УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас огцрохыг шаардсан “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн тайван жагсаал Д.Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.
Өнөөдөр 12:00 цагт эхэлсэн эсэргүүцлийн жагсаалыг дэмжиж, УИХ-ын гишүүд, улс төрийн нам, иргэний хөдөлгөөнүүд болон 100 гаруй төрийн бус байгууллагын төлөөлөл үзэл бодлоо илэрхийлж байгаа бөгөөд иргэд олон нийт төв талбай дээр нэмэгдэн ирсээр байна.
Жагсаалыг зохион байгуулагчдын өгч байгаа мэдээллээр жагсаалд оролцогчдын нэгдсэн дүн хараахан гараагүй байгаа ч өмнөх буюу 2018.12.27-ны жагсаалаас 2-3 дахин олон хүн оролцож байгааг хэлж байна.
2018.12.27-ны “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн жагсаалд 30 мянга орчим иргэн оролцож, үзэл бодлоо илэрхийлсэн гэж мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл ( 4 )
Ингээд та бүхэнд юу наалдах юм энэний оронд оюутолгойн гэрээг эрдэнэтийн адил өөрчилөхийн төлөө тэмц та бүхэнд хэрэгтэй үхэр монголчуудаа
Юу болоод байгааг ойлгохгүй юм. Индэр дээр ЖДҮ -ийн хулгайчид зогсож байх юм. Хэн хэний эсрэг тэмцээд байна аа. Би буруу газар ирсэн бололтой.
Хэдэн гэр шиг юм шомбойлгоод авсан шүү. Одоо машины хэдэн дугуй өнхөрүүлээд ирвэл ямбий зуух олдох болов уу? Ард олон минь ээ! Цагаан сараар ЖДҮ-ийн овоохойд золговол ямар вэ? Энхболд огцрохгүй түр азнавал сайн байна. Эс тэгвэл унхиагүй, харамч хахир ЖДҮ-чид буулгаад зарчих байх шүү. Гарц олцгооёоо, жагсагчид аа?!
Дөрвөн оронтой тоо мэдэхгүй дуракууд цугладаг, мэдээ хийдэг юм уу? Өмнөх цуглаанаас бараг цөөн хүмүүс ирсэн байна билээ. Халуун аарц уух санаатай хайгаад олдсонгүй. Индэр дээрх хүнд л халуун юм өгнө гээд.Арай олон хүн цуглуулах арга алга уу? Хичээж үз амьтад минь. Гэр барих юу болсон бэ? ЖДҮ-чид минь хэдэн төгрөг босго л доо. Та нараас болж осгож үхэх дөхлөө.