Улаанбаатар-Налайхын замыг дөрөвдүгээр сарын 15-нд хаана

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 15

Улаанбаатар-Гачуурт-Налайх чиглэлийн замыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барихаар болсон. Энэ замын ажил дөрөвдүгээр сарын 1-нд эхлэх бөгөөд арваннэгдүгээр сарын 30-нд дуусахаар төлөвлөсөн байна.

Улаанбаатар-Налайхын чиглэлийн 20.9 км авто замыг өргөтгөл, шинэчлэлтийн төсийн хүрээнд хоёр урсгал, дөрвөн эгнээ бүхий бүрэн гэрэлтүүлэгтэй, явган хүний болон дугуйн замтай олон улсын стандартын хоёрдугаар зэрэглэлийн зам барих аж. Одоогоор замын транссыг чөлөөлөх ажил хийгдэж дууссан байна.

Дөрөвдүгээр сарын 1-нд замын ажил эхлэхтэй холбогдуулан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс үндсэн замын хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 15-нд бүрэн хааж, туслах замыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Үндсэн замыг хаасантай холбогдуулан зүүн, өмнөд бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь аймгууд болон Багануур, Налайх, Багахангай, Тэрэлжээс Улаанбаатар хотод ирж, буцах бүх төрлийн ачааны автомашин, 8-аас дээш суудалтай автобусны хөдөлгөөнийг Налайх, Чойрын 4 дүгээр зөрлөг-Зуунмод-Улаанбаатар чиглэлээр буюу Төв аймгийн замаар нэвтрүүлэх зохицуулалтыг хийх юм байна. Харин түр замаар нийслэл хот руу орох, гарах чиглэлийн 8-аас доош хүний суудалтай автомашин болон Налайхын чиглэлийн нийтийн зорчигч тээврийн автобус зорчих аж.

Өдөрт 80 мянган автомашин зорчдог гол зам болох Улаанбаатар-Налайх-Чойрын замын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг 36.5 сая ам.доллараар гүйцэтгэх бөгөөд нэг км замыг 1.5 сая ам.доллар буюу 4 орчим тэрбум төгрөгөөр барихаар тооцсон байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.212.62) 2019 оны 08 сарын 29

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top