Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн хэргийн шүүх хурал болж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 01 сарын 21

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг 2019 оны нэгдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд Малайз улсын Куала Лампур хотноо томилолтоор ажиллаж байна. Тэрбээр Малайз улсад амь насаа алдсан, Монгол Улсын иргэний өмнөөс шүүх ажиллагаанд төлөөлөн нэхэмжлэгчээр оролцож байна. Шүүх хурал 10 хоног үргэлжлэх бололтой.

 

Хэргийг эргэн сануулбал, Одоогоос 13 жилийн өмнө Малайзын нийслэл Куала-Лумпурын ойролцоох ой дотор 28 настай Ш.Алтантуяаг буудан хөнөөж, цогцсыг нь дэлбэлсэн хэрэг гарч байсан юм. Энэ хэрэгтэй холбогдуулан Малайзын хоёр цагдаад 2015 онд цаазын ял оноосон билээ.
 

Гэсэн хэдий ч давж заалдах шатны шүүх хурлын үеэр, батлан даалтаар суллагдаад байсан хоёр цагдаагийн нэг болох Сирул Азар Умар нь Австрали руу зугтсан юм. Тэрбээр гадаад улс руу зугтсаныхаа дараахан “Шинэ Засгийн газар надад бүрэн өршөөл үзүүлж, намайг сулласан тохиолдолд би энэ хэргийг шийдвэрлэхэд туслах болно” хэмээсэн байдаг.

Харин Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэргээр цаазын ял авсан хоёрдагч этгээд нь тус улсын экс ерөнхий сайд Нажиб Разакийн дотны найз, Батлан хамгаалахын зөвлөх, улс төрийн шинжээч Абдул Разак Багинда гэгч юм. А.Р.Багинда болон хохирогч эмэгтэй хоёр амрагийн холбоотой байсан гэх мэдээллийг тус улсын хэвлэл мэдээлж байв.

 

Ш.Алтантуяагийн амь насыг бүрэлгэсэн хоёр цагдаад цаазын ял оноосон хэдий ч хэрэгтнүүд сул чөлөөтэй байгаа хэвээр бөгөөд энэ хэргийг захиалагч нь тодорхойгүй хэвээр байгаа юм.

 

2018 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Малайзын шинэ Засгийн газар байгуулагдсантай холбогдуулан шинэ Ерөнхий сайд Махатир Мохамадад мэндчилгээ илгээсэн байдаг. Тэрбээр мэндчилгээндээ  “Монгол Улсын иргэн, хоёр хүүхдийн ээж Ш.Алтантуяагийн амь насыг 2006 оны аравдугаар сарын 18-нд Малайз Улсад хөнөөсөн онц ноцтой гэмт хэргийн явцад Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд миний бие онцгой анхаарал хандуулдаг юм. Энэхүү гэмт хэргийн улмаас манай хоёр орны харилцаанд, тэр тусмаа ард иргэдийн хооронд таагүй уур амьсгал бий болоод байгаа бөгөөд Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Та гэмт этгээдүүдийг шүүх, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх, талийгаачийн ар гэрийнхний иргэний нэхэмжлэлийг шүүхээр шударгаар шийдвэрлэхэд анхаарал хандуулж, хоёр улсын харилцаанд үүссэн таагүй уур амьсгалыг илааршуулна гэдэгт найдаж байна” хэмээн дурдсан нь тус улсын Засгийн газрын албан ёсны цахим хуудаст бүрэн эхээрээ нийтлэгдэж байсан юм.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
darvin (202.55.180.58) 2019 оны 02 сарын 27

gadniihand holaldddag Mongolchuudiin zan ergeed gai avchirdag baihgui uy daa

0  |  0
Z(98.169.35.210) 2019 оны 01 сарын 23

Zailuul ter busgui uls toriin zolios bolson um bishuu! Ter ueiin Malaiziin eronhii said baisan Najib Rajak gegch ter etgeed chini uls hoorond zevsgiin nainaa hiisnee nuuh geg orchuulagch hiig baisan Mongol bugsuigee honooson baih magadlaltai gesen medeelluud baruunii sonind garsan sh dee. Bas ter Rajak gesen etgeed eronhii said baihdaa heden terbul dollariig ulsaasaa zavshig ehneriin hamt avilgal avsan, busdiig daramtalsan, ulsiinhaa mongiig idaen hergeer odoo Malaisya-n huuliar shalgagdag bgaa um bilee. Hoorhii busgui-g honooson ene hereg naashtaigaar shiidegdeesei.

1  |  0
чимэг(203.91.115.39) 2019 оны 01 сарын 21

гэмт этгээдүүдэд зөв шийтгэл оноохыг хүмч байна

0  |  0
Top