Б.Махбалыг уучлалд хамруулаагүй, ХОРИХ АНГИД ЯЛ ЭДЭЛЖ байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 06 сарын 28

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга зарлиг гаргаж, нэр бүхий 13 ялтанд уучлал үзүүлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.

Сануулбал, уучлалд Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир нарын 13 хүн багтсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт зарлигийг хүргүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 13 хүний хоригдож байгаа хорих анги руу шийдвэрээ явуулж, сулласан байна. 

Тэгвэл өршөөлд хамрагдсан эдгээр ялтнуудын дунд ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насыг хөнөөсөн хэргээр ял шийтгэгдсэн Б.Махбал багтсан гэх мэдээлэл гараад байна.

Энэ талаар ШШГЕГ-аас тодруулахад "Яллагдагч Б.Махбал уучлалд хамрагдаагүй. Хорих ангид ялаа үргэлжлүүлэн эдэлж байгаа" гэсэн мэдээлэл өглөө. 

Харин бусад эх сурвалжийн өгч байгаа мэдээллээр, Б.Махбалын эдлэх ёстой ялаас 2.5 жилийн хорих ялыг уучлалд хамруулж, хасах зарлиг гаргасан юм байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top