдэж чадаагүй. Сонгодог парламентын тогтолцоонд орох ёстой байж гэж боддог.
-Ерөнхий сайд өөрийгөө “Шүдгүй арслан” гэж тодорхойлсны цаадах учир үүнтэй холбоотой юм болов уу?
-Засгийн газарт эрх мэдэл хомс гэдэгтэй санал нийлнэ. Уг нь бол парламент нь Ерөнхий сайдаа сонгодог. Ерөнхий сайд нь Засгийн газраа бүрдүүлээд парламентын өмнө хариуцлага хүлээгээд явдаг ийм тогтолцоо байсан бол хямрал, толхилцоон бага байх байсан болов уу гэж боддог юм.
-Ийм тогтолцооны гажуудал үүссэн гэдгийг хүн бүр дор бүрнээ мэдэж байсан. Тиймээс ч МАН-ыг сонгож, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж засварлах ёстой гэж ард түмэн итгэл хүлээлгэсэн. Гэтэл парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад ердөө жил гаруйн хугацаа үлдлээ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж амжих болов уу?
-Үндсэн хуульд зарчмын том өөрчлөлт орохгүй. Зөвхөн засаглалын гажуудлыг арилгах цөөн тооны өөрчлөлт орох юм. Энэ их хуралд олон, цөөнөөс бүрдсэн дөрвөн талын төлөөлөл байна. Гол нь МАН өөрсдөө 64 гишүүнтэй олонх. Ийм цаг үед амжаад Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Хэрэв цаг алдаж, 2020 онд бүрдэх парламентад даатгаад үлдээвэл цаашдаа гажуудал илүү даамжирна гэж би хувьдаа төсөөлж байна.
- У.ХҮРЭЛСХИЙН ЗАСГИЙН ГАЗАРТ ОГЦРОХ ҮНДЭСЛЭЛ БАЙХГҮЙ -
-Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийн эрх мэдэл их байна гэж та дүгнэх вэ?
-Парламент, Ерөнхийлөгч ижил тэгш эрхтэй болчихоод байна. Цаашдаа парламентаас сонгогддог Ерөнхийлөгчтэй байхгүй бол өнөөдрийн үүссэн шиг улс төрийн нөхцөл байдал хөвөрсөөр л байх болно.
-УИХ-ын 76 гишүүн хэрэггүй гэдэг шиг улс төрийн нам хэрэггүй гэж үзэх хүмүүс олон болжээ. Энэ бол улс төрийн нам үүргээ биелүүлэхгүй байгаатай холбоотой байх. Хэрэв улс төрийн нам байхгүй болбол яах вэ?
-Хүний, өөрийн гэлтгүй улс төрийн намуудын нэр хүнд үнэхээр унаж байна. Арай ч доод ёроолдоо хүрсэн гэж хэлэхэд эрт байгаа. Хязгаартаа нэлээд дөхсөн. Олон улсад намгүй байх практик тун цөөн. Намгүй болъё гэж бодохоосоо өмнө улс төрийн намыг төлөвшүүлэхэд сэтгэл санаа чилээх хэрэгтэй. Уг нь бол нам парламентаа сонгох бүрдүүлэх үед идэвхжээд бусад үед ажин түжин болдог байх л ёстой юм. Улс төрийн намын тухай хуулиа сайтар өөрчлөх хэрэгтэй. Намгүй хөгжинө гэдэг ч бүтэшгүй зүйл лдээ.
-МАН-ын дарга У.Хүрэлсүх хариуцлага ярьж эхэллээ. Гэхдээ энэ тэмцэл нь Засгийн газраа огцруулах хэмжээний эсэргүүцэлтэй тулж мэдэх нь. Хэрвээ МАН хоёр дахь удаагаа өөрийн Засгийн газраа огцруулбал ойрын ирээдүйд ямар үр дагавар хүлээж байж болох вэ? (Үргэлжлэлийг ВИДЕО хэсгээс үзнэ үү!)
-Эдийн засгийн нөхцөл байдал сэргэж байна. Олон жилийн турш гацаанд байсан бүтээн байгуулалтын ажлууд гараандаа гарлаа. 20 гаруй жилийн турш шийдэж чадаагүй Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж үндсэндээ шинэчлэгдэхэд бэлэн болсон байна. Үе үеийн Засгийн газрын яриад бүтээж чаддаагүй Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил эхэлсэн байна. Яг энэ цаг үед Засаг огцорвол улсын эдийн засаг элгээрээ хэвтэнэ. Өөр Засгийн газар 2020 он гэхэд өөд татна гэж байхгүй. Засгийн газраа огцруулалгүй цааш нь дэнжигнүүлж байгаад аваад явбал намд ч, ард түмэнд ч аль алинд нь хэрэгтэй байна.
ЯРИЛЦСАН: М.БАТХИШИГ
ЗУРАГЛААЧ: М.ТЭНҮҮН
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 21 )
INJENER NATSAGNYAMIIN IRLIIZ ZASGIIG YU GEJ BODDOG VE
Энэ хүний ярилцлага санаанд нийцэж б.а. Тулхтай улс төрч шүү. ЗГ огцорох шаардлагагүй улам дордоно. Өвлийн хүйт тачигнаж завсрын залхайчууд орох хүслээр жигүүрлэж далим харж бүрч хагалж б.а
Ууссэн нохцол бдал унэхээр Монголд сонгодог парламентын тогтолцоо хэрэгтэйг, улс торийн намуудын толовшилд анхаарах цаг болсныг , намууд нь ч сонгогчид нь ч парламентыг сонгож бурдуулэх ажилд маш хариуцлагатай нягт нямбай хандаж оролцохыг , улс торчид нь хувийн эрх ашгаас улсынхыг эхэнд тавьж хуулиа дээдэлж ажиллах уурэгтэйгээ ухамсарлахыг сануулсан хатуу сургамж боллоо доо
Eronhii saidiig ogtsoruulj bolohgui.az baival yoj huugeer solino.ene hunii daraagiiin humuus adgiin shaarnuud baina.hurelsuhee novshoo erhk medlee ashiglaachei.mongold uilchilj baigaa odoogiin huulia anhaar.
Chinii humuujuulsen huuhduud.itgel aldana gedeg hetsuu.haraal idsen amisgaa.
УИХ ын гишүүд тангаргаа хөсөрдүүлсэн үйлдэл гаргавал ямар ял хариуцлага хүлээх вэ.Хүлээдэггүй бол тангараг гэж дэмий юмаар яах юм бэ.
Gazriin naimaachin panzchin Mi mongoliin turiig naimaalj zarsan gutamshigt amitan!
АНХНААСАА ЛТӨР БАРИХДАА 60 ТЭРБУМЫН АСУУДЛААР ЭХЭЛСЭН ЭНЭ ХЭРЭГ НЬ Ч ГЭМТ ХЭРЭГ ШҮҮ ДЭЭ МАН-ЫНХАН Л ХЭРЭГСЭХГҮЙ ГЭЖ ДАРААД БАЙСАН БОЛХООС ТЭГЭЭД НӨГӨӨ 60 ТЭРБУМЫН ХЭРЭГ НЬ ЯВСААР БАЙГААД Л БҮГДИЙГ НЬ БАРИАД ӨГЧИХЛӨӨ ШҮҮ ДЭЭ БҮГД Л МӨНГӨНИЙХӨӨ ХУВИЙГ АВХЫН ТУЛД ЖДҮС-РУУ ГАРАА ДҮРСЭН Ш ДЭЭ ЭД Л ХЭЛЭХГҮЙ БАЙГАА БОЛХООС БИШ ТЭР 60 ТЭР БУМЫН НӨХӨД Ч ЭНЭ ХЭРЭГТ ХОЛБОГДЧИХСОН Л ЯВАА ШАЛГААД ҮЗЭЭРЭЙ.
Угаасаа цусанд будагдсан нам нэртэй хулгайч нар
Ингэж палдикдахгүй та.Ажлаа хий чадахгүй хариуцлага тооцож чадахгүй эзнээ олж хариуцлага ярихгүй байгаа намын дарга Есайдаа өмөөрч өөгшүүлж байгаадаа харин өөрөө ичихгүй байна уу.Ийм сэтгэлгээтэй байхаар яаж энэ Монгол төр төр үиг байх юм бэ.УИХ-с илүү хамгийн түрүүнд ёс зүйгүй ажиллаж байгаа ЗГ бүхэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой.
tani hybi nemerch bas bgaa
Засаг огцрох сургаар улс эх орныг хүнд байдалд оруулахаар Хятад улс хилийн крантаа хаагаад эхэлсэн. Удахгүй эдийн засаг бүр хүнд байдалд орвол МАНАН хожиж ард түмэн л хохирно. Хятад улсын хувьд Монгол улс МАНАНтай байх нь хэрэгтэй.
Таны болоод миний нам Н.Багабанди, Н.Энхбаяр нарын гараар орж амь тэмцээд, М.Энхболд, У.Хүрэлсүх нарын зодоонд өртөөд байхгүй болоод 20 жил болж байна Гунгаадорж гуай.
Нам нэртэй луйварчдын бүлэгтэй болжээ. Намыг цэцлэхгүй бол болохгүй
Нам нэртэй луйварчдын бүлэгтэй болжээ. Намыг цэцлэхгүй бол болохгүй
ichihgui huur yumaa
ymarch medremjgui M.Enchbold odoo setgesen bolov ?, chamgiin amarchan n ooroo ogchormoor um daa?, mangaraa mangar Enchbold