Өмнөд Солонгосын алдарт "BIGBANG" хамтлагийн 5 гишүүний 4 нь цэргийн алба хааж байгаа билээ.
Үлдсэн ганц гишүүн болох Сынри ирэх 4-р сард цэрэгт явах болно. Ингэснээр 5 залуу бүгд нэгэн зэрэг армийн хуаранд аж төрөх болж байгаа юм.
Гэтэл энэ сарын 2-нд Өмнөд Солонгосын хэвлэлээр хамтлагийн ахлагч G-Dragon эмнэлгийн үзлэгт орж, цэргийн албанаас чөлөөлөгдөх гэж оролдсон гэсэн мэдээ гарсан байна. Уг нь G-Dragon энэ жилийн 10-р сарын 26-нд халагдах ёстой, “нохойн дуу” ойртсон байгаа ч арми түүнд тун зохихгүй байгаа бололтой. Түүний цэргийн алба анхнаасаа барцад ихтэй эхэлсэн билээ.
Баруун хөлний гэмтлээсээ болоод G-Dragon Сөүлийн их сургуулийн эмнэлэгт хэвтэж, хагалгаа хийлгэсэн.
Өнгөрсөн сарын 26-нд Dispatch дээр “G-Dragon цэрэгт татагдаад 364 өдөр болохдоо 100 өдөрт нь цэргийн ангиас гадна байсан. Хамгийн багаар бодоход 50 өдрийг нь эмнэлэгт болон чөлөөгөөр гадуур өнгөрөөсөн байна. Цэргийн албанд нийт 28 чөлөө авах дүрэмтэйгээс G-Dragon ихэнхийг нь эхний жилдээ л ашиглажээ. Цэргийн эмнэлэгт 40 хоносон нь ангид байсан гэж тооцогддог. Энэ 40 өдрийг тооцвол тал хувьд нь алба хаагаагүй байна. Ингэхээр түүнийг цэргийн алба хаасан гэж үзэх үү, үгүй юу” гэсэн нийтлэл гарсан байна.
Нийтлэлийн дараа алдарт одыг онцгойлон авч үзсэн гэж хэлэгдэхээс эмээсэн цэргийнхэн “Квон Жи Ён цэргийн албаа үргэлэлжүүлэн хаахад эрүүл мэнд тэнцэнэ гэсэн дүгнэлт гарсан. Тэр ангидаа албаа хаах болно” гэж албан ёсоор мэдээлсэн юм.
G-Dragon–ы цэргийн албатай холбоотой шуугиан, үлдсэн ганц гишүүн Сынригийн хар тамхины дуулианаас болж, YG Entertainment компанийн хувьцааны үнэ 7,79% унажээ.
Сэтгэгдэл ( 0 )