Нийлэг уутыг орлох ЦААСАН УУТ хэрэглээндээ нэвтрүүлье

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 15

Нийлэг уут хэрэглэхийг хориглох шийдвэр 2019 оны гуравдугаар сарын 1-ны өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа билээ. Хоёр долоо хоногийн хугацаа өнгөрөөд байхад шийдвэрийг хэрэгжүүлэхэд төвөгтэй зүйл их байгааг иргэд шүүмжилж байна. Энэ бүхний гол агуулга нь нийлэг уутны хэрэглээг хориглохын тулд орлох бүтээгдэхүүнийг худалдаанд гаргах хэрэгтэй байсан гэдэгт чиглэж байгаа юм.

Одоогоор ихэнх дэлгүүрүүдэд нэг удаагийн нийлэг уутийг орлох сав баглаа, боодол, даавуун уут нэвтрээгүй байна. Бидний өнөөг хүртэл хэрэглэж ирсэн хүнсний бүх төрлийн бүтээгдэхүүнд 0.035 мм нимгэн нийлэг уут тогтмол хэрэглэгдэж иржээ. Элсэн чихэр, гурил, гурилан бүтээгдэхүүн, будаа, хүнсний ногоо, төмс, лууван гэх мэт хүнсийг авахдаа нийлэг  уутанд савладаг байв. Харин эдгээр бүтээгдэхүүний савлагааг орлох уутыг юу орлох нь тодорхойгүй. 

Нийлэг уутыг хориглох шийдвэрийн хяналт, хэрэгжилтийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хариуцан ажиллаж байгаа. Тус газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн Ч.Даариймаа хяналт, хэрэгжилтийн талаар "Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох шийдвэрийн хэрэгжилтэд хүнсний эрүүл ахуйн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтаар хяналт тавин ажиллаж байна. Бид зөрчил илэрсэн тохиолдолд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.7-д зааснаар “Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон. Олон нийтэд зарлан мэдээлэх” гэсэн заалтын дагуу “нийлэг” уут борлуулж буй иргэд, аж ахуйн нэгжийн уутыг зөвхөн хураах арга хэмжээ авч ажиллаж байна" гэж ярьсан. Албаны хүмүүсийн хэлснээр бол нийлэг уут борлуулж буй тохиолдолд торгох арга хэмжээ авах хуулийн заалт байхгүй бөгөөд одоогийн байдлаар зарим дэлгүүр, худалдааны газрууд хориглосон уутыг нууцаар шахуу хэрэглэсээр байгаа. Үүнийг бид ч мэдэж байгаа. Хүмүүсийн дунд гялгар тор бүрийг хориглосон гэсэн ойлголт одоо байсаар байгаа нь энэ төрлийн мэдээлэл, танилцуулга дутагдалтай байгаа юм болов уу гэж харагдаж байна. Бидний нэрлэж заншсанаар бол 10-ын уут, нимгэн цэнхэр судалтай уутыг хэрэглээнд хорьсныг дашрамд сануулах нь зөв байх. Хэдийгээр нийлэг уутыг хэрэглээнээс хасах нь байгальд ээлтэй, яваандаа хэрэглэгчдийг эко хэрэглээнд сургах зөв талтай ч худалдааны газруудын бэлтгэл ажил, хүмүүсийн хандлага чухал байна.

Жишээ нь, нийлэг уутыг орлох боломжтой бор цаасан уутыг бид хэрэглээндээ нэвтрүүлэх боломж бий гэдгийг сануулъя. Бор цаасан уут бэлтгэх тун хялбар. Танд бор цаас болон цаасны цавуу шаардлагатай.

Бор цаасыг нэг метр болон түүнээс дээш метрээр худалдаж, хүргэлтээр борлуулдаг газрууд байдаг. Мөн “Баянзүрх” зах ба “Алтжин Бөмбөгөр” худалдааны төвийн замын урд талд гар урлалын дэлгүүрт цаасан уут худалдаж байв. Үнийн хувьд нимгэн, зузаанаас хамааран хоёр төрлийнх байх бөгөөд дунджаар 300-500 төгрөгийн үнэтэй. Бор цаасны өргөн 90 см байх ба дан бор гэлтгүй саарал, шар гэх мэт олон өнгийн сонголттойгоор дээрх газруудад худалдаалж байлаа. 

Та бор цаасаар төрөл бүрийн уут, бэлгийн боолт, сав баглаа боодол хийх боломжтой төдийгүй нийлэг уутны хэрэглээнээс татгалзахад тустай юм. Ингээд өдөр тутамдаа цаасан уут хэрэглэгийг хүсч байгаа үйлчлүүлэгчдэд зориулж бяцхан зөвлөгөө хүргэе.

 

БОР ЦААСААР ХИЙЖ БОЛОХ УУТЫН САНАА, ХИЙХ АРГА

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.186.129) 2019 оны 03 сарын 15

ZAILUUL TSAASAN UUTAND HEDEN MOD MAAN YVAAD UGUHNEE. YMAR HORLON SUITGEGCH LALAR N TSAASAN UUT GEED BAIGAA YM BOL

0  |  0
zochin(150.129.141.139) 2019 оны 03 сарын 15

гомо мөнхөө ахийн боов нь ажиллладгүй гэж үнэн үү яагаад ийм гажиг үйлдлүүд хийгээд байдгийн гэсэн чинь харин боов нь ажиллагаагүй гэж байна шдэ тэгээд бухимдахдаа хөөрхйи амьтан

0  |  0
Top