Д.Баттулга: З.Энхболд ”Эрдэнэт”-ийг мэдэхийн дээдээр мэднэ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 19

Нийслэлийн АН-ын дарга Д.Баттулгатай ярилцлаа.

-Ардчилсан нам дотооддоо үймээнтэй байна. Ерөнхийлөгчийн Тамгын газар гэх байгууллага З.Энхболд даргатай нэг намын фракц шиг ажиллаж, намынхаа нөхдийг ч шүүмжлэх болжээ. УИХ-ын болон эрх баригч намын даргаар ажиллаж байсан хүн өөрөө “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авчирсан процессыг огт мэдээгүй гэж байгаа нь олны анхаарлыг татлаа?

-Сүүлийн үед “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь тойрсон улстөрчдийн популизм газар авч, өөртөө оноо цуглуулах оролдлого хийцгээж байна. Түүний нэг нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд юм. “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын эзэмшилд байсан 49 хувийг  Монгол Улсад оруулж ирэхэд З.Энхболд УИХ-ын болон тухайн үед төрийн эрх барьж байсан АН-ын даргаар ажиллаж байсан. Энэ үед дэмжихийн дээдээр дэмжиж байсан хүн нь З.Энхболд өөрөө юм. Тэгэхээр энд зориуд нэг зүйлийг дуулгах хэрэгтэй болно. Өнгөрөгч 2016 оны сонгуулийн санал хураахаас нэг хоногийн өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нэг ойлгомжгүй товчхон мэдэгдэл хийсэн.  Тэр үед би нийслэлийн сонгуулийн штабыг удирдаж, Д.Дорлигжав төв намаас сонгуулийн удирдлагад оролцохоор ирж байсан ийм цаг үе. Ч.Сайханбилэгийн мэдэгдлийн араас МАН-аас АН-ынхан “Эрдэнэт” үйлдвэрийг хуваагаад идлээ гэх пиарыг зогсоо зайгүй хийлээ. Манай пиарын баг АН-ын дарга, удирдлагууд тодорхой хэмжээний мэдэгдэл хийхгүй бол сонгуулийн үр дүнд сөргөөр нөлөөлнө гэдгийг ч хэлж байсан. Уг нь бид нар урьд өмнө “60 тэрбум”-ын асуудлаар пиар хийж, нийгмийн хандлагыг эргүүлчихсэн байсан. Гэтэл Ерөнхий сайдын ойлгомжгүй мэдээлэл нь эерэг явж байсан нөхцөл байдлыг өөр тийш эргүүлсэн. Тэр үед Д.Дорлигжав З.Энхболдтой уулзаж мэдэгдэл хийхийг шаардаад ирэхдээ нэлээд гайхсан царайтай “З.Энхболд Ч.Сайханбилэгтэй хамт сууж байна. Би Эрдэнэтийн асуудлаа яах юм гэж асуухад З.Энхболд ОХУ-д байсан 49 хувийг оруулж ирж байгаа нь маш зөв гэчихээд ямар нэг мэдэгдэл хийхгүй шинжтэй байна" гэж ирсэн. Энэ үед АН ард түмэнд зөв талаас нь мэдээлэл өгсөн бол сонгуулийн үр дүн арай өөр гарах байсан гэж боддог. Гэтэл АН-ын болон УИХ-ын дарга байсан хүн дэмжиж байсан хэрнээ ямар ч мэдэгдэл хийгээгүй. Одоо болохоор “Би ерөөсөө мэдээгүй. Надад мэдэгдээгүй, хулгай хийсэн нөхдөө зайлуул” гэх мэтээр ярьж байгаа нь гайхмаар юм. Ингэж олон түмнээс оноо авах гэж худлаа ярих хэрэггүй. Үнэн юм үнэнээрээ сайхан.
 


-З.Энхболд МАН-ын Ц.Мөнх-Оргил гишүүнийг дуэльд дуудаж халз үзнэ, “Эрдэнэт”-ийн 49 хувийг мэдээгүй гэх мэт зүйл ярьж байгаа нь айсуй сонгуулийнхаа ажлыг л хийгээд байна гэж харж болох уу?

-Хэнийг хаана дэвшүүлэх, хэнийг УИХ-д дэвшүүлэх вэ гэдгийг АН өөрийнхөө дотоод журмаар шийддэг. Одоогийн дүрмээр бол сонгон шалгаруулах комисс гаргаж, намын дарга нь асуудлыг Үндэсний бодлогын хороонд оруулж байж шийд гаргана. Түүнээс биш нэг гишүүн гарч ирээд “би түүнтэй үзнэ”, “тэр тойрогт үзнэ” гээд зарлаад явах нь зохимжгүй. Гэтэл өрсөлдөх гээд байгаа Ц.Мөнх-Оргил нь хаана нэр дэвших гээд байгаа юм. МАН дахин нэр дэвшүүлэх үү гэдэг нь тэр намын асуудал. Тэр нь Ховдод нэр дэвшинэ гэвэл Ховд руу дагаж яваад өрсөлдөх юм уу. З.Энхболд сонгуулийн өмнө “Эрдэнэт”-ийн тухай мэдэгдэл хий гээд байхад нэг ч удаа дуугарахгүй байж байгаад сонгуулийн үр дүнд сөргөөр нөлөөлсөн. Мэдэхийн дээдээр мэдэж байж гурван жилийн дараа гэнэт "мэдээгүй" гээд яриад явахаар гайхах юм. Хүн жаахан жудагтай баймаар. З.Энхболд, УИХ, АН-ын дарга байсан, манай Д.Эрдэнэбат бүлгийн дарга байсан. Нэг командаар хэдэн жил асуудлаа шийдээд намаа аваад явж ирсэн хоёр биз дээ. Д.Дорлигжав, З.Энхболд хоёр ерээд оны сүүлээр “Эрдэнэт”-д очоод Д.Дорлигжав нь “Эрдэнэт”-ийн дарга болоод өөрөө Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаад мөр зэрэгцэн явж л байсан. Өнгөрөгч 2016 оны сонгуулийн үеэр ангийнхаа анд С.Баярцогтыг баахан муулав даа. Одоо болохоор хамт явсан найз нөхдөө муулаад л сууж байна. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлаас харахад Д.Дорлигжав, Д.Эрдэнэбат нарыг муулах хүн олон л байгаа байхыг үгүйсгэхгүй. Гэтэл З.Энхболд тэдний хажуугаар чихэлдэн орж муулах ямар хэрэг байна вэ. Өөрийнхөө жудаггүй байгааг л харуулсан хэрэг. Олон нийтэд нөхдөө  муулж өөрийнхөө нэр хүндийг өсгөх гэсэн өчүүхэн санаа агуулаад байна.    

-Гэтэл нөгөө талаас Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг мэдэгдэл хийж, намаа цэвэрлэнэ гэх мэтээр ярьж байна. Энэ бол намын дотоод хагарал туйлдаа хүрч байгааг харуулсан хэрэг байх?

-Ерөнхийлөгчийн сонгуулиар АН, түүний дотор нийслэлийн АН бүгд эрвийх дэрвийхээрээ хөдлөөд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг гаргаж ирсэн шүү дээ. Гэтэл өнөөдрийн байдлаар Тамгын газрын дарга нь энэ намд хэн байх ёстой хийгээд хэн байхгүйг шийддэг бололтой. Нөгөө талаас Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх нь “АН-ын энэ удирдлагыг зайлуулах хэрэгтэй, намаа цэвэрлэх хэрэгтэй” гээд зогсож байна. Энэ бүх акц нь 2020 оны сонгууль болоход сөрөг үр дагавар авчрахаар харагдлаа. Эд нарт 2020 оны сонгууль хамаагүй байж болох ч 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль байгааг санах хэрэгтэй.

-Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөхийн албаа өгч байгааг зарлаад мэдэгдэл хийлээ. Үүнээс харахад өөрөө АН-ын удирдлагад санаархаж байгаа юм биш үү?

-Н.Алтанхуягийн мэдэгдлээс харахад Улс төрийн бодлогын зөвлөхийн ажлаа өгч, АН-ын дарга С.Эрдэнэ УИХ дээр шударга бус зүйл их хийлээ. АН гэдэг чинь ямар хоёр, гуравхан хүний нам биш. Ардчиллын төлөө 30 жил явсан манай гишүүдийн хичээл зүтгэлийг хэдхэн хүн, МАНАН-гийн тоглоом болгоод хаячихаж болохгүй юм байна. Тиймээс би хариуцлагаа ухамсарлаж намынхаа мянга мянган гишүүдтэй хамтраад намаа цэвэрлэхээр шийдлээ гэх утга бүхий зүйл хэлнэ лээ. Хэнтэй нийлж юугаа цэвэрлэх гээд байгаа юм бэ. Үүнээс харахад өнөөгийн намын удирдлагыг гартаа авах гэсэн санаа юм биш үү. Тэдэнд хандаж хэлэхэд АН бол тийм нам биш, өөрийн гэсэн үнэт зүйлтэй, дүрэм журамтай нам. Н.Алтанхуяг өөрөө энэ намын дарга байсан хүн мэдэж байх ёстой.

-Тэгэхээр та өнөөгийн АН-ын удирдлагуудыг ямар ажиллаж байна гэх дүгнэх вэ?

-АН-ын дарга болон бусад удирдлагын талаар нийгэмд янз бүрийн яриа байж л байна. Ялангуяа Намын бүлгийг татан буулгасан, намаасаа УИХ-ын гишүүдийг хассан гэх бурууг С.Эрдэнэ болон Ерөнхий нарийн бичгийн даргад тохож байна. Миний хувьд бол С.Эрдэнэ дүрмийн дагуу л ажилласан. Тодорхой асуудлаар улс төрийн зөвлөл шийдвэр гаргана, зөвлөмж өгнө гэж дүрэмд заасан. Энэ дагуу л зөвлөмжөө өгсөн. Хоёрдугаарт, тэр зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй бол намын гишүүнд тодорхой хариуцлага тооцно гэж заасан дагуу л хариуцлага хүлээлгэсэн. Намын дүрэм муу байлаа гээд түүнийг хэрэгжүүлэхгүй байж болохгүй биз дээ.

-Ингэхэд та ирэх 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх үү?

-Би бол Нийслэлийн АН-ын дарга. Тэгэхээр нийслэлийн намын дарга бол намаа сонгуульд авч орох үүрэгтэй. Би 2017 онд Нийслэлийн намын даргад өрсөлдөн нэр дэвшихдээ “Энэ намыг 2020 оны нийслэлийн сонгуульд амжилттай оролцуулна. Бид сонгуульд ялах юм бол бодлого чиглэлээ цааш аваад явах болно. Харин нийслэлийн сонгуульд амжилт үзүүлж чадахгүй бол би энэ албаа өгнө” гэсэн дүрэмтэй л ажиллаж байгаа. Тиймээс УИХ–ын сонгуульд өрсөлдөнө гэхээсээ илүү нийслэлийнхээ намыг л сонгуульд авч орох том үүрэг надад бий.

-Та бол олон сонгуульд оролцож, олон ч удаа сонгуулийн штаб удирдаж байсан хүн. Тэгэхээр айсуй 2020 оны сонгуулийн дүр зураг, үр дүнг яаж төсөөлж байна вэ?

-Миний хувьд 1990 оноос хойш олон сонгууль удирдсан. Хамгийн сүүлд гэхэд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг нийслэлд удирдаж байлаа. 2020 оны сонгуулийн үр дүн ямар байх бол гэхээсээ илүүтэй 2020 он хүртэл улс төр яаж явах бол гэдэг нь сонин санагдаж байна. Тэгэхээр энэ тал дээр олон зүйл яриад яахав. Ирэх сонгуулиар Монголын улс төрийн системд дахин хуваарилалт явагдах болов уу.

-Улс төрд дахин хуваарилалтаас гадна баялагийн хуваарилалт явах гээд байна уу. ҮАБЗ хуралдаж, хувийн хэвшилд байгаа 400 гаруй лицензийг төрд буцаан авах шийдвэр гарсан нь чамгүй хэл ам дагуулж байна?

-Аливаа зүйл хэн нэгэн хүний хүсэл зорилгоор бус хуулийн дагуу л явах ёстой. Жишээ нь саяхан УИХ-ын дарга М.Энхболд “60 тэрбум”-ын асуудлаас болж ажлаа өглөө. Тэгэхдээ тэр “би хуулийн дагуу огцрох ёстой” гэж байсан нь зөв шүү дээ. Одоо ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авч мөнгө завшсан нөхөд гээд байна.

-Уг нь “60 тэрбум”-ын асуудал нь М.Энхболд ажлаа өгснөөр дуусах зүйл биш байх. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан нөхөд ч сайд даргынхаа суудлыг өгснөөр хариуцлага тооцсон хэрэг биш байх?

 -“60 тэрбум”, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан асуудал өнөө маргааш шийдэх асуудал биш. Цаашид бид “60 тэрбум” шиг ЖДҮ шиг асуудал гаргахгүй байх нөхцлийг эхлээд бүрдүүлэх ёстой. Энэ талаар хуулийн байгууллага ямар нэгэн шийдвэр гаргаж таарна. Миний хувьд Дорж гэдэг хүн төдөн төгрөг өгөөд албан тушаал авчээ гэсэн мэдээлэл бол алга. Нэг баталгаатай зүйл гэвэл төрийн албыг худалдаж 60 тэрбум төгрөг босгох тухай ярилцсан гэдэг нь батлагдсан. Тэгэхээр ярьсан гэдэг бол завдсан гэсэн үг. Толгойдоо бодоод бусаддаа яриад, нөгөө хэд нь зөвшөөрөөд байгаа нь завдсан хэрэг. Тэгвэл ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас УИХ-ын гишүүн гурван хувийн хүүтэй зээл авсныг, төрийн мөнгө завшсныг тогтоочихсон. Завдсан хүмүүстээ хариуцлагаа тооцож байна, одоо завшсан хүмүүстээ хэзээ хариуцлагаа тооцох вэ. Ард түмэн жагсаад хариуцлага тооцохыг шаардаад байна. Гэтэл зээл авсан нөхөд би зээлсэн мөнгөө буцаагаад хүүтэй төлчихсөн гээд “баатар” болох юм. Тэд гурван хувийн хүүтэй зээлээ 30 хувийн хүүтэй төлөх ёстой. Жирийн нэг бизнес эрхлэгч жилийн 30 хувийн хүүтэй зээл авч байхад гишүүд гурван хувийн хүүтэй авчээ. Тэгэхээр хуулийн дагуу 30 хувийн хүүтэй төлөөд зогсохгүй хариуцлага үүрүүлэх хэрэгтэй. Ард олон “60 тэрбум”-тай яаж тэмцлээ, одоо ЖДҮ-тэй ингэж тэмцэх хэрэгтэй.   

-Сүүлийн үед ШХАБ-д элсэнэ элсэхгүй гэх маргаан ихээхэн газар аваад байна. Тэр тусмаа улстөрчдийн байр суурь хуваагдмал байдалтай байна. Таны хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Энэ тал дээр яривал олон зүйл бий. Улс төр судлаачид эрдэмтэн мэргэд улстөрчид гээд янз бүрийн зүйл ярьдаг. Гэхдээ дийлэнх нь Монгол Улс ШХАБ-д элсэх хэрэггүй гэсэн байр суурьтай байна. Миний хувьд тэдэнтэй санал нэг байгаа. ШХАБ-д Монгол Улс хэзээ ч орсон боломжтой юм. Нэг орчих юм бол хэзээ ч гарах боломжгүй. Тэгэхээр одоохондоо тийшээ орох гэж яарахын хэрэггүй.

-Та сүүлийн жилүүдэд нийслэлтэй ойр ажилласан, хотын хурлыг удирдаж байсан хүн. 2012 онд багаараа ялалт байгуулж, нийслэлийг өнгө төрхөөс эхлээд бүтээн байгуулалтын чиглэлд олон ажил төлөвлөж байсан. Үүнээс хэрэгжсэн зүйл юу байна вэ?

-Өнгөрөгч 2012-2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлыг нийслэлчүүд маань мартаагүй байх гэж бодож байна. Олон ажил эхлүүлсэн, ард нь гарсан, бэрхшээлийг давсан гээд дурдаад байвал олон зүйл бий. Үүнээс гадна хийхээр төлөвлөснөө дараагийнхаа Засаг даргын багт хүлээлгэж өгсөн зүйл ч бий. Тэгэхээр энд олон зүйлийг дурдаад яахав, нийслэлийн амин чухал асуудал болоод байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийг онцлоё. Бид энэ ажлыг олон газар зэрэг эхлүүлсэн. Нийтдээ 3700 гаруй айл өрхийг орон сууцтай болгоод явж байсан. Хүмүүс тэр бүрий сайн мэдэхгүй нэг зүйл дээр харамсдаг. Сонгуулийн өмнөхөн хотын Засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл бидний баг гэр хорооллын дахин төлөвлөлтийн санхүүгийн асуудлыг шийдчихсэн байсан. Хотын төсвөөс 20 тэрбум төгрөг гаргаад, банкнуудаас нийлээд 100 шахам тэрбум төгрөг шийдчихсэн, Засаг даргын захирамж гаргаад энэ мөнгийг ямар компаниудад бага хүүтэйгээр олгох вэ?, компаниудын босгосон орон сууцнаас худалдаж авах юм бол ипотекийн зээлийн таван хувьд хамруулах Засгийн газрын шийдвэрийг гаргуулчихсан байлаа. Найман хувь биш тав шүү. Өөрөөр хэлбэл, компаниудын ажлаа эхлэх санхүүгийн асуудлыг шийдэж өгсөн юм. Ийм төслийг 2016 оны сонгуулийн өмнө бий болгоод Су.Батболдыг хотын дарга болоход тэдний багт хүлээлгэж өгсөн. Гэтэл энэ ажлыг зогсоосон. Цааш нь явуулах бүрэн боломжтой ажлыг ингээд зогсоосноор иргэд хохирсон. Өөрсдөө ажил нураачихаад хотыг удирдаж байсан АН-ынхан иргэдийг хохироосон гээд ярьж байна. Үнэн хэрэгтээ өөрсдөө ажлаа хийж чадахгүй, зогсоосон. Би ИТХ дээр энэ ажлыг гацаах юм бол нийслэлчүүд хохирно шүү наад ажлаа цааш явуул гэж удаа дараа хэлж л байсан. Гэтэл өнгөрсөн гурван жилийн туршид нэг ч тоосго өрсөнгүй, улстөржүүлчихлээ.

-Чингэлтэй дүүрэгт ”Сервес центр” дэд бүтцийн төвийг байгууллаа. Үүнийг байгуулснаар нийслэлд тулгамдаж буй олон асуудлыг шийднэ гэж байна?

-Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны нутагт агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллын инженерийн болон дэд бүтцийн хангамжийг сайжруулахаар хэсэгчилсэн болон бие даасан инженерийн шийдэл бүхий “Сервис центр” төвийг байгууллаа гээд сайд дарга нар пиар хийж байна. Энд ердөө 200 айлын асуудлыг л шийдэх юм билээ. Гэхдээ үүнд хоёр зүйлийг анхаарах ёстой. Нэгдүгээрт, өртөг зардал өндөртэй юм билээ. Нэг айлд оногдох зардал хэд юм. Өвөлдөө түлэх нүүрсний хэмжээнээс илүү зардал гарах юм бол айл өрх санхүүгийн ачаалал үүрч цааш явах боломжгүй болно гэсэн үг. Хоёрдугаарт, урьд өмнө Чингэлтэй дүүргийн долдугаар хороон дээр бий болгосон энэ дэд бүтэцтэй яг адилхан төвийг Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороон дээр хийсэн ч цааш ажиллаагүй шалтгааныг ч бодолцох ёстой.

-Ерөнхий сайд түүхий нүүрсийг Улаанбаатарт тавдугаар сарын 15-наас оруулахгүй гэсэн захирамж гаргасан. Шахмал түлш үйлдвэрлэж эхлээд байна. Тэгэхээр энэ бодит хөрсөн дээр хэрэгжих хэр боломжтой юм бол?

-Энэ хэрэгжиж болох асуудал. Ерөнхий сайдын энэ шийдвэрийг зоримог зүйл гэж харж байна. Бид урьд өмнө Баянгол дүүргийн хэмжээнд нэг хэрэгжүүлж үзсэн. Яагаад бүрэн хэрэгжээгүй юм гэхээр шахмал түлшний үйлдвэр нь дампуурчихсан юм. Нэг санаа зовоож байгаа зүйл гэвэл нийслэлийн гэр хороололд 200 гаруй мянган айл өрх байдаг бөгөөд бүгдээрээ нүүрс түлдэггүй юм. Урьд өмнө бидний хийж байсан тооцоогоор 30 орчим хувь нь нүүрс түлдэггүй. Ундаа хуванцар сав, гутал машины дугуй гээд хамгийн их хорт утаа ялгаруулдаг зүйлс түлдэг. Тэр айлууд руу ороход хашааны буланд ашиглаад хаягдсан тосон дотор тоосго хийгээд тосыг нэвчүүлээд түлдэг юм билээ. Илч сайн түгээдэг ч гарч байгаа утаа бол аймшигтай. Хамаг л хортой бодис түүнд байдаг. Тэгэхээр энэ 30 хувь бол нүүрс хорьсон ч хамаагүй үүнийгээ л түлж таарна. Тэд шахмал түлш түлэхийн тулд ажилтай орлоготой байх шаардлага зүй ёсоор тулгарч байгаа юм. Тэгэхээр энэ нь өөрөө макро эдийн засгийн томоохон асуудал болоод байна. Энэ бүгдийг цогцоор нь хараасай. Үүнийг цогцоор нь авч үзэхгүй бол нүүрсээ хориод шахмал түлшээ түлнэ гэвэл бас л учир дутагдалтай зүйл.  

 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ ВИДЕО ХУВИЛБАР

 

 

Сэтгэгдэл ( 49 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.43.240) 2019 оны 06 сарын 04

Зика вирус бол хамгийн хортой вирус. 2012-2016 онд яаж дальчиганаж байлаа? Ард түмний санах ой үнэхээр муу юм. Эрдэнэтийн 49% ийг санаачилж оруулж ирсэн хүн Зика л байж таарна. Ер нь бол биеэ тоосон, мэдэмхийрсэн, хүн муутай нөхөр. Женко, Зика, Яхуяг мэтийн юмнууд байгаа учраас л АН, цаашлаад монголын төр самуурч байгаа юм!

0  |  0
сэр монгол(66.181.161.57) 2019 оны 06 сарын 04

Шоронгийн хадаас дарга нь хотын намын даргаараа бас нэг шоронгийн хулгар тавьжээ

0  |  0
Зочин(66.181.176.84) 2019 оны 06 сарын 04

Зика бол ёстой нөхрөө хутгалаад зугтах гөлөг шүү....хүн биш.

0  |  0
энэ гэмт хэрэгтэн(183.177.101.106) 2019 оны 06 сарын 04

эНЭ ГЭМТ ХЭРЭГТЭН НӨХӨР ИЛҮҮ ШДЭЭ ЗАЙЛАА

0  |  0
dash(202.126.89.149) 2019 оны 03 сарын 21

.

0  |  0
Battulga(172.58.43.150) 2019 оны 03 сарын 20

Ene ch ug ni duugaihan ajlaa hiigeed yavj baival deerdee. Uls turuus archigdsan hun.

0  |  0
mglhuu(82.233.228.208) 2019 оны 03 сарын 19

ene gemt heregten uls toroos yavaagui ee

0  |  0
?(103.229.123.86) 2019 оны 03 сарын 20

Одоо цагийн улс төрчид ёс суртахуун гэж мэдэхгүй улс! Гэтэл З.Энхболд тэдэн дотроос бүр ганцаараа тасархай жудаггүй муу хүн юмаа!!!! Тэр таахай биенд тийм их сөрөг энерги яаж багтддаг юм болоо?????

1  |  1
Зочин(202.9.42.238) 2019 оны 03 сарын 20

Хамгийн тулхтай,ноён нуруутай, архаг улс төрч мөнөөсөө мөн. Жинхэнэ МУЖИК.Хэзээ ч худлаа ярьдаггүй,хаана ч хүндлэгдэж байдаг,монголдоо л ховор.

4  |  1
Монгол мандтугай(103.57.93.190) 2019 оны 03 сарын 20

Ажил хиийдэг Батуул, казино яБаттулга нарыг дэмжнээ.

2  |  0
МАНАН(202.179.27.142) 2019 оны 03 сарын 20

МОНГОЛ КАЗИНО БИШ!

0  |  1
zochin (43.228.129.230) 2019 оны 03 сарын 19

Hulgaichaas oor darga hiichih hun baidgui yum bh daa en namd

1  |  0
ganbaa(43.228.129.230) 2019 оны 03 сарын 19

Hulgaich hulgaichaa ilchlev HAHAHA

0  |  0
иргэн (66.181.184.17) 2019 оны 03 сарын 20

Чи ч өөдтөй хүн биш ээ Чиний дэргэд З. Энхболд улс төрч хүн

0  |  3
Монгол(202.179.24.87) 2019 оны 03 сарын 20

Энэ хужаа Баттулга жинхэнэ гаршсан авилгалч., МАНАН-ийн сүг байгаа юмдаа. Цахилгххн түгээх сүлжээнд байхдаа шахах, шамшигдуулах хочрыг цэс нэгт Энхболдтойгоо хавсраад хийх шиг л болсондоо. Энэ хулгайч шаасан тууснаасаа АН-ын гишүүдэдөгсөн юмуу? Жинхэнэ урагшаа элэгтэй хулгайч даа. Үүнтийг нэн даруй огццоруулахыг АН-ын гишүүдэд уриалж байна. Ийм хулгайч нарт намаа алдчих гэж. Элбэгдоржийн нь өрөөсөн шаахай шүү дээ.

0  |  1
Bagii(202.179.24.51) 2019 оны 03 сарын 19

Battulgaa avilga avch SHorond yvsan tuhaigaa ...zaluust buu halaach..halzan baagii mindee chi ih l tom bna daa..mongoliin uls tur bohir tuldaa l chi udii zeregtei yvaamshdee..shudraga niigemd bol chi arai uur ..hog tuudeg ch ymuu ..tegisgeel yvj baih bsan bhdaa

0  |  0
Zochin(122.201.21.12) 2019 оны 03 сарын 19

Xyatad xulgaich ax duugeeree niislel bolon sukhbaatar duurgees mungu shagaad suuj baigacuivaggui garig nidlelees zaluulata

0  |  1
В(139.5.219.253) 2019 оны 03 сарын 19

Magnai peshkagiin araas ymar olon peshka garj irj bnaaa

0  |  0
uB hotin uugan irgen(202.126.89.124) 2019 оны 03 сарын 19

AN bag mash sain ajillasan. Odooni MAN haana ch hurrhgui bgaa. Amjilt husye! Sain datgatai hot shig hotod amidarmaar l bn shde

3  |  0
Niislel irgen(202.126.89.200) 2019 оны 03 сарын 19

Ene ih tugjteetei ued terniig mederch dugaariin hyazgaarlal ard niitiin unaag 1 egneegeer zorchdog bolgoson geed niisleliin irgedee mederj ajillasan tanii demjij baigaa shw

3  |  0
Гантуяа(202.126.89.200) 2019 оны 03 сарын 20

Их мундаг жудагтай хүн ярилцлагын уншлаа нийслэлдээ 2020 заавал ялж хийнэ гэсэн ажлаа үргэлжлүүлээрэй та амжилт хүсэе

6  |  0
Цэрэнлхам(45.56.83.180) 2019 оны 03 сарын 20

Нийслэлийн иргэдийн хурлын дарга байхлаа маш олон асуудлуудыг шийдэж ажиллассан хүн шүү. Нийслэл 2012-2016 онд ямар байлаа одоо ямар байна нүдээрээ харах хэрэгтэй хүмүүс нэг ч ажил хийгдээгүй

6  |  0
Ард(202.9.45.24) 2019 оны 03 сарын 19

Казино тоглох дуртай луйварчин шүү дээ. АРд түмнээс хуйлгайлсан мөнгөөрөө казино тоглоод шоронд орсон рецидивист хүн. Ийм хүн төрд гараад УБ хотыг удирдахдаа ард түмний эрхэнд халдаж хүн бүрийн хувийн өмч эдлэх эрхийг хязгаарлаж Бат-Үүлтэй нийлэн машиныг дугаараар нь хязгаардлах тогтоол гаргасан нь хүний эрхийн зөрчил.

0  |  3
Зочин(203.91.112.130) 2019 оны 03 сарын 20

Зөв, сайхан ярьжээ.

7  |  0
Зочин(66.181.166.10) 2019 оны 03 сарын 20

teneg hujaa

1  |  3
Зочин(202.126.89.115) 2019 оны 06 сарын 04

Энэ луухаан оорийгоо их нэр хундтэй гэж бодоод байгаа байхдаа бас нэг хогийн луйварчин хулгайч ш дээ

1  |  0
АРД(202.9.43.142) 2019 оны 03 сарын 20

Хаа байгаа япон хүнтэй өөрсдийгөө бүү харьцуул тэд та нараас илүү ёс суртахуунтай хүмүүс энэ Эрдэнэтийн луйварыг сонсвол бүр нүд нь орой дээрээ гарах байлгүй, солонгосчуудыг хар ерөнхийлөгчөө буруу юм хийлээ гээд шоронд хийсэн ийм л байдаг юм байна. Монголд төрийн өндөр суудалд сууж байсан хүмүүс Эрдэнэтийн 49%-ийн төлөө сэтгэл нь зовоод хэцүүдэх нээ, Улс нь мөнгөгүй авч чадахгүй байгаа юмыг 2 иргэн 12 хоногт 400000000$ гаргаад авчихсан гэнэ тэгээд авч чадаагүй төрийн түшээд тэднийг шалгахад ямар их сандар ч байнаа тэгэх хэрэггүй төр шалгаад үнэн зөвийг нь тогтоогоод өгөнө энэ нөхөр боль доо.

1  |  1
Зочин(66.181.166.72) 2019 оны 03 сарын 19

Энэ их мундаг ах шүү

6  |  0
Зочин(66.181.166.72) 2019 оны 03 сарын 19

Энэ хүнийг НИТХ-ын дарга бхад арай л өөр байж дээ гэтэл одоо бол амьтны хүрээлэн болсон бнлээдээ З.Энхболд мэдэхийн дээдээр мэдэж бсан үнэн сайхан тайлбар өгсөн бна шүү Амжилт хүсэе

6  |  0
Зочин(203.91.112.6) 2019 оны 03 сарын 19

Далжигнасан хогийн новш. Бат-Үүлтэйгээ шоронд орж үхмэр

0  |  2
Нийслэлийн иргэн(66.181.189.200) 2019 оны 03 сарын 19

хотыг ийм л хүн удирдах хэрэгтэй үг яриа үйлдэл нь жигдэрсэн хотын дэд бүтэцийг мэддэг туршлагатай лидэр

7  |  0
Mugii(103.206.195.28) 2019 оны 06 сарын 04

Tulga darga uneheer myndag hun shu, tsyg ajillaj baisnii hyvid medej bna

5  |  1
ф(119.40.98.162) 2019 оны 03 сарын 19

Зика юу болоод байгааг мэдэхийн дээдээр мэдэж байгаа ой санамжаа алдах хүн биш зорилго нь шаал өөр зүйлд байна женкотой нийлээд үндсэн хуулийн өөрчлөлтөөр өөр дэглэм тогтоох хугацаагүйгээр засаглах хор хийгээд хар массын тархийг угаах ажлыг идэвхтэй хийж байна

3  |  0
ИРГЭН(66.181.164.222) 2019 оны 03 сарын 19

Энэ их нуруутай гайгүй хүн шиг байгаа юм шүү.

6  |  0
Иргэн(66.181.179.193) 2019 оны 06 сарын 04

Тэнэг хулгайч хужаа зайлаач чамшиг их гарын луйварчид тархин дээр нь суучихлаар АН-элгээрээ хэвтэх нь аргагүй!!!!

1  |  1
Зочин(202.21.102.226) 2019 оны 03 сарын 20

Бат-ҮҮлийг нийслэлийн хотын захирагч байх үед ганц ажлыг нь урагшлуулж байсан, аж ахуйн ажил мэддэг хүн нь Баттулга байсан .

5  |  0
Ок(202.126.89.111) 2019 оны 03 сарын 19

Мундаг

6  |  1
ochin(66.181.160.101) 2019 оны 03 сарын 19

An huurhii alaldsaar naigaad dahiad budaa boloh yum ba daa

0  |  0
Top