Н.Оюунцэцэг: Долоохон настай хүүг маань 50 метр зайд чирж, амь насыг нь хохироосон

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 02 сарын 21

Долоон настай хүүг машинаар мөргөж, амь насыг нь хохироосон этгээдийг шүүхээс хөнгөн гэмт хэрэг үйлдсэнд тооцож, тэнсэн харгалзах ял оноожээ.

 

Тодруулбал, одоогоос хоёр жилийн өмнө буюу 2017 оны зургадугаар сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Хэрх” тосгонд зам тээврийн ослоор амь насаа алдсан долоон настай хүүхдийн хэргийн шүүх хурал Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхэд болжээ. Шүүхээс шүүгдэгч М.Мөнхтулгын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангид хамрагдах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10.3-т зааснаар ял оногдуулахгүйгээр, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тодорхой хугацаагаар хасч, хуулийн ерөнхий ангийн 7.1.1 дахь хэсэгт заасныг баримтлан тэнсэх ял оноосон байна.

 

Харин талийгаач хүүгийн ар гэрийнхэн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа ба энэ талаар талийгаачийн ээж Н.Оюунцэцэг мэдээлэл хийж, “М.Мөнхтулга гэгч этгээд хүүг маань дайрч, 50 метр газар чирж, амь насыг нь хохироосон. Хэргийн газарт үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтэд автомашинд мөргүүлсний улмаас тархинд цус харвалт үүссэн. Үхэлд хүргэх эмгэг өвчингүй байсан гэдгийг тэмдэглэсэн байдаг. Гэтэл энэ хэргийг шалгаж байсан Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын байцаагч н.Мөнхсүх аймгийн Эрүүл мэндийн төвийн дарга н.Лхагвадоржоор "Тархины усжилтаас үүссэн тархины саажилт гэсэн оноштой, эмнэлгийн хяналтад байсан нь үнэн" гэсэн хуурамч бичиг гаргуулж, шүүхэд баримт болгон өгч, ялаас мултарсан” гэлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MGL(75.170.129.4) 2019 оны 02 сарын 27

Buxel buten xunii ami nas ugui bolchixood baixad xulgai xiisen xunees baga yal ugdug yachixsan yalzarchixsan gazar geech ve??? Novshiin shuux tsagdaa ni ajlaa xiij chadaxaa baigaad busdiin ami nasaar toxuurxdag boljee. Ene xergiig zuv, unen shiidexgui bol ... XUVIIN ARGA XEMJEE AVNA SHUU GEDGIIG TER SHUUGCHID XELCHIXIE. NOVSHNUUDTAI ALALTSAX BOLJ. . .

0  |  0
ХҮРЭЛЭЭ(150.129.143.7) 2019 оны 02 сарын 21

Үгүй энэ чинь одоо юу л болоод байна аа. Яагаад тэнсэн авдаг байна аа

0  |  0
Top