Удахгүй “Цэргийн баяр” болно. Жил бүрийн гуравдугаар сарын 18-ны өдрийг “Хувьсгалт цэргийн баяр” болгон тэмдэглэх зарлиг 1946 онд гарч байжээ. 2003 оноос "Зэвсэгт хүчний өдөр", 2011 оноос “Монгол цэргийн өдөр” болгон тэмдэглэж байна. Эл өдөрт зориулж бид сонирхолтой цуврал эхлүүллээ. Танин мэдэхүй, чөлөөт цагт зориулсан мэдээллийн энэхүү цуврал гуравдугаар сарын 18-ныг хүртэл үргэлжлэх болно.
Цэргийн баярын өдөр. Цэрэг дайчид баярлах нь зүйн хэрэг ч энэ өдөр бол юуны өмнө аавдаа баярласнаа илэрхийлэх өдөр билээ.
Өмнөд Солонгосын алдарт дуучин Ин Сүн И-гийн “Аавдаа” хэмээх энэ дуу аавдаа хайртайгаа хэлж чаддаггүй, зүрхэлдэггүй, сэтгэлээ нээдэггүй хүнд нэгийг бодогдуулах биз ээ. Сүрлэг уул шиг ханхайсан аавууд минь цагийн эрхэнд өтөлсөөр, жижгэрсээр л байна.
ИН СҮН И-ГИЙН “ААВДАА” ЗОРИУЛСАН ДУУ
“ХУРД” ХАМТЛАГ - “ААВДАА БИ ХАЙРТАЙ”
Нэг л намар миний ижил залуу явсан аав минь
Эгэл жирийн хоногийн эргэлтэнд элэгдэж өтөлжээ.
Эргэж тойрсон хорвоогийн шаргал намрууд
Эцгийн минь зулайг зуран шувуудтай буцан оджээ.
Сэтгэгдэл ( 0 )