Яллагдагч Б.Махбалыг ШҮҮХ ХУРАЛ эхэллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 05 сарын 08

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр /2020.05.08/ 09.15 цагт эхэллээ.

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 20-ны өдөр болсон хуралдаанаар томилолтын улсын яллагч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэмж шинээр өмгөөлөгч авах хүсэлт гаргасан зэргийг харгалзан үзэж, шүүх хуралдааныг хойшлуулж шийдсэн юм.

Хэргийг сануулбал, Зам, тээврийн хөгжлийн яамны байранд 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр хүн амины хэрэг гарч, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амь насаа алдсан байдаг. Улмаар уг хэрэгт ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалыг холбогдуулан шалгаж  нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг буюу хүнийг онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн гэх зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Улмаар жил гаруйн хугацаанд энэ хэргийг шүүх хурал нийт найман удаа хойшилж, эцэст нь прокурорт буцаагаад байсан юм. Ингээд прокуророос хэргийг нэмэлтээр шалгаад хавтаст хэргийг эргүүлэн шүүхэд шилжүүлсэн байдаг. Хэргийг шүүхэд дахин ирүүлснээс хойш ийнхүү гурав дахь удаагийн хурал зарлагдаад байна.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah(202.179.25.203) 2020 оны 05 сарын 08

Махбалыг Ясбал болтол нь суулгах хэрэгтэй.

0  |  0
Ahmad(202.126.88.236) 2020 оны 05 сарын 08

Iim muuhai aluurchnig hamgaalj umguuluud bhaar huuli in hamgiin deed hemjeegeer yllaad uguuch. Bid harj bna shu..... Shuugch naraa....

0  |  0
Зочин(202.21.108.167) 2020 оны 05 сарын 08

Камерт бичэгдсэн алуурчин шүү ард түмэн сайн хараарай даа 2хүн алж 5хүн өнчин өрөөсөн болгож зовлонд унгасан алуурчинг шүүх яахын харах үлдэж дээ

0  |  0
Зочин(202.9.47.14) 2020 оны 05 сарын 08

Гэгээн цагаан өдөр олнй нүдэн дээр хүн алчихаад байхад шүүх нь яллаж чадахгүй. Махбал их артай хүн юм. Х.Баттулга одоо алуурчныг өмөөрөөд байгаа юм уу? Тэгвэл харин ч дахиж сонгохгүй юм шүү.

0  |  0
Zochin(122.201.24.242) 2020 оны 05 сарын 08

Hoishilloo,heregsehgvi bollloo l bizde. Battulga hamgaaldag gej shuugiad bsn ni vnen ch yum shig. Jiriin hvmvvs iim hereg hiisen bol hiigeegvi bsn ch hereg tohood shiidchihdeg gsn.

0  |  0
SURE(49.0.166.198) 2020 оны 05 сарын 08

...and dahin hoishilloo. geh biz dee

0  |  0
хойш(66.181.166.134) 2020 оны 05 сарын 08

одоо хойшлуулна

0  |  0
Top