Одоогоос таван жилийн өмнө буюу 2018 оны наймдугаар сард Зам тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/-ны байранд хүн амины хэрэг гарч, тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь нас хохирсон.
Энэхүү хэрэгт тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбалыг сэжигтнээр татан, шалгаж гурван шатны шүүхээс 11 жилийн хорих ял оноож шийдвэрлэсэн.
Түүнийг дөрөв дэх жилийнхээ ялыг эдэлж байх үед буюу 2021 онд Монгол Улсын ерөнхийлөгч асан Х.Баттулга уучлалд хамруулж, эдлэх ёстой үлдсэн ялын хугацаанаас 2.5 жилийг хассан юм.
Ингэснээр Б.Махбал таван жил хоригдоод суллагдах боломжтой болсон бөгөөд ялтан Б.Махбал Багануур дүүрэг дэх Нээлтэй хаалттай 421-р хорих ангиас магадлангаар суллагдлаа. Учир нь ялтан нийт эдлэх ёстой ялынхаа 50 хувийг эдэлсэн бол хууль эрхзүйн хүрээнд магадлангаар суллагдах боломжтой байдаг.
Сэтгэгдэл ( 7 )
ХҮНИЙ АМЬ ХЭРЦГИЙГЭЭР ХӨНӨӨСӨНД ХҮН ДЭЭР ЗАСАРСАН ХҮМҮҮЖСЭН ГЭДЭГ АСУУДАЛ ЯРИГДАХГҮЙ. ЭНЭ БОЛ ХУУЛИЙГ, ОЛОН ТҮМНИЙГ ХУУРАН МЭХЭЛСЭН,ЯЛ ЗАВШСАН ҮЙЛДЭЛ. ТЭР ХҮН ЯЛАА БҮРЭН ЭДЛЭХ ЁСТОЙ
Жонкугийн хүн гээ биз, эзэндээ яаралтай хэрэг болж дээ
Архидан согтуурсан,авилга авдаг,албан тушаалаа буруу ашигладаг, намчирхдаг,хүнийг тоохчгүйгээр шууд алсан.За тэгээд их сайн хүн гэнэ дээ.Яадаг билээ ялыг нь хөнгөлье,сүүлдээ хөөрхийг сайн хүн учраас шоронгоос суллажээ .Монголын төр засаг ийм хүмүүсээр дүүрчээ
Хүн алаад 3 жил суудгийн бол сайхан жишиг болгож байх шив. Монголын ялзарсан шүүх мандтугай
Дахиад нэг хэлтсийн даргыг алах боломжтой болжээ,ийм маягаар бол дахиад 2 хэлтсийн дарга нухах бүрэн боломж байна.Махбалд амжилт
Одоо жeнкогийнхоо зөвлөх юмуу хамгаалагч нь болно доо. Жeнко нь дахиад улс төрд ороод ирвэл дахиад л нэг газар дарга болоод гарч өгнө дөө
Новшууд