Босоо тэнхлэгийн гол зам Улаанбаатар-Дарханы замыг ИНГЭЖ ЗАСНА 

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 20

Өдөрт дунджаар 5800 орчим тээврийн хэрэгсэл зорчдог. Наадам, цагаан сар зэрэг үндэсний хэмжээний баяруудаар зорчигчдын урсгал нэмэгдэж оргил ачааллын үеэр өдөрт 12300 гаруй тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг гол зам бол Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам. Энэ нь бусад ижил зэрэглэлийн авто замаас нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим 1.4-2.7 дахин их бөгөөд тээврийн хэрэгсэл аюулгүй зорчин өнгөрөх нөхцөл алдагдаж, өндөр эрсдэлтэй болгодог байна.

1970-1980 онд баригдсан Улаанбаатар-Дархан чиглэлийн замд 1997-2000 онд хийсэн ээлжит засвараас өөр шинэчлэл хийгээгүй учир замын суурь, хучилт их хэмжээгээр эвдэрснийг мэргэжилтнүүд онцолдог. Тиймээс Засгийн газраас олон улсын транзит тээвэр дамжин өнгөрөх, босоо тэнхлэгийн гол зам Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.16 километр замыг өргөтгөн шинэчилж, хоёр урсгал, дөрвөн эгнээ бүхий олон улсын нэгдүгээр зэрэглэлийн зам олгох ажлыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Аж үйлдвэрийн томоохон төв, газар тариалан, мал аж ахуй, эдийн засгийн гол бүс нутаг, аялал жуулчлалын бааз, амралт, сувиллын газруудыг дайран өнгөрдөг тус замыг шинэчлэн 12 төмөр бетон гүүр, 2 туннел, түр зогсоолын талбай, гадаргуугийн ус зайлуулах, урсгал залах байгууламжтай болгох юм. Мөн аваар осол их гардаг Баруун түрүүний даваа, 52-ын даваа, 60-ын даваа, Cэтэрхий хөтөл, Тахилтын даваа зэрэг 10 байрлалд хэвтээ болон босоо элементийг сайжруулан, дагуу налууг багасгах, тохижилт хийх, мал амьтан гарах гарцтай байхаар төлөвлөжээ.


ТӨСЛИЙН ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА 8 САР

Олон улсын транзит тээвэр дамжин өнгөрөх, босоо тэнхлэгийн гол зам Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.16 километр авто замыг хоёр урсгал, дөрвөн эгнээ болгох ажил ирэх дөрөвдүгээр сарын 25-нд эхэлнэ. Олон улсын санхүүжилтээр хийгдэх уг замыг ирэх арванхоёрдугаар сарын 25-нд буюу нийт 8 сарын хугацаанд бүрэн шинэчлэхээр төлөвлөөд буй.

Авто замыг богино хугацаанд барихын тулд Засгийн газраас замыг таван хэсэгт хуваан таван гүйцэтгэгч ажиллуулахаар тогтсон. Ингэснээр таван хэсэгт зэрэг ажил өрнөж, богино хугацаанд барих боломж бүрдэнэ гэж үзсэн байна.

Одоогоор замын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг зарлаагүй байгаа бөгөөд тендер зарласан тохиолдолд 45 хоногийн дараа ялагч байгууллагыг тодруулах учиртай.


УЛААНБААТАР-ДАРХАНЫ ЗАМЫГ 83.8 САЯ АМ.ДОЛЛАРААР БАРИНА

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.16 километр авто замыг нийт 83.8 сая ам.доллараар хоёр урсгал, дөрвөн эгнээ бүхий олон улсын шаардлага хангасан зам болгоно. Уг хөрөнгийг Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр шийдвэрлэхээр болсон бөгөөд урьдчилгаа хөрөнгийг Монгол Улсын Хөгжлийн банкнаас гаргахаар төлөвлөөд буй.


ЗАМЫГ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 25-НААС ХААНА

Замын өргөтгөл шинэчлэлтэй холбогдуулан Улаанбаатар-Дарханы чиглэлийн авто замыг ирэх дөрөвдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 25 хүртэл түр хааж, үндсэн замын хажуугаар түр зам гарган зорчуулахаар шийдвэрлэсэн байна. 

Улаанбаатараас 61-ийн гарам хүртэлх замыг улсын баяр наадамтай холбоотойгоор долдугаар сарын 20 хүртэл хаахгүй ба түүнээс цааш хааж, түр замаар зорчуулна.

Мөн Баруун түрүүний даваа, 52-ын даваа, 60-ын даваа, Cэтэрхий хөтөл, Тахилтын даваа зэрэг түр зам гаргахад хүндрэлтэй замуудыг аль болох богино хугацаанд засварлана гэдгийг ЗТХЯ-наас мэдэгдэж байгаа.

Зам хаахтай холбоотойгоор хөдөлгөөний эрчим удаашрах тул түр замаар Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн сумдын зорчигч нарыг зорчихыг зөвлөж байгаа юм.


ЭРДЭНЭТ, БУЛГАН, ХӨВСГӨЛИЙН ЧИГЛЭЛД ЛҮНГИЙН ЗАМААР ЗОРЧИНО

Улаанбаатар-Дархан чиглэлийн зам засвартай холбоотойгоор замыг хаах тул хойд чиглэлийн авто замыг Булган-Дашинчилэн-Лүн гэсэн замаар зохицуулах тооцоолол гаргажээ. Эрдэнэт, Булган, Хөвсгөл аймгийн иргэдийг Лүн чиглэлээр нэвтрүүлснээр 30 хувь замын хөдөлгөөний ачаалал буурна гэж үзсэн байна.

Лүнгийн чиглэлийн замын хүрээнд 111 км сайжруулсан шинэ шороон зам гаргах ба уг замаар зорчсоноор Эрдэнэтийн чиглэлийн зам 27 км-ээр нэмэгдэх бол 20 минутын хугацааны зөрүү гарах юм байна. Харин Булганы зам 97 км, Хөвсгөлийн чиглэлийн зам 91 км-ээр багасах тооцоо гарчээ.

ТҮР ЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ БА ТООСЖИЛТ

Түр зам гаргаснаар үүсч болох болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, Тээврийн цагдаагийн албатай нягт хамтарч ажиллах, төмөр зам, авто замтай огтлолцох цэгүүдийг нарийн тооцоолох ажлыг холбогдох байгууллагууд хийж эхэлжээ. Мөн түр замын дагууд гэрээт замын цагдаагийн тасаг байгуулж ажиллахаар төлөвлөөд бэлтгэл ажил хангагдаж байгаа аж.

Түүнчлэн зам засварыг сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан тоосжилтгүй байхад анхаарч ажиллахаар болжээ.

ДАРХАНЫ ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙГ ТӨМӨР ЗАМААР ШИЙДНЭ

Зам засварын ажилтай холбогдуулан зорчигч тээвэрт нэмэлт вагон гарган том оврын автобусны үйлчилгээг шилжүүлэх ба нэмэлтээр райлбусыг өдөрт гурван удаа явуулахаар төлөвлөөд буй. Гэхдээ Сэлэнгэ, Дархан чиглэлийн том оврын автобус түр замаар зорчихыг зөвшөөрч буй.

Мөн улс хоорондын транзит тээврийг төмөр замаар тээвэрлэхээр шийдвэрлэсэн байна. Өдөрт 60-70 том оврын ачааны машин Улаанбаатар-Дарханы замаар зорчдог бөгөөд үүнийг төмөр замд шилжүүлснээр галт тэрэгний урсгалд ачаалал болохгүй.

ЗАМЫН ТРАССТ ӨРТСӨН 27 ОБЕКТИЙН ИХЭНХ НЬ ОВОО

Авто замын тухай хуулийн 16-нд зааснаар замын тэнхлэгээс хоёр тийшээ 50 метр, нийт 100 метрт байх объектууд хуулийн дагуу нөхөн олговор авахгүйгээр газрыг чөлөөлөгдөх учиртай. Энэ дагуу замын трасст нийтдээ 27 объект орсон бөгөөд шаардлагатай тохиолдолд газар чөлөөлөх ажлын зардлыг замын барилгын ажлын магадлашгүй ажлын зардал болох 1.5 сая ам.доллараас гаргахаар төлөвлөжээ.

Гэхдээ ЗТХЯ-наас өгч байгаа мэдээллээр замын трасст орсон объектууд нь жижиг буюу овоо, мухлаг зэрэг орсон гэнэ. Жишээлэхэд, Баруун аймгийн уулзвараас Хар модны даваа хүртэлх 37 км-т байгаа объектууд нь овоо, контейнер, замын бродюр зэрэг зургаан объект орсон байна.  

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.212.62) 2019 оны 08 сарын 29

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Jenkooo(202.126.89.86) 2019 оны 04 сарын 23

4 SARIIN 19 BOLLOO. TENDER 5 SARIIN 2 ND TEGED TENDERIIN HUGATSAA HERUUL MARGAAN. INGESEER BGAAD 7 SAR NAADAM. YAGAAD MONGOLCHUUD BID TOR ZASAG YAM TAMGA . Hevlel medeelel n iim hudlaa yum be? JENKOO? HUUKEE?

0  |  1
Jenkooo(202.126.89.86) 2019 оны 04 сарын 19

4 SARIIN 19 BOLLOO. TENDER 5 SARIIN 2 ND TEGED TENDERIIN HUGATSAA HERUUL MARGAAN. INGESEER BGAAD 7 SAR NAADAM. YAGAAD MONGOLCHUUD BID TOR ZASAG YAM TAMGA . Hevlel medeelel n iim hudlaa yum be? JENKOO? HUUKEE?

0  |  0
Zochin(66.181.160.60) 2019 оны 03 сарын 24

Hytad kompanuudaar hiilgee arail nasjilt ni iluu chanartai hiidegshdee manai zamiin kompanuud mergejilten dutmag aas chanargui hiideg bas idehee urital bolgood urgun zuzaanaas ni ideed undsen suuria muu hiigeed jiliin daraa muuddag baruun aimag hovdiin darviaas tsashaa baynulgiin zamiig tavisan kompanuudaar taviulval deer bhdaa

1  |  0
Баяраа(103.212.116.103) 2019 оны 03 сарын 22

Хатуу бетон хучилттай хийхгүй бол болохгүй

0  |  1
Баяраа(103.212.116.103) 2019 оны 03 сарын 22

Хатуу бетон хучилттай хийхгүй бол болохгүй

0  |  1
Баяраа(103.212.116.103) 2019 оны 03 сарын 22

Хатуу бетон хучилттай хийхгүй бол болохгүй

0  |  1
Мянгуужин(59.153.87.31) 2019 оны 04 сарын 19

Өнөөдөр Тендэрээ зарлаагүй байж яаж 4-25 эхлэх юм бэ Худлаа шаах юмаа

3  |  0
Болдбаатар.(202.126.89.155) 2019 оны 04 сарын 18

Бүтээн байгуулалт хийж байгаа нь сайхан л юм хамгийн гол нь стандартыг маш сайн мөрдөж чанарын өндөр түвшинд гүйцэтгэх нь чухал.амжилт!!!залуусаа.

5  |  1
zochin(150.129.142.106) 2019 оны 03 сарын 20

neg ch odor zam barij uzeegui bj bitgii ingej hudal yum bichij bai

0  |  0
Dottj(73.83.84.234) 2019 оны 03 сарын 21

Mongold zam barih chadvartsi mergejilten baihgui ee. Nud huursan uim hiij mungu saana. Gadnii kompaniar hiilge.

5  |  0
Зочин(122.201.23.210) 2019 оны 04 сарын 19

Зам хааж засвар хийх биш хажуугаар нь шинэ урсгал хийгээд сөрөг урсгал нь тусдаа байхаар хийж болдоггүй юм уу. Заавал хааж зунжингаа шороо тоос босгоод зорчиход хүндрэл учруулж хачин юм хийх юм. Дахин шинээр нэг урсгал гаргаад тэр нь нэг чигийн хөдөлгөөнтэй болж, олон улсын стандартад нийцэхээр байна. Дахиад 10-20 жилийн дараа дахин зам хийх гээд ажил болох нь л дээ. Энэ чинь Монголын ганц гол босоо шугамын зам биз дээ. Урт настай олигтойхон ажил хиймээр байна аа

12  |  2
MGL(202.9.42.22) 2019 оны 03 сарын 20

Худлаа хуцаад бай

0  |  0
A(203.91.116.147) 2019 оны 03 сарын 22

Odoo tenderee zarlaagui baij yaj 4.25nd ehleh uu, nuguu kompaniud ni beltgelee ch bazaaj amjihgui. Ene tenderee 1 sar gehed zarlaad 2 sard songocij boldoggui yum uu??

3  |  0
Top