Хошин "шоу” нийгмийн оюун санааны ЭМГЭНЭЛ

2019 оны 04 сарын 01

-Та хошин шогийн тоглолт үзэж байна уу?

- Үгүй

- Яагаад?

- “Хошин шог дандаа л хүн доромжилдог. Хүнийг дуурайж болно. Утга учиртай байх хэрэгтэй биз дээ. Тэд чинь Чарли Чаплин, Данзан, Содном, Латиф нарын хаана нь ч хүрэхгүй. Юуг нь үзэх юм”. Таксины жолооч бид хоёрын хооронд ийм яриа өрнөв... ...Бас нэгэн найз маань ийн ярив. “Эхнэртэйгээ хамт хошин шогийн тоглолт үзсэн чинь нүүр хийх газаргүй болтлоо ичлээ. Нүцгэн шахам жүжигчид нь эмэгтэй жүжигчнийхээ толгойг эрэгтэйнх нь эмзэг эрхтэн дээр хэчнээн ч удаан нааж, түүнийгээ яасан ч их давтаж харуулдаг юм. Тайзан дээр ярьж байгаа үгийн дийлэнх нь хоёрдугаар сувгийнх. Үгийн сонголт нь заваан. Хөнжлийн хөдөлгөөнийг хаа сайгүй эрээ цээргүй хийх юм. Хүмүүс хүүхдүүдтэйгээ хамт ирээд үзчихсэн сууж байгаа шүү дээ. Зарим нэг нь сайхан инээе гэж хүүхдүүдээ дагуулаад ирдэг байх. Хүүхдээ харуулах хүнгүй нь арга буюу дагуулаад л явж байгаа. Миний ажигласнаар нийт үзэгчдийн 30-40 хувь нь хүүхдүүд харагдсан. Томчууд нь маасайтлаа инээж, хүүхдүүд нь нүүрээ дарсаар нэг нэгэн рүүгээ хараад жуумганан, байж суух газраа олж ядан төгсөж буй хошин шоу бол эмгэнэл биз дээ? Үзэгчид нь ч гэж үзэгчид. Хүүхдүүдээ орой үдшийн цагаар ийм газар дагуулж ирчихээд, дэргэд нь ийм юм үзээд инээж суудаг. Зааланд байгаа хүмүүсээс гадуур хувцсаа өлгөөд орж ирсэн хүн нэг ч байсангүй. Тоглолт дуусаад л гарахад заалаар дүүрэн хог үлдсэн. Энэ чинь одоо урлаг мөн үү?..” хэмээн их л ундууцангуй хэлсэн юм. Нэгэнт тоглолт бүрийн араас хөөцөлдөн явж үзэхэд цаг боломж хязгаартай учир интернет орчинд тавигдсан бичлэгүүдээс үзэж эхлэв. Х-Түц, Шинэ үе, Маск, Эмоци, Мөрөөдлийн театр гэх мэтчилэн продакшины бичлэгүүд байна. Бичлэг үзэхэд 2-3 өдрийг зарцуулсны эцэст аль продакшины бичлэг үзэж байгаа нь ялгарахад бэрх болж буйг анзаарч эхэллээ...

Хошин урлагийн хөгжлийн эхэн үед нэгэн баг болон тоглож, урлагийн ертөнцөд цахиур хагалж байсан жүжигчид маань хэд хуваагдан салж, тус бүр өөр нэртэй продакшин байгуулсан. Гэвч тэдний тоглолтын хэв маяг ижил, хөнддөг сэдэв нь ч ялгарах зүйлсээр хомс байгаа нь ийнхүү төөрөгдөлд орох шалтгаан болоод буй аж. Тоглолтын бичлэгийн төгсгөл үеийг анзаарваас Х-Түц- ийнхээс бусад бичлэгт зохиогчийн нэр гэх зүйл харагдсангүй. Х-Түц- ийн хувьд ч тоглосон жүжигчид нь зохиолоо бичээд, өөрсдөө найруулаад тавьчихсан байх юм. Гэхдээ л эдгээрээс Х-Түц арай дөнгүүр нь юм шиг сэтгэгдэл төрүүлж байв. Тухайлбал, жүжигчин И.Одончимэгийн найруулсан “Сэргээш” цуврал нь нийгмийн мэдрэмжтэй, хошин ёгтлолын аргыг оновчтой шигтгэн ашигласан, жижиг деталиудаар дүрээ тодотгон илэрхийлэх боломж бүрийг мэдэрч чадсан нь илтэд ялгарч байв. Хэрвээ найруулагчаар дагнаад ажилласан бол И.Одончимэгийн торгон мэдрэмж, амьдралын гунигтай атлаа хошин өнгө аясыг олж харах чадвар нь Монголын хошин урлагийн хөгжлийг нэлээд урагш чирэх байсан мэт. Гэвч түүнд найруулагчаар дагнан ажиллах боломж олдсонгүй юу, эсвэл жүжиглэх нь илүү чухал байв уу? Ийм асуулт тавигдах хэмжээнд анхааралд өртсөн хүн түүнээс өөр харагдсангүй.

ХОШИН УРЛАГИЙН ТОГЛОЛТУУДААС ХАРАХАД, ХҮНИЙГ ЯАЖ ИНЭЭЛГЭХ ВЭ ГЭДЭГ ДЭЭР ӨӨР ХООРОНДОО ЯРИЛЦАЖ БАЙГААД Л ШИЙДЭЛ ГАРГАЧИХСАН МЭТ “МЭРГЭЖЛИЙН БУС” ГЭМЭЭР ҮЗЭГДЭЛ ХЭВШМЭЛ АЖИГЛАГДАХ НЬ “ТЭНД“ ЖҮЖГИЙН ЗОХИОЛЧИЙН БОЛОН НАЙРУУЛАГЧИЙН ХӨДӨЛМӨР, ОРОЛЦОО ИЛТ ҮГҮЙЛЭГДЭЖ БУЙГ ИЛТГЭХ АЖЭЭ

ХОШИН ШОУНААС ЭХТЭЙ НИЙГМИЙН БУРАНГУЙ ҮЗЭГДЭЛ

Монголын хошин урлагийн хувьд МУГЖ Л.Баттулга, Н.Онон, И.Одончимэг, Т.Бархүү, Г.Ундармаа, Г.Нарансолонго нарын олон сайн жүжигчин байгаа ч, тэдний тоглож буй “хошин шоу”-ны зохиол нь ядмаг, сэтгэлгээ нь “тулга тойрсон” хэмжээнд байгаагаас жүжигчний авьяас, тоглолтын ур чадвар тодрон харагдах боломж хомс юм. Учир нь эдгээр бүх продакшины тоглолтууд нэгэн хэвэнд цутгасан мэт ижил, хөндсөн асуудал нь ч гэр бүл, эр эмийн харилцаанаас хальж чадаагүйн дээр, буруу зүйлийг шүүмжлэхдээ тэнэглэлийг л нэг бүрчлэн үзүүлэхийг чухалчлах хандлага давамгайлсан харагдах нь энгийн үзэгчийн нүдэнд ч анзаарагдахуйц ажээ. Тухайлбал, Маск продакшины “Тоос сорогч”-д өнөөгийн гэр бүлүүд зээлийн дарамтад орсныг илэрхийлэхийг зорьсон боловч, бараа борлуулахын тулд охидыг нүцгэн шахам сурталчилгаанд ашиглаж буйг хэт эрээ цээргүй үзүүлсэн нь, хүмүүс гэр бүлээрээ тоглолт үзэхээр ирдгийг умартсан буруу шийдэл болжээ. Түүнчлэн Эмоци продакшины “Гэгэлзсэн болзоо”- нд эмэгтэй хүний биед халдан хүч хэрэглэх нь хэвийн зүйл мэтээр олон удаа харуулж хүчирхийллийг өөгшүүлсэн хандлагаа илэрхийлсэн бол, “Эрчүүдийг уучил”-д хөдөөний хүнийг доромж байдлаар үзүүлэн, хот хөдөөгөөр ялгаварлан гадуурхах үзэлд уриалж байгаа нь илтэд анзаарагдаж байлаа. Мөрөөдлийн театрын “Караоке”-д ажлын байрны талаарх нийгмийн асуудлыг хөндөхдөө, эрчүүд нууц эрхтнээ тодотгосон хувцас өмсөн бүжиглэхээс өөр гарцгүй мэт эрээ цээргүй тоглолт үзүүлж буй нь, хүүхдэд ямар үлгэр дуурайл болох тал дээр огт бодолцоогүйг илтгэнэ. Үүний зэрэгцээ Шинэ үе продакшины “Ер бусын амьдрал”-ын бичлэгт хөдөөний хүмүүсийг доромж өнгө аясаар харуулахдаа монгол дээл, монгол гутлаа хэрэггүй хувцас, утга учиргүй зүйл мэтээр үзүүлсэн нь үндэсний соёл уламжлалаа уландаа гишгэх буруу хандлагын илэрхийлэл болсныг шүүмжлэхэд ч багадна. Хошин “шоу“-ны тоглолтуудаас харахад, хүнийг яаж инээлгэх вэ гэдэг дээр өөр хоорондоо ярилцаж байгаад л шийдэл гаргачихсан мэт “мэргэжлийн бус” гэмээр үзэгдэл хэвшмэл ажиглагдах нь, “тэнд“ жүжгийн зохиолчийн болон найруулагчийн хөдөлмөр, оролцоо илт үгүйлэгдэж буйг илтгэх ажээ. Түүнчлэн эмэгтэй хүний дүрд эрэгтэй жүжигчнийг тоглуулахдаа эв хавгүй байдлыг илтэд үзүүлэн доромжлох өнгө аясыг илэрхийлж буйг хэлэхгүй өнгөрөх аргагүй байна. Мөн бэлгийн цөөнхийг хэт ил задгайгаар доромж байдалд оруулахыг турхирсан байдал, залуу бүсгүйчүүдийг хагас нүцгэлэн тоглуулсан түгээмэл үзэгдэл, залуу эрчүүдийн утга учир муутай саармаг дүрүүд байнга давтагдах нь хачирхалтай. Хөгшчүүлийг бол ямар ч хэрэгцээгүй, бараг л толгой нь ажиллахаа больсон хүмүүс мэтээр үзүүлж буй нь ахмадаа хүндлэн, буурлаас үг сонсдог монгол ёсыг үнэгүйдүүлж, насаар ялгаварлах үзлийг өөгшүүлсэн буруу жишиг болжээ. Ийнхүү утга авцалдаагүй баахан хэлбэрдэлтийн төгсгөлд нэг сайхан уянгын халил хийж өгөөд л үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөдөг арга барилыг хошин “шоу“-ны продакшинуудын бараг л бүх тоглолтоос харж болно. Нийт 50 орчим бичлэг үзэхэд зарцуулсан багагүй цаг хугацааны эцэст амьдралын үнэнийг илэрхийлж чадсан нэг л тоглолт сэтгэлд үлдэв. Энэ нь Эмоци продакшины 2013 оны бичлэг дэх “Эр хүний тавилан” жүжигчилсэн тоглолт байлаа. Гэвч... Ийнхүү Монголын хошин “шоу”- ны тоглолтууд нийгмийн бурангуй үзэгдлийн сурах бичиг болон хувирч нийгмийн сэтгэлгээг оюун санааны эмгэнэлд хөтөлж байна. Анх нийгэм солигдох ерээд оны үед эхлэлээ тавьж, нэгэн цагт оргил өөд тэмүүлж явсан хошин урлагийн хөгжил жам ёсны дагуу бууран доройтжээ. Монголын хошин “шоу“- ны тоглолт ердөө л “шог гараа” болон түүхэнд үлдэх төлөв байдал ажиглагдаж байна. Гэвч хошин шогийнхон аль хэдийнэ дэлгэцийн урлагт хөл тавьчихсан явна. Яг л дээр дурдсан шиг ядмагдуу дэлгэцийн бүтээлүүд олны хүртээл болоод эхэлчихсэн байгаа. Монголчуудын оюун санааг булингартуулж, ёс суртахууны доройтолд оруулж буй энэ үзэгдэл урлагийн ертөнцийг бусармаг замд хөтлөн оруулж байгаа нь түгшүүрийн харанга дэлдэх цаг болсныг та бидэнд сануулж байна. Хошин шогийнхон өөрсдөө энэ ваакум дотроо бужигнаж байгаа болохоор, уран бүтээлчид нэгнээ шүүмжлэхээс ихэд болгоомжилдог учраас үзэгч, сэтгүүлч, урлагийн шүүмжлэгчид хөндлөнгийн дүгнэлт, шүүмж бичиж хатуу үнэнийг ойлгуулахгүй юм бол дэндүү оройтож мэдэхээр болжээ. Монголын хошин “шоу” жинхэнэ хошин урлаг болох тэр цаг хэзээ ирэх вэ?

ХОШИН “ШОУ” ТОГЛОЛТУУДАД УРАН ЁГТЛОЛ, ГҮН ГҮНЗГИЙ УТГА САНАА БҮХИЙ УХААЛАГ ЕГӨӨДӨЛ, ЁГТ ҮГ, ХОШИН МЭДРЭМЖ, НИЙГЭМД ХАНДСАН ХУРЦ ТОД ШҮҮМЖ ОГТ ХАРАГДАХГҮЙ АТЛАА, МУУ МУУХАЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ ӨНГӨ АЯС ИЛҮҮ ДАВАМГАЙЛЖ БАЙГАА НЬ МОНГОЛЫН ХОШИН УРЛАГ УНАЛТАД ОРЖ, ӨНӨӨ МАРГААШАА АРГАЦААЖ БУЙГ ИЛТГЭНЭ.

ХОШИН УРЛАГ ХЭЗЭЭ АНХ ҮҮССЭН БЭ?

Image result for спектакль Ля гушки

Уран сайхны бүтээл дэх инээдмийн төрөл жанр нь хошин, эсвэл хошин аргаар илэрхийлэгдсэн бүтээл байх бөгөөд зориудын гэмээр мөргөлдөөн, тэмцэл илэрхийлсэн хэлбэрийг өөртөө агуулсан байдаг онцлогтой.

АРИСТОТЕЛИЙН ТОДОРХОЙЛСНООР ИНЭЭДМИЙН БУЮУ ХОШИН ЖҮЖИГ НЬ МУУ ХҮМҮҮСИЙГ ДАГАН ДУУРАЙХ ХЭЛБЭР ОГТ БИШ БӨГӨӨД ТЭДНИЙ БҮХ ЗАВХРАЛЫГ НЬ БУС, ХАРИН ЗАРИМ ҮЙЛДЛИЙГ НЬ УРАН САЙХНЫ “ИНЭЭДЭМТЭЙ” АРГААР ИЛЭРХИЙЛЭН ҮЗҮҮЛЭХИЙГ ХЭЛДЭГ БАЙНА.

Энэ төрөл жанрын хамгийн анхны бүтээлүүд эртний Афинд бий болсон түүхтэй бөгөөд гол төлөөлөгч нь хошин жүжгийн зохиолч Аристофан (МТӨ 446 – 336 он) болон түүний бүтээлүүд юм. Аристофан анхны хошин жүжгээ МТӨ 427 онд өөр хүний нэрээр тавьж байсан бөгөөд жилийн дараа буюу МТӨ 426 онд тавьсан “Вавилончууд” жүжигтээ тухайн нийгмийн дарангуйлагч, аугаа их удирдагч, демагог Клеоныг эрх мэдэл бүхий эрхмүүдийн хамт дүрд оруулан шүүмжилж, Афины улс төрийн бодлогыг инээдэмтэй бөгөөд хүнд байдалд оруулсан байдаг. Хожим нь Клеон түүнийг “Афины иргэн хэмээн өөрийгөө хууль бусаар өргөмжилсөн” хэмээх түгээмэл хэрэгт буруутгасан ч шүүх хурлын үеэр Аристофан Гомерийн шүлгүүдийг уншин өөрийгөө өмгөөлсөн хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Түүний бичсэн 44 хошин жүжгээс өнөөгийн бидэнд 11 нь л уламжлагдан ирж чадсан байна. Эдгээрээс “Ахарняне”, “Морьтон”, “Үүл” (дуусгаагүй), “Соно”, “Ертөнц” (Мир), “Шувууд”, “Дайныг сүйтгэгч” (Лисистрата), Фесмофорийн баяр дээрх эмэгтэйчүүд, Мэлхийнүүд (Лягушки), Плутос (дуусгаагүй) зэргийг нэрлэж болно. Аристофаны бүтээлүүд эртний хамгийн шилдэг бүтээлүүдийн тоонд орох нь дамжиггүй бөгөөд түүний жүжгүүдийг ойлгохын тулд тухайн нийгэм, цаг үе, үйл явдал, амьдралтай нь илүү ойр танилцах хэрэгтэй юм. Зөвхөн энэ тохиолдолд л уншигч бүх үйл явдлыг, түүний дотор уг бүтээлүүдэд илэрхийлэгдсэн хошин ёгт санаа, хурц ухаан, нарийн мэдрэмж, ёжтой элэглэлийг нь ойлгож мэдрэх боломжтой хэмээн үздэг. Аристофаны хэтэрхий хурц гэмээр үгүүд нь орчин үеийн хүмүүсийн хувьд нүцгэн үнэнийг бүдүүлэгдүү шулуухан хэлж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг нь, тухайн цаг үеийн онцлогтой холбоотой юм. Учир нь эртний хүмүүс аливаа юмс үзэгдлийг бодит хэллэгээр нь нэрлэн ярьдаг байсан бөгөөд гоёчлогдоогүй, худалдагдаагүй, яруу тод илэрхийлэгдэн хэлэгдэх эдгээр үгс нь хожуу үеийн боловсролтой хүмүүст уран сайхны өвөрмөц таашаал өгдөг байсан аж. Гэхдээ энэ бүдүүлэгдүү гэмээр илэрхийлэл нь дан ганц Аристофанд хамаатай зүйл биш юм. Учир нь эртний хүмүүс өчүүхэн ч ичиж зоволгүйгээр аливаа юмсыг жинхэнэ нэрээр нь нэрлэн ярьдаг байсантай энэ бүхэн холбоотой. Ийм ч учраас Аристофаны хошин жүжгийн бүтээлүүд нь орчин цагийн хүмүүсийн хувьд хошин урлагийн судалгааны үнэлж баршгүй өв юм. Түүхэн баримтуудаас үзвэл хошин шог зохиолоор дамжуулан, тухайн нийгэмд хэн ч хэлж зүрхлэхгүй байгаа хатуу үнэнийг ёгт санаа, хошин шогийн нарийн мэдрэмжтэйгээр илэрхийлж ирсэн байх бөгөөд үүнд жүжгийн зохиолчийн хатуу байр суурь, үзэл бодол чухал нөлөөтэй.

ХОШИГНОЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Платоны нэгэн эпиграммд хошин урлагийн тухай “Муза нар өөрсдөдөө бас нэгэн хоргодох байр олж авчээ” хэмээн тэмдэглэсэн байдаг бол, Гёте хошин урлагийг “Муза нарын хүмүүжил муутай хайртууд” хэмээн тодорхойлсон нь европчуудын хувьд байж болох дүгнэлтэд тооцогддог. “Хошигнол” (humor, humour англ.) гэдэг нь хөгжилтэй, хурц зүггүйтлийг илэрхийлсэн оюун ухааны нэг хэлбэр бөгөөд хачин ёс, зан заншлын талаар хурц тод анзааран хэлэх чадвар, эр зориг төдийгүй газар авсан ёж, егөөдөл зэргийг гомдоохгүйгээр илэрхийлэн хэлэх ур чадвар юм. Тухайлбал, Гоголийн хошигнол буюу бага оросуудын егөөдөл нь тэднийг магтаж буй магтаалд нь агуулагддаг байсан учир, тухайн цагийн хүмүүсийн хувьд ийнхүү магтуулах нь элдвээр хэлүүлж доромжлуулснаас ч долоон дорд тооцогддог байсан ажээ. Мөн “хошигнолын” хэмээх урсгал чиглэл Английн бичгийн соёлд ихээхэн хэрэглэгдэж ирсэн учраас англичуудыг жинхэнэ хошин шогийн мэдрэмжтэй хүмүүс хэмээн үздэг байна. Харин “Инээдэмтэй” (грек. κωμῳδία, лат. comoedia) гэдэг нь философийн ойлголтын нэг ангилал бөгөөд энэ нь нийгэм, гоо зүйн ач холбогдол бүхий хөгжилтэй, уран сайхны аргаар хэлбэржүүлсэн, чимэглэн илэрхийлэх соёлын нэг хэсэг ажээ. Гоо зүйн хувьд “Инээдэмтэй байх нь өөрөө эмгэнэлт зүйлийн логик уялдуулалт нь юм” хэмээн үздэг байна. Хэдийгээр уламжлал ёсоор “Инээдэмтэй” нь гоо зүйн хувьд урлагт хамаатай ч, түүний утга агуулга илүү өргөн хүрээтэй. Энэхүү ойлголт нь нийгмийн харилцаанд ч, амьдралд ч, түүхэн үйл явцын хувьд ч философийн ерөнхий ангилал болон хэрэглэгдэх боломжтой байдаг. “Инээдэмтэй” (комическое)- гийн судалгаанд мэдлэг оюун, хүч хөдөлмөрөө зориулсан олон алдар суутнууд байдгаас Аристотель, Жан- Поль, А.Шопенгауэр, А.Бергсон, З.Фрейд нарыг нэрлэж болох бөгөөд философи, гоо зүйн судалгааны хувьд Оросын М.М.Бахтин, В.Я.Пропп, Ю.Б.Борев, А.В.Дмитриев, А.А.Сычев, В.Г.Белинский, нарын эрдэмтэн судлаачдыг дурдаж болно. “Инээдэмтэй” хэмээх ангилалд уламжлал ёсоор хошигнол (юмор), ёж, егөөдөл (ирония), ёжтой элэглэл, гашуун элэглэл (сарказм), хэт гаж инээдэмтэй ургуулан бодож бичсэн хошин бүтээл (гротеск) зэргийг хамааруулан ойлгодог. Инээдэмтэй хэмээх ойлголт нь урлагийн олон төрөл жанруудад, тухайлбал инээдмийн кино (комедия), инээдмийн жүжигчилсэн тоглолт (буффонада), чимээгүй жүжиглэл (мимик), хөгжилтэй өнгө аясаар найруулсан жүжиг (фарс), шог зохиол, эпиграмм, фельетон, элэглэл, шог гараа (капустник), хошин дуу (частушки), хүүхэлдэйн хошин кино, элэглэл зураг (карикатура), шог зургийн (шарж) бүтээлүүдэд илүү хамаатай юм. Инээдэмтэй хэмээх нь онигоо, шог яриа, ижил үгээр өөр утга санааг илэрхийлэх зэрэгт нэгэн адил илэрч болох бөгөөд, мөн санамсаргүй хэлсэн хэллэг, үл ойлголцол болон алдаанаас үүсэлтэй инээдэмтэй тохиолдлын бичвэр зэргээр илэрхийлэгдэж болно. Харин философи болон гоо зүйн салбарт “Инээдэмтэй” (комическое) хэмээх ойлголт нь, энгийн нэг “Хөгжилтэй” (смешное) гэсэн ойлголтоос, нийгэмд чиглэгдсэн зорилтот шүүмж хэлбэртэй байдгаараа ялгагдана гэх үзэл түгээмэл байдаг. Харин “Хөгжилтэй” хэмээх ойлголтын тухайд аливаа зорилго ба арга хэрэгсэл, санаа ба үр дүнгийн эсрэг тэсрэг байдлын тодосгогч хэлбэр юм. “Хөгжилтэй” (смешное) хэмээх ойлголт нь “Инээдэмтэй” (комическое) -гээс илүү өргөн хүрээтэй. “Инээдэмтэй нь Хөгжилтэй-гийн гайхалтай эгч” хэмээн Гоо зүйч Ю.Б.Борев хэлсэн байдаг. Тэрбээр,“ИНЭЭДЭМТЭЙ (КОМИЧЕСКОЕ) НЬ ДАН ГАНЦ ХҮНИЙ ЗАН ЧАНАР ТӨДИЙГҮЙ НИЙГМИЙН ҮЗЭГДЛИЙГ ҮГҮЙСГЭН, ӨӨРӨӨР БАЙХ ЁСТОЙГ БАТАЛСАН НИЙГМИЙН ӨНГӨ АЯС БҮХИЙ УТГА УЧИРТАЙ, ДЭЭД СҮНСЛЭГ МЭДРЭМЖ НЭВТ ШИНГЭСЭН ГОО ЗҮЙН ЭРМЭЛЗЛЭЛЭЭР ҮҮСЭН БИЙ БОЛДОГ "ГЭРЭЛ ГЭГЭЭТЭЙ", "ДЭЭД" ИНЭЭД ЮМ” хэмээн тодорхойлсон байдаг. Хөгжилтэй ба Инээдэмтэй-гийн эргэн тойронд ерөнхийдөө нийтлэг агуулга бүхий суурь үүсэн бий болох хэдий ч зарим талаар ялгаатай. Эдгээрийг нэг нь нөгөөтэйгээ бараг давхцан байрлах хоёр өөр логик тойрог байдлаар илэрхийлж болно. Хөгжилтэй-гийн хязгаар нь Инээдэмтэй-гийн хязгаарыг давсан тохиолдолд цэвэр физиологийн инээд үүсэх бөгөөд энэ нь гижигдүүлж инээх, хийрхэн инээх зэрэгт хамаатай. Харин Инээдэмтэй (комическое)-гийн хязгаар нь Хөгжилтэй (смешное)-гийн хязгаарыг давсан нөхцөлд их бага ямар нэг хэмжээгээр Инээдэмтэй-гийн бүтэц дотор байрлах учир илтэд инээх хариу үйлдэлд хүргэхгүй. Энэ хязгаар дотор хурцаар илчилсэн хошигнол (обличительная сатира), сануулга (намеки), зарим нэг ноцтой түүхэн нөхцөл байдлаас үүссэн Инээдэмтэй /комическое/ үүсэн бий болдог. Өөрөөр хэлбэл, дээрх хоёр нөхцөл байдлын нэг тохиолдолд нь зөвхөн Хөгжилтэй-г, нөгөө тохиолдолд зөвхөн Инээдэмтэй-н тухай л ярих боломжтой гэсэн үг. Гэвч дийлэнх нөхцөл байдалд Инээдэмтэй ба Хөгжилтэй-гийн бөмбөрцөг давхацдаг. Энэ тохиолдолд Хөгжилтэй ба Инээдэмтэй гэсэн ойлголтыг ойролцоо утгатай үг хэмээн тодорхойлж ч болно. Инээдэмтэй (комическое)-гийн ангилалд хөнгөн тохуурхсан агуулга бүхий инээдмийн жүжиг (фарс), инээдмийн богино дуулалт жvжиг (водевиль), драмын жүжгийн завсарлага хоорондох дүрийн хошин тоглолт (интермедия), хошин агуулга бүхий эстрадын богино жүжиглэл (скетч), оперетта, элэглэл пародия) зэрэг урлагийн төрөл жанр хамаарна. Гэвч “Инээдэмтэй” нь өнөөгийн кино урлагт зөвхөн гадна өнгөний хувирал дээр суурилагдан инээдэмтэй байдалд орсон дүр үйл явдлын өрнөл дунд орж байгаагаар дүрслэгдэж байна. Онолын хувьд Инээдэмтэй (комическое)-г нөхцөл байдлын ба зан байдлын (сэтгэл зүй, оюун ухааны цогц) хэмээн хоёр ангилж болно. Нөхцөл байдлын (комедия ситуаций, ситуационная комедия) Инээдэмтэй- гийн үүсэл гарал нь үйл явдал ба нөхцөл байдлаас хамааралтай байдаг. Харин зан байдлын (комедия нравов) Инээдэмтэй-гийн үүсэл гарал бол ааш зангийн мөн чанар, хөгжилтэй ба хэт нэг талыг барьсан муу хандлага, хэт сүржин чанар, эсвэл хүсэл (буруу, дутагдал)-ээс үүдэлтэй байхыг хэлнэ. Иймд зан байдлын Инээдэмтэй (комическое) нь ихэнхдээ бурууг илчилсэн хошин (сатирическая комедия) зохиолоор дамжуулан хүний энэ бүх шинж чанарыг дооглон өгүүлсэн байдаг аж.

ХОШИГНОЛ - ХҮН ТӨРӨЛХТНИЙ “УХААЛАГ” ЗЭВСЭГ МӨН ҮҮ?

Хошигнол нь үзэгдэл юмсын инээдэмтэй ба хөгжилтэй талыг анзаарах оюун ухааны чадвар байдаг бол, Хошин шогийн мэдрэмж нь субьектийн хувьд хүрээлэн байгаа орчны эсрэг тэсрэгийг илрүүлэн гаргаж ирэх чадварыг илтгэсэн ойлголт юм. Үүнийг өргөн хүрээнд авч үзэх юм бол инээд, инээмсэглэл, баяр баясгаланг төрүүлэх бүх зүйл гэсэн утгыг илэрхийлнэ. Хошигнол хэмээх үг эртний грекээс улбаатай юм. Эртний анагаах ухааны ойлголтод хүний биеийн байдлыг цус, тунгалаг, шар ба хар, цөс гэсэн дөрвөн шингэнд тулгуурлан тодорхойлж ирсэн бөгөөд эдгээрийг гумор хэмээн нэрлэдэг байв. Тийм ч учраас эдгээр шингэнүүдийн харилцан хамаарлын байдлаар хүний биеийн эрүүл мэндийг тодорхойлж болно хэмээн эртний хүмүүс үздэг байжээ. Хошигнол нь хөгжилтэй, хурц зүггүйтлийг илэрхийлсэн оюун ухааны нэг хэлбэрийн хувьд хачин ёс, зан заншлын талаар хурц тод анзааран хэлэх чадвар, эр зориг төдийгүй газар авсан ёж, егөөдөл зэргийг гомдоохгүйгээр илэрхийлэн хэлэх ур чадвар болох тул дааж давшгүй цөхрөл гунигийг хөнгөвчлөх, зовлон зүдгүүрийг дааж давахуйц болгон хувиргах боломжтой байдаг. Хошигнолын хэд хэдэн хэлбэр бий. Үүнд, далд утга илэрхийлсэн ёж егөөдөл (ирония), хэн нэгнийг дуурайсан элэглэл (пародия), буруу зүйлийг илчлэн зэмлэсэн хошигнол (сатира), богино хошин яриа (анекдот), зөвхөн хөгжөөх зориулалттай онигоо (шутка), ижил дуудлагатай ч өөр утга илэрхийлэх үгс (каламбур)-ээр хошигнох зэргийг нэрлэж болно. Мөн “хар хошигнол” (чёрный юмор) хэмээх онцгой хэлбэр ч бий. Харин график байдлаар бол хошин зураг (карикатура), зориуд өөрчлөн инээдэмтэй болгож зурсан шог зураг (шарж) зэрэг хэлбэрээр байна.

Image result for криштафович игорь алексеевич

Криштафович Игорь Алексеевич (Игорь Южанин — яруу найргийн зохиомол нэр, Константин Глинка — зохиолчийн зохиомол нэр). Эрдэмтэн, зохион бүтээгч (янз бүрийн оронд 70 гаруй патент эзэмшдэг), нийтлэлч, яруу найрагч-пародист

“Хошигнолын онол” номын зохиогч, Техникийн ухааны доктор, Константин Глинка “Хошигнолын гол бүрэлдэхүүн хэсэг нь таавар юм” хэмээн тодорхойлсон байдаг. Түүний томьёолсноор, Хошигнолын үр нөлөөг дараах томьёогоор боддог байна. Үүнд:

ХҮ=СХ Т/ТБХ + СС ХҮ

ХҮ - хошигнолын үр нөлөө (ЭЮ- эффект юмора), СХ - сонсогчийн хувийн харилцан хамаарал (ЛС-личная сопричастность слушателя), Т - хошигнолыг тодотгож буй “Таавар”-ын нарийн төвөгтэй байдал (С-сложность "загадки", составляющей изюминку любой шутки), ТБХ - таавар бодох хугацаа (Тр-время, затраченное на разрешение "загадки”), Сс - Сэтгэл санааны суурь (ФН-фон настроения) Техникийн хувьд, хүн аливаа үнэнийг нээлттэй хүлээн зөвшөөрөхдөө (тэдний чин сэтгэлийн сэтгэл хөдлөлийг батлах г.м) амьдралын болон үйл явдлын олон талыг ямагт ухамсарлаж байдаг. Тийм учраас амьдралын хүнд үе болон сайн сайхан мөчүүдэд энэхүү гүн ухамсарлалт нь (түүний дотор тархи) дээд хязгаартаа хүрч өөрчлөлтийг даван туулдаг байна. Энэхүү гэнэтийн өөрчлөлт нь оч үсрэх мэт шинэ санааг хүнд төрүүлдэг бөгөөд нэгэн зэрэг сэтгэл хөдлөл ч нэмэгдэж, үүнтэй холбоотойгоор сэтгэл хөдлөлийн туршлага хуримтлагдан улам бүр ухамсарлагдах үйл явц явагдана. Ийнхүү эрчимтэй ихэссэн сэтгэл хөдлөл нь нэгэнт цэнэглэгдсэн шинэ санааг ухамсрын хязгаарыг давтал нь чирэн гаргаж ирдэг аж. Гэхдээ эерэг сэтгэл хөдлөлөөр цэнэглэгдсэн хүн аливаа зүйлийн хошин өнгө аясыг хамгийн түрүүнд мэдэрч, сөрөг талыг шахан зайлуулж чаддаг. Ийм ч учраас зөн совингийн зөрчилтэй тал болон шударга үнэнийг хэтэрхий шулуухан хэлэхэд хүмүүс нирхийтэл инээлддэг байна. Хувьслын сэтгэл зүй талаас нь авч үзвэл, хошигнох чадвар нь бэлгийн шалгарлын үр дүн байж болох талтай хэмээн үзэх нь бий.

АЛИВАА ХҮН ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ӨНДӨР ТҮВШНИЙ АВЬЯАС ЧАДВАРТАЙН (ИЛҮҮ ОЛОН ҮГ МЭДЭХ) ДЭЭР ӨГӨӨМӨР СЭТГЭЛТЭЙ, ХОШИН ШОГИЙН МЭДРЭМЖТЭЙ БАЙХ НЬ ТҮҮНИЙ ӨНДӨР БОЛОВСРОЛТОЙГ, МӨН САЙН УДАМТАЙГ НЬ ИЛТГЭДЭГ БАЙНА.

“Хошигнолын онол” номын зохиогч Константин Глинка хэмээх эрхмийн үгээр энэхүү нийтлэлээ төгсгөе. Бусадтай харьцуулахад түүний байдлыг илүү дээрдүүлэхийн тулд хүнд өгсөн цусгүй, хүрэлцэх боломжгүй “ухаалаг” зэвсэг бол хошигнол юм гэдэгт би итгэдэг.

Нийтлэлч: Ц.Оюунчимэг

2017-01 сар. “Зиндаа” сэтгүүл №2 /502/

Сэтгэгдэл ( 77 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR Rush Qin(185.187.243.20) 2022 оны 03 сарын 14

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж харсан бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт хэвтэж байсан өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) нэг бөөрөө худалдсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу амьдарч байгаад маш их

0  |  0
Т. Буянхишиг(66.181.161.61) 2020 оны 03 сарын 24

Миний бодлоор А.Камю “Хорвоо шил шиг тунгалаг байсан бол урлаг хэрэггүй байх байсан“-н хэлсэнчлэн үнэхээр л шүүмжлээд байх зүйлгүй нийгэм бол , хошин шог гэх зүйл байхгүй шүү дээ. Нийгмийн зөрчилтэй сул дорой талыг нь харуулсан хошин урлагын жүжигчид рүү л хүмүүс ийм байна тийм байна гэж тулгаж шүмжлэхийн оронд энэ үнэхээр манай нийгэм байна гэдгийг нь л хүлээн зөвшөөрч чадвал бухимдаад байх зүйлгүй ба тэрхүү шүүмжлүүлээд байгаа сул талаа засах хэрэгтэй. Ингээд хэнд ч шүүмжлүүлэхгүйгээр болчих юм бол хошин урлаг өөрөө устах байхө.

0  |  0
зочин(49.0.212.249) 2019 оны 11 сарын 12

Мэргэжилийн сургууль соёлыг нь төгссөн жүжигчид тайзан дээр ингэж увайгүй загнаж байгааг харахад үнэндээ өмнөөс нь ичмээр санагддаг ,инээлгэх гээд ядчихсан,Баярмагнайг эв хавгүй хүүхэн болоход нь харахаас дургүй хүрмээр,тэгээд гавьяат энэ тэр болоод болоод байхаар нь бүүр ч хачин санагддаг шүү,д нар одоо явахгүй ээ

1  |  0
arai bishee(112.72.12.8) 2019 оны 04 сарын 02

iim utgagvi maazral vzehee bolichoochee hvmvvsee. hairan mungu tsag. odo bvr utgaa aldaad duuslaa. gavyaat uguudch bh shig nuguuh abchil bdag ichij vhdeggvin bhdaa. yag yamar gavya haana baiguultsiin boloo. bayarmagnai bish Onon l avbal za yahwe zailuul gehsen.

0  |  0
zochin(202.126.89.5) 2019 оны 04 сарын 02

yag unen. barhuu odonchimeg hoer odoohon jujug kinogoo hiimeer um esvel duulah heregtei

0  |  0
Зочин(202.126.89.189) 2020 оны 04 сарын 16

Алтаншагай гэж нэг гудамжны нөхөр байна. Тэр бол зүгээр л тэнэгдүү элий балай яриагаа трэнд болно гэж найдсан боловсролгүй үл бүтэх нөхөр байна лээ. Өөрийгөө насанд хүрсэн гэж ойлгоод эрээ цээргүйгээр эмэгтэй хүнийг доромжилсон үг хэллэгээрээ өөрийгөө мандаж яваа гэж боддог бололтой. Бас их бялдууч зантай нөхөр байна лээ. Мөнгөтэй эрх мэдэлтэй хүнд өөрийгөө хэн ч биш гэдэгээ нотлон харуулж бусдад жирийн хүнд дээрэнгүй хандах нь зусарч бялдууч арчаагүй хүний зан мөнөөс мөн билээ. Өөрөө олж харж арчаагүй явдалаа тунгаана гэж найдая!

3  |  0
Зочин (202.9.44.4) 2019 оны 11 сарын 12

Эд нартаа бас гавьяат өгөхийг нь яанаа. Хатуухан хэлэхэд ” урлаг” биш зүгээр л мөнгө олох муухай арга гэж боддог.

3  |  0
Шуналт шоучид(66.181.160.69) 2019 оны 01 сарын 06

Анх Хятад Аглуу нийгмийг гэр бүлийн гадуурх харьцаанд уриалаад эхэлсэн Хошин урлагийнхан залуусыг эвдэж гүйцэж бна. Хэдэн халтар цаас олохын төлөө юу ч хийхээс буцахгүй жүжигчид нэртэй шуналтнууд

1  |  0
Хүн(122.201.22.17) 2019 оны 01 сарын 06

Би л лав үздэггүй.

2  |  0
Зочин(64.119.17.214) 2019 оны 01 сарын 06

Монгол хэлииг яриа муухай болгож байгаа нь хошин шогчид ? Одоо бур нэгээ хоероо гээд л дуудах юм ? Ямар гээчиин доромжлол вэ? Хунии нэр усыг хуртэл угуйсгэдэг . Монголчууд доромжлуулаж байж монгоо толох юм ? Яасан доромжлуулаж ханадаггуй хумуус вэ? Шоронгиин хоригдолыг дугаар нь дууддаг байж болох юм

1  |  0
Зочин(64.119.22.24) 2019 оны 01 сарын 06

Үнэн үнэн хошин урлагийнхан сүүлийн 10н жил ямар ч эрэл хайгуул хийлгүйгээр зүгээр л хэдэн хүн дуурайсан болоод л мөнгө авдаг болсон. Жишээ нь сэргээшийг одоогийн видео санд байрлуулсан төлбөртэй контэнтүүдтэй нь харьцуулаад хархад зүгээр хог

1  |  0
0(202.131.243.186) 2019 оны 01 сарын 06

монголчуудыг доромжилж мөнгө олж байгаа нөхдүүд одоо болих хэрэгтэй гаргаж байгаа кинонууд тэр хошин шогын тоглолт үр өгөөжтэй юм байхгүй тэрний оронд улс оронд хэрэгтэй юм хиймээр

1  |  0
Алтаа(66.181.169.114) 2019 оны 01 сарын 06

Зөв сэдэв хөндөгджээ.яг ийм сэтгэгдэл төрдөг. хүмүүс хошин шог руу их хошуурч байвал нийгмийн сэтгэхүйн доройтол гэж үздэг юм билээ.

1  |  0
Иргэн(172.58.92.249) 2019 оны 01 сарын 06

Энэ хошин шогийхон янз бүрийн этгээд муухай хэлцийг тоглолт бүрдээ хэрэглэж тэднийг нь хүүхэд залуучууд шүүрэн авч яриандаа хэрэглэж байгаа нь эмгэнэлтэй. Энд ямар нэг хяналт баймаар.

1  |  0
Зочин(174.217.11.255) 2021 оны 01 сарын 16

Узэхээ болиод удаж байна. Ямарч сонирхолгуй тэнэг. Узэгчид нь гэр хорооллын, бохир будуудэг, гадуур хувцастайгаа, хог новшоо хаа сайгуй хаясан тийм л хумуус голцуу узж, тэдэнд зориулсан тийм сэдвээр тоглолт хийх юм.

1  |  1
монгол(77.11.119.81) 2022 оны 10 сарын 21

олон хун хошин шогийнхон кинонд тоглосон байхаар тэр киног огт узэх сонирхолгуй болдог энэ нь тэдний тэнэглэлийг тэвчих аргагуй дээ юм

3  |  1
Hosin sog bol demiir(148.60.92.227) 2019 оны 01 сарын 13

Hosin sogchid bol niigemiin dyndah yzel syrtal hymyynii yndesiig ystgagchid gej yzne?Lam nariig kommunizmiin yed ch doromjilj eldebeer ni helsen odoo ch hosin sogchid egyylseer l bna!getel lam nariin ahyin bolon amidral nom erdem ni bolohoor tednii hen ni ch hyreheergyi agyy zyilyyd baidag hosignoloor hyn ineelgedeg baij bolno!gebch yndsen gyn yhaan medehgyigeer lam naraar orolddog ni eersdiigee yhaan syltai tenegdyy dynhyynyyd gej olon niited zarlaj baigaatai adil yum aa!!iimees yhaantai niigemiin oilgoyo gebel dahiad lam nariig doromjilood yzeerei!!!eersdeesee dees yhaantang ta hen gej yzeh

1  |  1
Zochin(122.201.22.210) 2021 оны 01 сарын 16

Ene tsag uee olson ih zuv niitlel bnaa. Ih zuv zuitei bichijee. Urlag geech chin ard tumniig soyon gegeeruulj soyolj humuujuulj baihad chigledeg yumsan. Daanch odoogiin hoshin urlagiinhan ter chigleliig barimtlahaa bolijee. Zuvhun humuusiig doromjilj mungu oloh heregsel bolgoj bn da. Huduu oron nutagt toglolt hiij bga nereer humuust muu ulger duurial uzuuleed shunujin arhidan sogtuurch hoorondoo herelden sogtuurch humuusiin amgalan taivan baidliig ch toohgui bga humuusiig yu gej oilgoh be? Bodittoi iim baidaltai taarch bailaa.

1  |  1
Иргэн(72.137.85.228) 2021 оны 01 сарын 16

Үгүй ер.Байнга хүн доромжилдог хэрэгээр ял авмаар энэ хошин шог гээчүүдэд бас гавъяат өгч л байдаг.Эд бол гавъяатангууд биш монголчуудын оюун санааг олон жил тогтвортой шуурхай ,найдвартай хордуулсан гайтангууд Тиймээс Монгол улсын гайтан гэдэг цол зүүх ёстой. Эд нар ичих гэдэгийг мэддэггүй болохоор ийм цолноос огтхонч ичихгүй харинч баярлана .

2  |  1
Жаамаа(103.229.122.154) 2021 оны 01 сарын 16

Хошин шогийнхон гэж нэг л их тоглосон, наригсан, зугаалсан, тансагласан, чамирхсан нөхдүүд нийгэмд маш буруу үлгэр дууриаллыг үлгэрлдэг. Яг үнэндээ хошин шогийнхныг өөрсдийнх нь оролцсон АХА тэмцээнээс хараарай! Ямарч мэдлэггүй, чадваргүй нөхдүүд! Төрөөс зохицуулж журамлах ёстой байтал энэ хужаагийн шээснүүд зориуд зохион байгуулалттайгаар дэвэргэдэг байх! Одоо өнөөгийн нийгмээ харцгаа, залуучуудаа харцгаа бүгд л нэг их лаг болох гээд ядчихсан нийгмээрээ хошин шог тоглож байна шүү дээ! Энэ байдлыг төрөөс бодлогоор зохицуулах зайлшгүй шаардлагтай.

2  |  0
Уншигч(202.126.89.66) 2022 оны 10 сарын 21

Маш чухал сэдвээр сайхан бичсэн байна.

3  |  0
Болд(66.181.177.153) 2022 оны 10 сарын 19

Үнэн сэдвийг хөндөж тавьсан байна. Одо бас UB Comide гэж хэсэг нөхөд байна, Шинэ жилийн баярын нэгэн дугаарт ”шаасан, шаагаад” гэх мэт үг хэллэг яасан ч их хэрэглэх юм. Тэгээд түүндээ өөрсдөө инээгээд л байх юм. Тэд гэртээ тийм үг хэлж суудаг хүмүүс юм уу хаашаа юм. Дургүй хүрээд сувгаа сольж билээ.Монгол хэлний соёл, тайзны соёл гэж хаана байна бүү мэд. Ер нь монголын урлагийг ийм балай зүйлээр дэлхий үнэлэхгүй, сонгодог болон ардын урлагаар нь үнэлнэ гэдгийг бодох цаг болжээ

4  |  0
Ч.Туяа\Хэнтий\(202.179.6.230) 2022 оны 10 сарын 21

Хааяа ТВ-ээр харахад улам л тэнэг болцгоогоод байх шиг харагддаг. Чадахгүй байж кинонд тоглоод ч байх шиг. Би ераасаа хошин шог үздэггүй

3  |  0
Зочин(139.5.216.106) 2022 оны 10 сарын 21

Хошин шогийн нөхдүүдийг харахаар сэтгэцийн эмнэлгийн өвчитнүүд шиг л санагдаад байдаг юм.

3  |  0
Зочин(64.119.26.190) 2021 оны 01 сарын 16

Алиалагчдын дунд хошин шогийн гарааны уралдаан зарласан ч манай энэ хэдэн хошин шогчдын хэмжээний балай юм арай хийхгүй байх.Сүүлдээ энэ хэдэн хошин шогчид нь сэдэв олдохгүй болохоор зохиолын дуу дуулж, хуучны дуунуудыг хулгайлж , бүүр бүжиглэж хүртэл үзэж дунд сургуулийн урлагийн үзлэгт зориулж хийсэн нэг удаагийн дүр эсгэлт болж хувирсан шүү.Үнэхээр хэлэх үг ч алга. Бас тэгээд хүний орчуулсан бүтээлийг ямар ч зөвшөөрөлгүй дур мэдэн кино хийж байна гэж халтуурдаж монгол үзэгчдээ доромжилно. Хошин урлаг гэж хэсэг бүлэг хүмүүсийн нэг төрлийн бизнес болчихсон байгаад байна.

1  |  1
zochin(64.119.19.244) 2021 оны 01 сарын 16

harin tiimee ugui bol uvuu emee nariig doromjjilson neg tiim yadmaghan yum hiideg uursduusuu icheesei

1  |  1
РРРРР(124.158.77.15) 2019 оны 01 сарын 06

ХАРИН ТИЙМ БҮР НАМСАГНААД Л ХУДЛАА ДУУЛААД Л БҮЖИГЛЭЭД Л ХОШИН МЭДРЭМЖ БҮР Ч БАЙХГҮЙ, ЗҮГЭЭР Л БИДНИЙ ДУНДАА ЯРЬДАГ НЭГ ТИЙМЭРХИЙ МАРЗАГАНАЛ, МААЗРАЛ Л ХАРАГДДАГ. ХОШИН УРЛАГ ГЭХ ЮМ ЮУ Ч АЛГА ДАА. ТЭГЭЭД ГАВЪЯАТ АВААД ИЧИЖ ҮХМЭЭР. ЭНЭ ИХ ДУУЧИД АЛИА САЛБАДАЙ НАР Ч ДЭЭ. ЭРТ ҮЕД ЭМЭЭ МААНЬ ИХ ГОНГИНОХ САЙН Ч БИШ ДЭЭ. МУУГИЙН ЁР ГЭДЭГСЭН. ЦАГ ЗӨВҮҮН БОЛНОД АЛИА САЛБАДАЙ НАР ҮНЭД ОРНОО ГЭЖ. ХӨДӨӨНИЙ ХЭДЭН ОРКУУД Л ҮЗДЭГ ЮМ ШИГ БАЙНА ЛЭЭ.УУЧЛААРАЙ ХӨДӨӨНИЙХӨӨН.ЖООХОН СОЁЛЖИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА Л ГЭЖ ХЭЛЭХ ГЭСЭН ЮМ.

1  |  0
ыййы(202.131.243.190) 2019 оны 01 сарын 06

үзэх дуртай хүмүүс өөрийгөө хаана яваад байгаагаа бодох л хэрэгтэй. зөв сэдэв.инээх дургүй хэн байхав.хааяа инээмээр үзэхээр дургүй хүрчихнэ. хүүхдүүд зурагтаар маш их үзэж байгаа харагддаг. аймаар хүүхэд байтугай нь зовмоор балиар, бүдүүлэг яриа үзэгдэл голдуу, буруу үлгэр дууриалд уриалсан зүйл их гээд хэлж барах юм бишшшшш.......

1  |  0
Zochin(150.129.141.173) 2021 оны 01 сарын 16

Erevdeltei heden yum emgenii durd huvilsan arga yadsan ineelgeh gej oroldson yadmag togloltuud, uneheer setgelgeenii yaduural bolsniig haruuldag yum,yaj ineeh yum, heden maijgii emgen, er hunii hiimor haysan tufli deer denjignesen erchuud harah uneheer emgenel

1  |  1
Бие хамгаалагч(182.160.0.158) 2019 оны 01 сарын 06

хий. Битгий хэлбэр хөө, өөрийгөө битгий рекламд.

1  |  0
Бие хамгаалагч(182.160.0.158) 2019 оны 01 сарын 06

кино. Өөлөхийн аргагүй. Жүжигчид нь ямар сургууль соёл гэж төгссөн биш. Ц.Цэгмэд, Бумаа гуайн (дүрээр нь бичлээ) тоглосон дүрүүдийн санах төдий л инээдэг. Залуучууд та нар аливаа бүтээл хийхдээ сайн судалгаа хий. Гудамжний мааз яриа, хэн ч инээхгүй зөвхөн өөрсдөө л инээх үг хэллэгээсээ татгалз. Эх хэлнийхээ баялаг үг, санг гажуудуулах үг хэлнээс татгалз. Та нарыг дуурайдаг сармагчингууд байдаг гэдгийг сана. Сайн зохиол бичих хүнийг ол, сайн шүүмжлэгч хүнээр ажлаар дүгнүүл, гадны урсгал, чиглэл бүхий ижил төсөөтэй зүйлээс суралц. Танцан дээр аль болох дүрдээ орж биеэ чөлөөл, дүрэндээ судалгаа х

1  |  0
Бие хамгаалагч(182.160.0.158) 2019 оны 01 сарын 06

Аливаа соёл урлагийн төрөл, зүйлүүд нь нийгэмээ соён гэгээрүүлэхэд чиглэгдсэн байх ёстой уг нь. Харамсалтай нь мөнгө хэмээх зүйлийг эрхэмээ болгон цаг үеийн шуурган дунд хошин урлагынхан гэх өөрийгөө авгайлсан нөхдүүдийн үйлдэлд энэ чиг замаас аль хэдийнээ хазайсан байна. Уг нь уран бүтээл болгон дээр зохиолтойгоо нягт холбогдуулж жүжиглэж байх ёстой. Гэтэл тоглолт болгон дээрээ өнгөрсөн тоглолтийн үйлдлээ давтах нь өөрийгөө хянаж засах чадвар муутай харуулж байдгийг байнга санах хэрэгтэй. Зэрэг нэмэхийн өмнө киног хэдэн удаа үзсэнээ лав хүмүүс мартсан байх. Хэзээ ч уйдахгүй сайхан инээдмийн

1  |  0
Шагдар (112.72.12.3) 2019 оны 01 сарын 06

ёстой. зөв. юм. бичсэн. байна. хошин урлагийн. салбадай. Нарын. тоглолт. хэнд. ч. хэрэггүй. маазрал. эд. нарыг. уран. бүтээлч. гэж. нэрлэх. хэцүү. өөрсдөө. уран. бүтээлч. гэж. том. том. баадаг. байх. даа. хөдөөний. сайн. дурын. уран. сайханч. Нар. шиг. л. амьтад. жинхэнэ. урлагийн. хүмүүсийн. нэр. хүндийг. гутаан. гавьяа. шагналыг. үнэ. цэнэгүй. болгосон. салбадай. нар.

1  |  0
Зочин(66.181.165.89) 2021 оны 01 сарын 16

Хошин шог гэж монголд утгаа алдаж бна да. Уг нь арай өөр мэргэжлийн түвшинд байдаг байх.Энд тоглож байгаа хүмүүс гэж хөөрхийс тэгээд бүгд МУГЖ цол авчдаг.Дэндүү инээдтэй тэр цолыг буцааж өгмөөр юм. Цолондоо дэндүү жижигдсэн

1  |  1
батбаяр(66.181.161.3) 2019 оны 01 сарын 06

манай гошин шокчидод бүгдэд нь ардын гавъяат цол өгөөд одоо гошигнохоо больцгоочихоо гэвэл яах бол?

1  |  0
m(66.181.183.164) 2019 оны 01 сарын 06

odoo barag bvgdl 17 yaridag bolson b.alee..vvniig hoshin shog gh gjvv,,niigemdee tohiruuljl bgaa tsarai,,

1  |  0
Zocnin(68.145.61.75) 2019 оны 01 сарын 06

Maazarcn marzaganasan ogoojgyi yumnuud l bolson bna lee

1  |  0
Zocnin(68.145.61.75) 2019 оны 01 сарын 06

Maazarsan yariatai dulii duulsan ugeer maazarsan sonirholgyi damshiglal ih zohiol muutai sanagddag shuu

1  |  0
Зочин(139.5.219.164) 2019 оны 01 сарын 06

Сайн бичсэн байна. Хошин шогийг үздэг ш үгүй. Тэр ч бүү хэл хошин шогчдын тоглосон реклам бүүр тэнэг.

1  |  0
egii(202.9.42.3) 2019 оны 01 сарын 06

xyn eleglene gedeg bj bolomgui daxin iim toglolt xiixgyi bxiig anxaaryylya nastan byyralyydaa byy doromjil bi xoshin shogoos taasaal abdaggyi chadaxgyi bol chaddag zyilee xii boor bogs xardax serdex yil yabdaliig zaagaad bgaa yum yy ene bol yrlagiin tyraal

1  |  0
Zochin (59.153.114.116) 2019 оны 01 сарын 06

Mungu huusun alialagch nariin marzaganaliig munguu tulj uzeed bgaa tarhinii turaaltai nohduudiig gegeeruuleh heregte dee.

1  |  0
Зочин(162.247.74.7) 2019 оны 01 сарын 06

Ер нь хошин шогийн продакшнуудын билетийг дарга нарыг нь таньдаг байгууллагууд руу шахдаг, эсвэл хөдөөнөөс ирсэн хамаатан саднаа юм үзүүлэх гэсэн хүмүүс л голдуу авдаг. Газар авахаа ч больсон. Ард түмнийг доромжилсон балай гаруудын тоглолтыг үзэж байхаар театрынхаа тоглолтыг үздэг, дэмждэг байя. Хошин шог үзээд бүүүүүр ооооооогт инээд хүрэхээ больсон байна лээ.

1  |  0
Зочин(162.247.74.7) 2022 оны 10 сарын 19

Хүүхэд байхдаа хошин шог үзээд инээгээд, үг хэллэгийг нь дууриаж ярьдаг л байлаа. Одоо хошин шог үзэх нь битгий хэл хошин шогийнхны тоглосон, бүтээсэн киног хүртэл үзэхэд уур хүрч бухимддаг болж. Ард түмнээ, үзэгчдээ хэтэрхий доошоо хийсэн, даапаалсан, ямарч шинэлэг, бүтээлч өнгө аясгүй, зөвхөн мөнгөний араас хөөцөлдсөн үнэ цэнэгүй харагдаж болж. Тэгээд хошин шогийнхон яагаад гавъяат аваад байдгийг гайхаад байх юм. Бас өөрсдийгөө од гэж бодоод хүмүүстэй их дээрэнгүй өнгөөр харьцана дуракууд.

2  |  0
zochin(122.201.23.83) 2019 оны 01 сарын 03

Маш их хараал, хэрүүлийн үгс хамаагүй хэрэглэж, урлагийг гудамжных болгож байгаа хошин урлагийнхан анхаарах хэрэгтэй шүү

0  |  0
Ло(103.212.119.117) 2019 оны 01 сарын 03

Би хэзээ ч үздэггүй, үнэхээр тэнэг санагддаг, хүмүүс үзэхээ л больчих хэрэгтэй

0  |  0
Zochin(202.131.243.190) 2019 оны 01 сарын 03

Hoshin shogiin hamtlaguud odoo marzagnal, doromjloloo bolij, jinhene hosjin urlag ruugaa oroh ni zov. Es chadvaas tarah ni zov. Hedii boltol er ni emgenii durd orj emee naraa, hodooniihon geheer hotiin amidral medehgui amitas gej dormjloh ve dee. Hoshin urlagiig hogjuuleh bus harin ch esregeer marzagnal, dormjlol bolgoj unagaaj bna shuu dee.

0  |  0
дорж(182.160.36.94) 2022 оны 10 сарын 19

Ц.Оюунчимэг та маш сайхан судалгаатай тэдний үнэн дүр төрхийг уудлан гаргаж, цаашдын тоглолтонд нь хэрэг болохуйц чухал шүүмж бичсэнд тань талархал илэрхийлье ээ. Бүх хошин шогийнхны тоглолт хэмээн нэрийдэж буй зүйл нь ядмаг сэтгэлгээтэй, өгөөж гэх зүйл үндсэндээ үгүйь УТГАГҮЙ МАРЗАГНАЛ болсон байгаа нь тун ч их харамсалтай. УРЛАГ гэх нэр дэндүү гоёдоно доо

1  |  0
p(66.181.183.164) 2019 оны 01 сарын 03

odoo bvr sedev oldohgvi bolson bh,bvgdl 17 sedevtei,,kino hvrtel alj hvchirhiilj haraasan,,,hoshin shog gmeergvi,,zahiin heden hvn herldeed bgaamuu,,marzagnaad bgaamuu..ub comedv. 17 gd hogiin yumandaa taarsan vzegchidni ineeldeed,,ineeh yum yuchgvi bhad...end tend bugs yariad marzalzdag nohod shg..hairan tsag,,

0  |  0
Үнэн(202.179.25.119) 2019 оны 01 сарын 03

Хошин шооуу тэр үзүүлж буй хүмүүсийх нь эмгэнэл, тархины тураал, хоосрол. Тэгээд үзүүлж марзагнагчид нь гавьяат энэ тэр болохоор энэ цаг үнэхээр хамгийн адгийн мууг үйлдэгчдийн үе шүү!

0  |  0
Дампуу(66.181.186.77) 2019 оны 01 сарын 03

Эдэнд авъяас бол байна, чадвар байхгүй, чадвараа хөгжүүлэхгүй хөдөлмөр хийхгүй ердөө л шог гараа хийгээд байх юм. Хахууль, хүнд суртал, өнгө мөнгө,иддэг уудаг гээд зөндөө сэдэв байхад нөгөө л ядуу эмгэд өвгөдөө даапаалаастай.

0  |  0
qwer(64.119.24.74) 2019 оны 01 сарын 03

huuhduud ih uzdeg. tiim bgad dandaa bogs boornii asuudal yridag. hend ch hereggui zuil. ogt uzdeggui.

0  |  0
Хятадын эрлийз жүжиг(103.111.68.3) 2019 оны 01 сарын 03

Одончимэг Бархүү Аглуу мэтийн хятадын эрлийзүүд Монголчуудыг зориуд даапаалж доромжилдог болсон шдээ.

0  |  0
sova(64.119.16.196) 2019 оны 01 сарын 03

yamar ch zuild amidrah shalgarah chadvar baidag bolhoor neeh udahgui iim utgagui shounuud haalgaa barina biz dee. humuus uzegchid teneg bish, zalhana, tedend odoo utgagui sanagdaad ehelsen bhad hoshin urlag iimerhuu bval tun udahgui uzegchgui bolj ted hussen ch es hussen ch oor yum setgeh l bolno. chadahgui ni dampuurna.

0  |  0
Өөнөө(66.181.161.46) 2022 оны 10 сарын 19

Батлуулсан биш базуулсан шүү...засаж болдоггүй юм байна

1  |  0
Өөнөө(66.181.161.46) 2019 оны 01 сарын 03

Багроны реклам үнэхээр тэнэг. Эхнэр нь өнөө л хөгшин эмэгтэйд тоглосон Бооёо, нөхөр нь эхнэртээ батлуулсан эр хүний хийморьгүй наалт цуглуулагч, энийг урлагийн гамшиг доройтол гэхгүй юм бол юуг...

0  |  0
Иргэн(103.229.120.154) 2019 оны 01 сарын 03

Тэгээд л хүн доромжилсон гээл ихэнхэд нь гавьяат өглөөдөө

0  |  0
ard(202.179.11.250) 2019 оны 04 сарын 01

Segeesh 1 2 3 ch vzeed hanashgvi.Odonchimeg mundag jvjigchin. Odoonii hoshin shogiin neg tuimethvv dee

1  |  0
Zochin(45.49.9.150) 2019 оны 01 сарын 03

Yag unen zuv sedev hundsun bn hoshin shog uzeheet icheed bdiin shdee gants 2 nomeroos busad n dandaa bugsnuus doosh yum uzuulsen yarisan bdag tegeed hoshin shogiin jujuigchid gavyat avaad bhiin eznee olohguimaa

0  |  0
555(202.5.206.29) 2019 оны 01 сарын 03

Bi buur uzdeg ch ugui. Teneg deer ni zavaan. Solongos kino, hoshin shog-iig huuhdee uzehiig cj ers horiglodog.

0  |  0
Уран(202.9.43.142) 2019 оны 01 сарын 03

ЖООХОН ХАРАХААР ХЭРЭЛДЭЭД Л НЭГ ЮМАА ОЛОН ДАХИН ЯРИАД Л МОНГОЛЧУУД ЧИНЬ ИЙМ МААНАГ БИЛҮҮ ГЭМЭЭР Л

0  |  0
Иргэн(182.160.2.90) 2022 оны 10 сарын 19

Инэнд хүрэх хэмжээ бага шүү

1  |  0
Иргэн(182.160.2.90) 2022 оны 10 сарын 19

Жаахан хүүхдүүд үзэх аргагүй, хадам эх гэж хорвоогийн гай болгож эмэгтэй хүн эхнэр хүний дайсан болгож харуулж байна, гэр бүлийн дайсан юм уу? Бүх эмэгтэйчүүд л хадам болно ш д, Хадам аав өүр архичин, дайсан,

1  |  0
55(103.20.152.50) 2022 оны 10 сарын 19

“хошин шоу”-ны зохиол нь ядмаг, сэтгэлгээ нь “тулга тойрсон” хэмжээнд байна.Мөн монгол ХЭЛЭЭ ДЭНДҮҮ ИХ МУУХАЙ БОЛГОЖ БАЙНА ДАА..

1  |  0
123(103.20.152.50) 2022 оны 10 сарын 19

“Хошин шог дандаа л хүн доромжилдог. Хүнийг дуурайж болно. Утга учиртай байх хэрэгтэй биз дээ. Тэд чинь Чарли Чаплин, Данзан, Содном, Латиф нарын хаана нь ч хүрэхгүй. Монгол эр хүнээ дандаа согтуугаар дүрслэнэ..Юуг нь үзэх юм”. Энэ яг зөв..

1  |  0
Top