Б.Махбал магадлангаар суллагдах боломжтой болжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 07 сарын 01

Одоогоос гурван жилийн өмнө буюу 2018 оны наймдугаар сард Зам тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/-ны байранд хүн амины хэрэг гарч, тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь нас хохирсон.

Энэхүү хэрэгт тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбалыг сэжигтнээр татан, шалгаж гурван шатны шүүхээс 11 жилийн хорих ял оноож шийдвэрлэсэн.

Тэрбээр дөрөв дэх жилийнхээ ялыг эдэлж байгаа ба түүнийг Х.Баттулга уучлалд хамруулж, эдлэх ёстой үлдсэн ялын хугацаанаас 2.5 жилийг хассан юм.

Ингэснээр Б.Махбал ойролцоогоор таван жил хоригдох бөгөөд удахгүй суллагдах боломжтой болоод байгаа ажээ.

Учир нь ялтан нийт эдлэх ёстой ялынхаа 50 хувийг эдэлсэн бол хууль эрхзүйн хүрээнд магадлангаар суллагдах боломжтой байдаг.

Харин хохирогчийн ар гэрийнхний зүгээс дээрх уучлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба "Харууслын нулимс хатаж амжаагүй байхад, алуурчинг суллаж болохгүй" гэсэн байр суурь илэрхийлсэн. 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(64.119.26.118) 2021 оны 07 сарын 01

Хуулийн заалт хачин гайхмаар юм хүн амины хэрэг бүр хариуцлагатан хүнд чанга рдаг байсан даа.хэтэрч байнаа.

0  |  0
Зочин (64.119.21.95) 2021 оны 07 сарын 05

Энэ аоуурчныг Баттулга нь хуулийг давж байгаад суллачихдаг юм гэхэд өөр бас нөлөөлөх хүч байх л байлгүй дээ. Үйлийн үр гэж юм бий.

2  |  0
Зочин(103.229.121.16) 2021 оны 07 сарын 01

Жонкугийн хун гэдэг нь анхнаасаа тодорхой байсан, харин ч хэдэн жилийн ял худал унэн ч болтугай авсан нь их юм байхаа, одоо бараг суллагдчихсан яваа байх аа

0  |  0
Зочин(59.153.84.163) 2021 оны 07 сарын 01

Би бас хүн алдаг юм уу

0  |  0
Zochin(202.179.21.201) 2021 оны 07 сарын 01

Shorondoo khamgaaltad auylgui baikhoo.

0  |  0
та нар нээрээ(162.210.194.38) 2021 оны 07 сарын 01

Хүний амь хохироочихоод шүүх хурлаас хойш 1 жил хүрэхгүй хугацааны дараа гарч ирнэ гэж БАЙЖ БОЛОХ УУ, АРАЙ ДЭНДЭНЭ ШҮҮ хулгайчуудаа...\nЖенко алуурчинг дагуулж тэжээж байсан юмуу даа.

1  |  0
зочин(64.119.16.142) 2021 оны 07 сарын 01

баттулгын хүн гээ биз дээ

0  |  0
Top