Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд, Засгийн газрын 13-р байр буюу Зам тээврийн хөгжлийн яамны байранд гарсан хүн амины хэргийн сэжигтэн Б.Махбалыг гэм буруутай эсэхийг шүүх хурал өнөөдөр болж байна.
Хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр, шүүх хуралд гэрч, шинжээч нарын 10 гаруй хүн оролцуулахаар болсон бөгөөд өнөөдрийн хуралд Зам тээврийн хөгжлийн дэд сайд асан Б.Цогтгэрэл оролцож байна.
Хэргийг сануубал, өнгөрөгч 2018 оны наймдугаар сарын 9-ний 21:45 цагийн үед “ЗТХЯ-ны үүдний дэргэдэх хөшөөний хажууд амиа алдсан хүн байна” гэсэн дуудлага Цагдаагийн байгууллагад иржээ. Цагдаагийн алба хаагчид хэргийн газар очиж шалгахад ЗТХЯ-ны Хяналт, шинжилгээ дотоод аудитын газрын дарга 38 настай Л.Гомбосүрэн гадны нөлөөтэй амиа алдсан байсан ба энэ хэрэгт тус яамны газрын дарга 48 настай Б.Махбалыг холбогдуулан сэжигтнээр татаж, хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм. Прокурорын байгууллага дээрх хэргийг хянаад харьяа шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх хурал хоёр удаа хойшилж байв.
Сэтгэгдэл ( 2 )
Монголын шүүх алуурчин Махбалыг шүүн тасалж чадахгүй нь тодорхой болжээ,хуульч биш хүнч учрыг нь олж чадах хэрэг шүү дээ. ичиж үхмээрээ.
zodood alsan gej bicheechh.. hudalaa sejigten geh shig .. ugaasai hereg ni todorhoi bolood hvleesen ch dee.harin yaj shvvgch nar bulhai hiij yl baga ogoh boldoo..