ШУУРХАЙ: Б.Махбалыг шүүх хурал ирэх сарын 8-нд товлогдлоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 01 сарын 25

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд, Засгийн газрын 13-р байр буюу Зам тээврийн хөгжлийн яамны байранд гарсан хүн амины хэргийн сэжигтэн Б.Махбалыг шүүх хурлын товыг тогтоох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо.

 

Хэлэлцүүлгээр яллагдагч Б.Махбалыг шүүхэд шилжүүлж, ирэх хоёрдугаар сарын 8-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэхээр боллоо.

 

Өнөөдрийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны өмгөөлөгч нар болон яллагдагч Б.Махбалын хоёр өмгөөлөгч оролцсон бөгөөд хохирогч Т.Гомбосүрэнгийн ар гэрийнхний зүгээс хэргийн мөрдөн байцаалтыг дутуу хийгдсэн гэж үзэн хавтаст хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах саналтайгаар урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тайван амьдармаар ба(103.212.116.179) 2019 оны 01 сарын 27

Насаар нь шорнд хий эсвэл хоолойг нь хэрч

0  |  0
Иргэн(59.153.113.41) 2019 оны 01 сарын 29

Алуурчинд зөвхөн цааз л хэрэгтэй. Энэ хүн ер нь гэмшсэн янз алгаа

1  |  0
Top