Хүн амины хэрэгтэн Б.Махбалын гомдлыг ДЭЭД ШҮҮХ ХЭЛЭЛЦЭНЭ

А.Алиман | Zindaa.mn
2023 оны 12 сарын 14

Одоогоос таван жилийн өмнө буюу 2018 оны наймдугаар сард Зам тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/-ны байранд хүн амины хэрэг гарч, тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь нас хохирсон.

Энэхүү хэрэгт тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбалыг сэжигтнээр татан, шалгаж гурван шатны шүүхээс 11 жилийн хорих ял оноож шийдвэрлэсэн.

Түүнийг дөрөв дэх жилийнхээ ялыг эдэлж байх үед буюу 2021 онд Монгол Улсын ерөнхийлөгч асан Х.Баттулга уучлалд хамруулж, эдлэх ёстой үлдсэн ялын хугацаанаас 2.5 жилийг хассанаар ялтан Б.Махбал Багануур дүүрэг дэх Нээлтэй хаалттай 421-р хорих ангиас магадлангаар суллагдсан ч прокурор эсэргүүцэл бичсэнээр түүнийг дахин хорьсон. 

Тэгвэл өчигдөр болсон Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар ялтан Б.Махбал, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг хэлэлцлээ.

Б.Махбал болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарч байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн зөрүүтэй шийдвэрийг хянан хэлэлцэхээр тогтжээ.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
fuck(76.105.223.57) 2023 оны 12 сарын 18

шүүхийг шүүх цаг хэзээ нэгэн цагт ирэх л болно.

0  |  0
S(59.153.112.66) 2023 оны 12 сарын 16

SEXSEER ZYGAA80955877

0  |  0
Ан гишүүн(103.57.93.19) 2023 оны 12 сарын 18

Юун их завтай хүмүүс вэ? Шүүхийн хүмүүс гэхээрээ ажилгүй байдаг юмуу? Тэр их өндөр цалиншаа хагас хугасыг нв болтугай буцааж ядарсан төсөвтөө нэмэр бллооч. Хорюоо дэлхий уудам хийх ажил мөнч их байнадаа!!!!!

1  |  0
Зочин(103.212.117.222) 2023 оны 12 сарын 18

Энэ одоо бас хэндээ гомддог юм болдоо.

3  |  0
Зочин(59.153.115.174) 2023 оны 12 сарын 18

хэрэв суллах юм бол ард түмнийнээ өөдөөс монголын төр яаж харнаа.

2  |  0
зочин(59.153.115.174) 2023 оны 12 сарын 17

алаагүй байж магадгүй гэж хэлэлцэх гэж байгаа юм уу олон хзүмүүсийн инүдэн дээр болсон явдал гээ биз дээ. харсан хүмүүс бүгд и буруу харсан гээд хэлэлцэх юм уу

1  |  0
Зочин(66.181.179.158) 2023 оны 12 сарын 17

Алуурчин болхоор ичих нүүрч алга

1  |  0
байц (66.181.166.134) 2023 оны 12 сарын 18

алуурчныг бдаг газарт нь буцаагаач! онц хэрцгийгээр алсан ш дээ, зүгээр нэг санаандгүй цохиогүй ш дээ, алчихаад нүүрэн дээр нь гишгээд бсан гээ биз дээ

3  |  0
а(202.179.24.132) 2023 оны 12 сарын 18

Өчнөөн хэргүүд байхад энэ алуурчныг дахин дахин хэлэлцэж байдаг юун их зав бэ. Хийсэн хэрэг нь тодорхой ш тээ

4  |  0
Зочин(202.9.46.234) 2023 оны 12 сарын 17

Хүмүүсийн нүдэн дээр хүн алсан хүнийг манай алдарт шүүх сэжигтэн гэж үзээд гомдлыг нь авч үзэхээр болоо юү. Энэрэнгүй шүүх юмаа. Гэтэл хулгайч дарга нартай тэмцэж байгаа эх оронч сэтгүүлчдээ хорьж дарамтлаад байдаг. Монголд дургүй хүнээ хэрэг зохиож намнадаг нам ахиж бүү гараасай.

1  |  1
Зангараа(98.181.118.33) 2023 оны 12 сарын 18

Хүн санаатай алчихаад гомддог алуурчин бас байдаг хэрэг үү? Бүх насаар нь хорьж байгаад устгах хэрэгтэй. Өөр арга байхгүй.

3  |  1
Махгаргагч(66.181.188.231) 2023 оны 12 сарын 18

Энэ өмхий шүүх ажилаа хийж чахаа больжээ. Бүгдийг нь тэр алуурчтнтай хамт хорих юмсан

3  |  1
Top