ШҮҮХ: Б.Махбалыг шүүх хурал хойшлогдлоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 01

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 14.00 цагт эхэлсэн юм. 

Уг хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Д.Батбаяр нараас шүүх хуралдаан давхцсан тул өнөөдрийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн, мөн шүүгдэгч шинээр өмгөөлөгч нэмж авсан бөгөөд уг өмгөөлөгчийн зүгээс хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд шинжээч эмч оролцуулах хүсэлтийг тус тус гаргасан байна. Улмаар шүүх талуудын гаргасан хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг энэ сарын 20-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэлээ. 

Хэргийг сануулбал, Зам, тээврийн хөгжлийн яамны байранд 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр хүн амины хэрэг гарч, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амь насаа алдсан байдаг. Улмаар уг хэрэгт ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалыг холбогдуулан шалгаж  нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг буюу хүнийг онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн гэх зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм.

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.46.130) 2020 оны 04 сарын 01

үнэн юм бичихээр устгадаг учраас хаах ёстой.

0  |  0
иргэн(202.9.46.130) 2020 оны 04 сарын 01

20 хоногоор хойшлуулжээ,манай шүүх, мөнгөний өмгөөлөгч нар энэ алуурчны талд үйлчилдэг хүмүүс байхаа.шүүхэд хэнч итгэхгүй.

0  |  0
иргэн(202.9.46.130) 2020 оны 04 сарын 01

тодорхой хэрэгт ял зориудаар завшиж байна шүү дээ бүр зохион байгуулалттай сунжруулж байна.илжирсэн шүүх ингэж бна, өмгөөлөгч гэж ямарч хэрэггүй мөнгөний хүүдийнүүд байна.яахаараа ингэж зориудаар хурал давхар зарлах вэ,худлаа шүү.Алуурчнаас шүүгч,өмгөөлөгч нар мөнгө авчихсан тэгээд ингэж байна.

0  |  0
Иргэн(192.82.68.61) 2020 оны 04 сарын 01

Хэдэн жил хурал нь хойшлох юм бол доо

0  |  0
зочин(192.82.78.84) 2020 оны 04 сарын 01

ял завшаад байгаа юм биш үү

0  |  0
Top