МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр Брюссельд ажиллалаа

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 05

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр нарын албан хүмүүс Бельгийн нийслэл Брюссель хотноо ажиллалаа. МСНЭ-ийн Удирдах зөвлөлөөс 2019 оныг “Сэтгүүлзүйн салбарын гадаад харилцааны жил” болгон зарласан бөгөөд гадаад харилцааны жилийн нээлтээ ийнхүү Брюссель дахь Олон улсын Сэтгүүлчдийн холбоо /ОУСХ/-ны удирдлагуудтай хийсэн уулзалтаар эхлүүлсэн байна.

МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр 2019.03.01-нд ОУСХ-ны төв оффист зочилж, тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Энтони Беланжертай албан уулзалт хийв. Уулзалтын үеэр МСНЭ болон ОУСХ-ны хамтын ажиллагааг өргөтгөх ажлыг эрчимжүүлэхээр тохиролцсон бөгөөд төсөл хөтөлбөр, арга хэмжээнүүдэд харилцан идэвхтэй оролцохоо илэрхийлсэн байна.

Уулзалтын үр дүнд энэ жил Бүгд Найрамдах Тунис Улсад болох ОУСХ-ны ээлжит конгресст МСНЭ таван мандаттай оролцох эрхтэй болсон байна. Мөн ОУСХ-ны үнэмлэхийг Монголын сэтгүүлчдэд нэгдсэн журмаар олгох боломжтой болжээ. Түүнчлэн ОУСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Энтони Беланжерыг ирэх наймдугаар сард Монгол Улсад айлчлах товыг урьдчилсан байдлаар тогтсон байна.  

Брюссельд ажиллах үеэрээ МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Очтой уулзаж, МСНЭ-ийн гадаад харилцааны зорилтыг танилцуулж ажиллажээ. Уулзалтаар Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд Европын холбооны хэвлэл мэдээллийн албаар дамжуулан олон талт харилцааг хөгжүүлэх боломж байгааг Элчин сайд онцлоод энэ жилдээ багтан Европын холбооны үйл ажиллагааг сурвалжлах чиглэлээр Монголын сэтгүүлчдийн багийг Бельгид ажиллуулах асуудлыг судалж үзэхээр болсон байна.

Түүнчлэн МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр Бельгийн Мэргэжлийн Сэтгүүлчдийн холбооны ажлын албанд зочилж, туршлага судлажээ. Бельгид сэтгүүлчийн мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуус гурван сарын дараа аль нэг редакцид ажилд орох эрхтэй болдог ба дадлагажигчаар хоёр жил ажиллаж байж мэргэжлийн сэтгүүлчийн үнэмлэхээ авдаг юм байна. МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр Бельгийн Мэргэжлийн Сэтгүүлчдийн холбоонд ажилласан тухайгаа танилцуулахдаа “Бельгийн сэтгүүлзүйн салбар их сонирхолтой бүтэцтэй юм. Сэтгүүлчийн мэргэжлийн эрхийг хамгаалах чиглэлээр хоёр холбоо ажилладаг. Нэг нь франц хэл дээр, нөгөө нь Голланд хэл дээр үйл ажиллагаа явуулдаг. Улс орныхоо онцлогоос шалтгаалан хоёр холбоо зэрэгцэн оршиж, нэг байранд хамт ажиллаж, зөвхөн сэтгүүлчийн мэргэжлийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Энэ хоёр холбоогоо нэгтгэсэн Үндэсний сэтгүүлчдийн мэргэжлийн холбоо гэж байх бөгөөд тэр холбоо нь Олон улсын сэтгүүлчдийн холбоонд гишүүнээр бүртгэгдсэн байна. Бидний очсон франц хэл дээрх холбооны ажлын албанд найман хүн ажилладаг юм байна. Нарийн бичгийн дарга София хэмээх эмэгтэй АСЕМ-ын үеэр Улаанбаатарт очиж байсан тухайгаа бидэнд сонирхуулсан. Энд бас сэтгүүлзүйн сан гэж байна. Ер нь судлах зүйл их байна. Хоёр байгууллагын хамтын ажиллагааг эхлүүлэх, харилцан туршлага судлах, сэтгүүлч болон контент солилцох, харилцан айлчлах талаар бид ярилцлаа” гэсэн юм.

Дашрамд дурдахад, МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр Брюссель хүрэх замдаа /2019.02.25/ Москвад саатаж, Оросын сэтгүүлчдийн холбооны удирдлагуудтай албан уулзалт хийсэн тухай бид мэдээлж байсан. Уулзалтын хүрээнд талууд энэ онд Монгол-Оросын сэтгүүлчдийн форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулах талаар ярилцсан байдаг. Мөн МСНЭ-ийн санаачилсан "Медиа Тур" төслийг Оросын холбооны улсад хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Төв Азийн сэтгүүлчдийн хамтарсан уулзалт, сургалт зохион байгуулах төсөл санаачлан, Олон улсын сэтгүүлчдийн холбоонд хамтран уламжлах, Халх голын 80 жилийн ойд зориулан хоёр улсын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлага бэлтгэх, сэтгүүлч болон контент солилцох, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Түүнчлэн Сочи хотноо уламжлал болон зохион байгуулагддаг 100 гаруй орны 1500 сэтгүүлчийг хамардаг олон улсын сэтгүүлчдийн форумд Монголын сэтгүүлчдийг оролцуулж занших саналыг манай талаас тавьжээ.

Харин Оросын сэтгүүлчдийн холбооноос Улаан-Үүд, Эрхүү, Чита, Саха-д зохион байгуулагдах сэтгүүлчдийн форум, чуулганд Монголын талаас сэтгүүлчдийг тодорхой квоттой оролцуулах зэргээр идэвхтэй хамтран ажиллах санал тавьсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
HOP(105.112.120.52) 2019 оны 10 сарын 05

Жозе Луис зээл, Бид 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөөр зээл олгохоос гадна зээл авах шаардлагатай байгаа аливаа компани, компанид жилийн 2% -ийн хүүтэй 50000-30000 еврогийн төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө.\n\nХэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа болон эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Хурдан зээл ба төлбөрийн эцэс төгсгөлгүй стресс.\n  эсвэл бидэн дээр (citybankloans10@aol.com) хаягаар имэйл илгээнэ үү. (citybankloan123@gmail.com)

0  |  0
Top