Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд, Засгийн газрын 13-р байр буюу Зам тээврийн хөгжлийн яамны байранд гарсан хүн амины хэргийн сэжигтэн Б.Махбалыг гэм буруутай эсэхийг шүүх хурал өнөөдөр 10:45 цагт эхэлсэн ч, шүүх бүрэлдэхүүн хурлыг хойшлуулах шийдвэр гаргалаа.
Хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр, шүүх хуралд гэрч, шинжээч нарын 10 гаруй хүн оролцуулахаар болсон. Өнөөдрийн хуралд Зам тээврийн хөгжлийн дэд сайд асан Б.Цогтгэрэл оролцсон боловч бусад гэрчүүд хуралд ирээгүй гэх шалтгаанаар шүүх хурлыг ирэх дөрөвдүгээр сарын 5-ны өдрийг хүртэл хойшлуулжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Бат-Эрдэнэ гэх хужаа сайд нь амралтын өдөр дуудан ирүүлээд л аллага золхион байгуулчихсан байхад хариуцлага хүлээгээд ажлаа өгөөд явсан хүн болоодаллагын хэргээс бултсан. Энэ Бат.Эрдэнэ АН, МАН хочрын хооронд мөн ч их жороолсондоо. Энэ нөхрөөс л аллагбын мотивыг хайх хэрэгтэй.
Но той болоод гэрчүүд нь ирээгүй байх нь.