Зам, тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/-ны байранд 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр хүн амины хэрэг гарч, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амь насаа алдсан юм.
Эл хэрэгт ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал холбогдон, урьдчилсан байдлаар түүнийг талийгаачийн амь насанд халдсан болохыг тогтоогоод байгаа. Хэргийн мөрдөн байцаалт дуусч, шүүхэд шилжсэн бөгөөд яг одоо (2019.01.18-ны 14.30 цаг) хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.
Урьдчилсан хэлэлцүүлгээс түүний гэм буруутай эсэхийг тогтоож, шүүх хурлын тов тогтох юм.
Б.Махбалыг өнгөрсөн хугацаанд цагдан хорьж байсан бөгөөд урьдчилсан байдлаар түүнд эрүүгийн хуулийн 10.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн гэгдэж буй. Дээрх заалт нь хүний амь насыг хөнөөсөн бол 8-15 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэхээр тусгасан байдаг ажээ.
Сэтгэгдэл ( 12 )
Баттулгын сүлжээний хүн.
Muu har yrgachin uiliin uree edleed baih ystoi gazar n TAV bolgood tendee dald or
Шүүх хурал нь хойшилсон бол найруулсан ”хор” нь хүчтэй байнаа л гэсэн үг. Нааштай юм горьдох рэоэггүй дээ, мөнгөтэй хүнээс
Согтуугаар хүний аминд санамсаргүй хүрсэн хэрэг. Аль аль нь харамсалтай
Бүх насаар нь хорь. Бид харж бгаа шүү!
ХҮНИЙ АМЬ АРАЙ Л ХЯМДХАН БАЙНА ШҮҮ
8 ЖИЛ ӨГӨӨД Л МАРТАГНУУЛЖ БАЙГААД Л СУЛЛАНА.
Хүнийг ажлын байран дээр нь алаад 8- 15 хан жил арай юм биш үү ?
Эцэсийн дүнд архи гэгч хар усны гай шүү дээ. Хариуцлага сахилга бат гэгч байхгүй болж хавтгайрсанаас ажил дээр архидалт болж байгаа шүү пээ.Батэрдэнэ сайд байхдаа яам ийм замбараагүй болгочихоод одоо олон юм яриад л байдаг. Монголчууд чинь нэг нь шороонд нэг нь шоронд ямар сайн байхав. Аавын хүүг алдаж эндэж явахад нь зарим нэг нь дуугай баймаар юм.
Юун 8-15. 20 жил өг. 5 жил нь гянданд, 10 жил онцгойд.
Targan tsatgalan saikhan xaragdaj bna. Shorond jargax bgd l garch irex biz de.
Алуурчин