ШУУРХАЙ: Б.Махбалын хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 01 сарын 25

Засгийн газрын 13-р байр буюу Зам тээврийн хөгжлийн яамны байранд гарсан хүн амины хэргийн сэжигтэн Б.Махбалыг шүүх хурлын тов тогтоох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2019.01.25/ Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.

 

Өнгөрөгч долоо хоногийн баасан гараг буюу нэгдүгээр сарын 18-ны өдөр уг хэлэлцүүлгийг товлоод байсан ч "Шүүгч өвчтэй" гэх шалтгаанаар хурлыг долоо хоногоор хойшлуулаад байсан.

 

Өнөөдрийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны өмгөөлөгч нар болон яллагдагч Б.Махбалын хоёр өмгөөлөгч оролцож байна. Хохирогч Т.Гомбосүрэнгийн ар гэрийнхний зүгээс хэргийн мөрдөн байцаалтыг дутуу хийгдсэн гэж үзэж байгаа ба хавтаст хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах саналтайгаар урьдчилсан хэлэлцүүлэгт оролцож байгаа юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Согтуу эрчүүдийн зод(76.69.77.96) 2019 оны 01 сарын 25

Хэзээ нэгэн цагт хэн нь хэн бсан нь тодорно. Цаг хугацаа харуулна

0  |  0
Зочин(64.119.27.30) 2019 оны 01 сарын 25

Тэр прокурор, шүүгч нар ч үхсэн хүн үг хэлэх биш гэж л хандана биз дээ. Үнэндээ тэдэнд үнэн цагааныг олох чадвар гэж байдаггүй юм биш үү? Гэрч, нотлогч болоотох гэж хэдэн хүнээр юм бичүүлээд л өөрсдийн хүссэнээр шийдднэ, үнэн мөнийг олоё гэх сэтгэл ч байхгүй, чадвар ч байхгүй.

0  |  0
Top