МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган өнөөдөр /2019.03.13/ “Дакар Ралли 2019” тэмцээнд оролцсон баг тамирчдыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр ОУХМ Ө.Бямбадэлгэр, ОУХМ Ө.Бямбацогт нарт "Алтан Очир" одон, ОУХМ Б.Баттөрд "Алтан медаль", сэтгүүлч Б.Ононд "Олимпийн Алдар" одон гардуулав.
Автоспортын олимп хэмээгддэг “Дакар ралли - 2019” тэмцээн Өмнөд Америкийн Перу улсын нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 06-17-ний өдрүүдэд зохион байгуулагдсан. Тус уралдаанд Монгол улсаа төлөөлөн 5000 гаруй км элсэн цөлийг туулсан автоспортын ОУХМ Ө.Бямбадэлгэр, ОУХМ Ө.Бямбацогт, мотоспортын ОУХМ Б.Баттөр, тэмцээнийг сурвалжлахаар сэтгүүлч Б.Онон нар оролцож, нийт 68 улсын 334 багаас “АUTO” төрөлд 32 дугаар байр, “UTV OPEN” ангилалд III байрт шалгарч түүхэн амжилт үзүүлсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )