Яллагдагч Б.Махбалыг ШҮҮХ ХУРАЛ эхэллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 20

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр /2020.04.20/ 10.00 цагт эхэллээ.

Уг хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Д.Батбаяр нараас шүүх хуралдаан давхцсан тул өнөөдрийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн, мөн шүүгдэгч шинээр өмгөөлөгч нэмж авсан бөгөөд уг өмгөөлөгчийн зүгээс хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд шинжээч эмч оролцуулах хүсэлтийг тус тус гаргасан байна. Улмаар шүүх талуудын гаргасан хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулаад байсан юм. 

Хэргийг сануулбал, Зам, тээврийн хөгжлийн яамны байранд 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр хүн амины хэрэг гарч, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амь насаа алдсан байдаг. Улмаар уг хэрэгт ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалыг холбогдуулан шалгаж  нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг буюу хүнийг онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн гэх зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.179.204) 2020 оны 04 сарын 20

За даа удахгүй хойшиллоо гэх байлгүй дээ.

0  |  0
зочин(203.91.116.118) 2020 оны 04 сарын 20

Олон нялх амьтадыг өнчрүүлж , айлын амьдрал балласан зэрлэг алуухчинд хуулийн дээд хэмжээ өгөх ёстой.

0  |  0
su ah(202.179.26.102) 2020 оны 04 сарын 20

aluurchniig shuuh bish yallah heregtei

0  |  0
Зочин(202.179.26.44) 2020 оны 04 сарын 20

Залуу сайхан амь бүрэлгэчээд өөртөө Давхар давхар өмгөөлөгч аваад юун аминдаа хайртайн

0  |  0
б(27.123.214.2) 2020 оны 04 сарын 20

Бузар алуурчин

0  |  0
Top