Засгийн газрын 13-р байр буюу Зам тээврийн хөгжлийн яамны байранд гарсан хүн амины хэргийн сэжигтэн Б.Махбалыг шүүх хурлын тов тогтоох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2019.01.18/ боллоо.
Шүүх хуралд яллагдагч Б.Махбал өөрийн биеэр оролцсон бол хохирогчийн талаас хууль ёсны өмгөөлөгч нар нь төлөөлөн ирсэн юм. Гэсэн ч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг ирэх долоо хоногийн баасан гараг буюу нэгдүгээр сарын 25-ны өдөр хүртэл хойшлууллаа.
Өмгөөлөгч З.Хүрэлсүх “Урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр анх удаа товлосон боловч урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах хуульд заасан үндэслэл бий болсон гэх шалтгаанаар хойшлууллаа. Хүндэтгэн үзэх шалтгаан нь "Шүүгч өвчтэй" гэдэг зүйлийг хэлж байна. Бидний зүгээс бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэргийг мөрдөн байцаалтад буцаах саналаа оруулах байсан” гэлээ.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Б.Махбалыг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангиас авчирсан бөгөөд тэрбээр шүүх хуралд хууль ёсны хоёр өмгөөлөгчтэй оролцсон юм.
Сануулахад, Зам, тээврийн хөгжлийн яамны байранд 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр хүн амины хэрэг гарч, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амь насаа алдсан юм. Эл хэрэгт ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал холбогдон, урьдчилсан байдлаар түүнийг талийгаачийн амь насанд халдсан болохыг тогтоогоод байгаа. Хэргийн мөрдөн байцаалт дуусч, шүүхэд шилжсэн учир ийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн товлоод байгаа юм.
Сэтгэгдэл ( 19 )
Шүүх булхайгаа хийж, Махвалыг хөнгөн шийтгэх зорилготой хурал хойшлууллаа. Шүүхэд эрс шинэчлэл хийх хэрэгтэй. Мөнгөтэй баян хүнд үйлчилдэг шүүх ийг устгах хэрэгтэй.
Хэргийн зүйлчлэлийг тавьчихгүй дээ.
Махбал хойшлогдлоо л гэнэ, Батүүл хойшлогдлоо л гэнэ. Эд нар ч ингэнэ дээ.
Баттулга ЕРӨНХИЙлөгч хөнгөн шийтгүүлэх бүх аргаа хэрэглэж байгаа, монголын төр түмэн нүдтэй шүү харж байгаарай бид мартахгүй, яасан ч орхиж болохгүй шүү, ийм л новшнуудыг шоронд хатаах хэрэгтэй, шоронд нь бүх насаар нь хорихтүн
Одоо амьдын зол, үхсэний хохь гэх шиг алуурчин Махбалыг зөвтгөх гэсэн Баттулгын хар пиарын баг ажиллаж эхэллээ. Хувцаа та нар талийгаач жинхэнэ шудрага томоотой нэгэн байсан юм билээ. Махбал алуурчин бол угаасаа гэмт хэрэгтэн араншинтай байсан хулгайч. Женкогийн бууны ноход та нар талийгчийг яаж ч буруутгаад ч чадахгүй за.
Муу алуурчин ялаас хөнгөрч мултрах вий дээ. Баттулга аягүй бол мултлана шүү. Энэ алуурчинаас 2 хүний амь нэрж ёстой.
muu har aluurchen buhel bumen 1 ger buleeg ugui heelee sh dee. uilee edlenee.
Sogtoogiin gai, myanga haramsaad ch nemerguildee hhhmm
Humii altan ami haramsaltai
Согтуу эрчүүдийн зодоон нэг хүний аминд хүрсэн харамсалтай явдал. Махбал энэ яаманд 20иод жил ажилласан туршлагатай хүн . Хохирогч төрийн албаны шалгалтанд тэнцээгүй шинэ хүн. Зодооныг хохирогч эхлүүлсэн нь 2ууланд нь гай болсон
arhi uusnii l gai l daa.
Алуурчин уу? Нөгөөх нь ч олигтой амьтан байгаагүй гэж мөрийцөхөд ч бэлэн байна. Таарсан таар шуудайнууд. Цүнх баригчид. Бөгч долоогчид. Төрийн албаар ийм амьтас л мөнхөд чихээтэй. Тиймээс нэ хэрэг цаашид уламжлал болон үргэлжлэх биз. Харин шийтгэлийг нь хатуухан өгөх хэрэгтэй байх. Дээд хэмжээгээр яллах нь зөв. Гянданд 25 жил хорих хэрэгтэй.
энэ залуу нэлээд туржээ