АНУ-ын батлан хамгаалах яам АНУ-ын армид алба хаах трансжендер хүмүүст хязгаарлалт тавих тухай санамж бичигт гарын үсэг зурлаа гэж Ройтерс агентлагийн мэдээлжээ.
Санамж бичигт зааснаар, гормоны эмчилгээ эсвэл хүйс солиулах мэс ажилбар хийлгэх шаардлагатай трансжендер хүмүүсийг АНУ-ын армид алба хаахыг хориглох гэнэ. Гэхдээ тохиолдол бүрийг тусад нь авч хэлэлцэнэ.
Санамж бичиг энэ оны дөрөвдүгээр сарын 12-нд хүчин төгөлдөр болох аж.
Одоогийн байдлаар, АНУ-ын армид 2450 орчим трансжендерүүд алба хааж байна.
Сэтгэгдэл ( 0 )