100 айлын замын ажилд бизнес эрхлэгчид сэтгэл дундуур байна

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 29

-АВТОБУСНЫ ЗОГСООЛЫН ЗАМЫГ ДУУСГААГҮЙ ОРХИЖЭЭ-

Барилгын материалын 100 айл захын уулзвараас 32-ын тойрог хүртэлх 1.6 км авто замын барилгын ажил дуусаж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг хоёр хоногийн өмнө нээсэн. Зам засвар, шинэчлэлтийн ажлыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлж, дөрвөн эгнээ, 12 метр өргөнтэй, замын хоёр талаараа 2.5 метр өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, дугуйн замтай цогц зам тавихаар төлөвлөн ажилласан байна. Гэвч автомашин зорчих хэсгээс бусад явган хүний зам болон дугуйн зам, гэрэлтүүлэг хараахан хийгдэж дуусаагүй байгаа юм. Үүнтэй холбоотойгоор 100 айлын замд түгжрэл үүссэн байв. Мөн 100 айлд барилгын материалын үйлчилгээ эрхэлдэг иргэд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байлаа. Учир нь зун, намрын саруудад зам хааж, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсан юм. Хэрэглэгч, худалдан авагчид зам хаасантай холбоотойгоор 100 айлыг зорихоо больж, бизнес эрхлэгчдийн орлого, ашиг буурсан гэж байлаа. Түүнчлэн шинээр автобусны зогсоол гаргасан ч уг зогсоолын асфальтан замыг тавиагүй байлаа.

Барилгын материалын 100 айл зах дээр худалдаа, үйлчилгээ эрхлэгч Д.Отгоо “Би 100 айлд 20 гаруй жил барилгын материал зарж байна. Энэ жилийн замын ажил сэтгэлд хүрээгүй. Худалдан авагч нар машинаа тавих гэхээр машины зогсоол байхгүй. Бид наймаагаа хийе гэхээр худалдан авагч байхгүй зун, намрын хэдэн сарыг өнгөрөөж байна. Машины зогсоол байхгүй юм чинь яаж худалдан авагчид эндээс ирж материал авах юм бэ. Бид бараагаа оруулах гэхээр машин орох газарт нь том цемент тавьчихсан учраас машин оруулж чадахгүй байна. Зам өргөсгөнө гэсэн ч зам өргөсгөөгүй. Хуучин замыг хуулалгүй давхарлаад л зам тавьчихсан. Өмнөхөөсөө илүү зам түгжрэлтэй байна. Төлбөртэй зогсоол хийнэ гэсэн. Замын хажуугаар явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж хийх юм гэсэн. Энэ нь хэзээ ч ашиглалтад орох юм. 100 айлын зам сэтгэлд хүрсэнгүй. Одоо та нар харах юм бол автобусны зогсох хэсгийг цементлээгүй байгаа биз дээ” гэв.

В.НАМХАЙДОРЖ: 100 АЙЛ ДЭЭР АВТОМАШИНЫ ЗОГСООЛ АЛГА

Түүнчлэн зөвхөн автозамын зорчих хэсгийг ашиглалтад оруулж, замын хажуугийн дугуйн болон явган хүний зам, ногоон байгууламж байгуулах хэсэгт шороо овоолж, брожур тавьсан нь машин зогсох зогсоолыг багасгасан байв. Харин тухайн замын хажуугийн хэсэгт худалдаа эрхлэгчид бараагаа тавьсан байлаа. Замын ажил бүрэн дуусаагүй учраас машины зогсох талбай багасаж, жолооч нар зам дээр машинаа тавих нь ихэссэн байв. Цагдаагийн ажилтнууд замын хөдөлгөөнийг зохицуулж, зам дээр зогссон машинуудыг хөөж байлаа. Гэвч машинаа автобусны буудал болон замын нэгдүгээр эгнээнд орхиж явсан жолоочийн машиныг явсан дариуд ачигч машинууд ачаад явчихдаг ажээ. “Шинэчлэл” дэлгүүрийн худалдаа эрхлэгч В.Намхайдорж “Бизнес эрхлэгчид ачаа бараагаа буулгах, худалдан авагчид машинаа зогсоох зогсоолгүй байна. Автомашины зогсоол байсныг автобусны зогсоол болгоод орхичихсон. Гэтэл автобусны зогсоол дээр нь автобус ч зогсохгүй байгаа. Гэтэл машин очоод зогсохоор ачилтын машин ирээд ачаад явчихдаг. Зам нээгдсэн дариу өчигдөр /уржигдар/ 30-аад машин ачуулсан. Эндээс 1000, 10 мянган төгрөгийн бараа авах гэж ирсэн хүмүүс чинь машинаа ачуулаад 60 мянган төгрөгөөр торгуулаад авахаар ямар хэрэг байх уу. Хувийн компаниудад л орлого болж орж байгаа шүү дээ. Замыг өргөсгөсөн гэсэн ч өргөсгөсөнгүй. Харин ч машины зогсоолыг нь байхгүй болголоо. Зогсоолын асуудлыг шийдэж өгөхгүй бол хөдөлмөрчид л хохирч байна” гэлээ.

Автомашин ачилтын “УСПЕХ” компанийн жолооч “Цагдаагийн дуудлагаар ирж ажиллаж байна. Нэгдүгээр эгнээнд зогссон автомашиныг ачих гэхээсээ илүүтэй хөөж, зогсоохгүй байх талаас нь ажиллаж байгаа. Манай компанийн ачилтын гурван машин энд ажиллаж байна” гэлээ.

Б.ОТГОНСҮХ: АВТОБУСНЫ ЗОГСООЛЫН ЗАМЫГ ДУУСГААГҮЙ НЬ ҮНЭН

Дээрх 100 айлын замын ажилтай холбоотойгоор Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүхээс дараах тайлбарыг авлаа.

-100 айлын зам ашиглалтад орлоо. Гэвч зорчих хэсгээс бусад явган хүний зам, талбайн хэсэг нь ашиглалтад ороогүй байна. Хэзээ ашиглалтад орох вэ?

-Замын гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээгээр ирэх аравдугаар сарын 1 гэхэд бүрэн дуусгаж, ашиглалтад оруулах ёстой. Гэхдээ 100 айлын зам нь замын хөдөлгөөний гол замуудын нэг учраас хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор есдүгээр сарын 1-ээс өмнө автомашин зорчих хэсгийг ашиглалтад орууллаа. Одоо авто зам дагуух явган хүний болон дугуйн зам, зарим газарт ногоон байгууламж байгуулах ажил хийгдэж байгаа. Аравдугаар сарын 1-ний дотор бүрэн ашиглалтад оруулна.

-Автобусны зогсоол шинээр байгуулсан. Гэтэл зогсоолын замын ажил нь хийгдээгүй байгаа юм байна. Автобусны буудлын зам нь замынхаа зорчих хэсэгтэйгээ хамт цутгагдах ёстой байсан юм биш үү?

-Автобусны зогсоолын замыг дуусгаагүй байгаа нь үнэн. Замын гүйцэтгэгч компани аль болох хурдан хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. Замын ажил дээр хүн хүч нэмж, болбол есдүгээр сарын 15 гэхэд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

-100 айлын зам маш их түгжрэлтэй байна. Автомашины зогсоолын хүрэлцээ муу байгаа юм байна. Хэчнээн машины зогсоол баригдаж байгаа вэ?

-Нийт таван газар 200 автомашины зогсоол баригдахаар ажил нь хийгдэж байгаа.  Мөн давхар машины зогсоол барихаар төлөвлөж байна. Тэгэхээр автомашины зогсоолын талбай нэмэгдэнэ.

      Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан дээрх замын ажил эхэлсэн дариу долоодугаар сарын 9-ний өдөр замын ажилтай танилцаж, удаашралтай явж байгааг шүүмжилж байв. Тэрбээр “Маш их ачаалалтай байдаг замыг хаачихаад ийм байдлаар ажиллана гэж байхгүй. Авто замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар арчлалтын газраас ямар арга хэмжээ авч ажиллаж байна. Засварын ажил эхлээд долоо хонолоо хэдэн хашлага тавьснаас өөр ямар ч хийсэн юм алга. Хүн хүчээ нэм, зориулалтын тоног төхөөрөмж ашиглаж ажлыг түргэн шуурхай явуул. Хэдхэн хүн хүрз, жоотуу барьчихсан байдалтай ажил урагшаа явахгүй. Хүн хүчээ хуваарилаад өдөр шөнийн ээлжээр ажилла. Та нарын гаргаж өгсөн хувиараар хоёр хоногийн дараа энэ хаасан замыг нээхээр байна. Гэтэл одоо байгаа байдлаа хар. Ямар ч хариуцлага, зохион байгуулалт байхгүй. Худлаа, үнэн шалтаг тоочоод зогсож байна” хэмээж байлаа.

Гэвч 100 айлын зам засварын ажил бүрэн хийгдэж дуусаагүй байна. Замын ажлын гүйцэтгэгчээр “Драгон бридж” ХХК ажиллаж байгаа бөгөөд гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээгээр ашиглалтад оруулах хугацаа болоогүй байгаа гэдэг тайлбарыг өглөө. Зуун айлын зам сайхан болно гэж албаныхан тайлбарлаж байгаа ч өчигдрийн байдлаар замын ажлын гүйцэтгэл дутуугаас автомашины хөдөлгөөн түгжирч, бизнес эрхлэгчид бухимдалтай байлаа.

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.161.105) 2019 оны 08 сарын 30

нийслэлийн удирдлагуудтхй холбож үзэхээс өөр яах вэ ? ажил мэдэхгүй энэ их хүссэн хүмүүст албан тушаал өгсөний хариуд иймэрхүү л байх нь зөв шүү дээ болж байгаа газарт хөөсөнч явахгүй зураг бичлэг хийлгэх гээд дахин дахин очиж ажлыг хийлгэхгүй эргэцээтэй болхгүй

0  |  0
Та(64.119.18.146) 2019 оны 08 сарын 29

Энэ ажилд хяналт тавихгүй байж, замын цагдаагийн гүүрний хятад компани дээр очоод сүржигнээд яахав дээ, хотын дарга. Эд нар бол хугацаандаа чанартөй хийнэ.

0  |  0
иргэн(66.181.186.218) 2019 оны 08 сарын 29

1.6 км замыг ХЭДЭН сар тавьдаг байна аа. АРАЙ Ч ДЭЭ. 2012-2016 ОНД бол ийм замыг 14 хоногт ТАВЬЖ байсан ш дээ.

0  |  0
иргэн(66.181.186.218) 2019 оны 08 сарын 29

1.6 км замыг ХЭДЭН сар тавьдаг байна аа. АРАЙ Ч ДЭЭ. 2012-2016 ОНД бол ийм замыг 14 хоногт ТАВЬЖ байсан ш дээ.

0  |  0
matilda(156.0.212.62) 2019 оны 08 сарын 29

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
matilda(156.0.212.62) 2019 оны 08 сарын 29

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
зда(103.10.23.83) 2019 оны 08 сарын 29

энэ захаа нүүлгээчээээээээээ

0  |  0
Зочин(122.201.21.166) 2019 оны 08 сарын 29

Та нар одоо нүүцгээ та нарын хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгаас болж нийтээрээ хохирох ёсгүй. Наад хавьд чинь зөндөө хүмүүс амьдардаг юм тэр хүмүүсийн тохь тух гол нь эрүүл мэндийг бод! Та нар нүүвэл наанадж түгжрэл буурна цаанадаж энэ хавийн хүмүүс эрүүл аюулгүй орчинд амьдарна. Нүүүцгээ муу новшнууд

0  |  0
Guest(122.201.21.166) 2019 оны 08 сарын 29

Та нарын таалалд нийцүүлж юм болгоныг хийх ёстой юу? 100 айл хавьцаа зөндөө хүмүүс амьдарч байгаа энэ хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтөй янз бүрийн хортой барилгын материал зарж өчнөөн жил боллоо. Хэдхэн алхаад эмнэлгүүд байж байдаг. Ийм байж хэрхэвч болохгүй. Хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашиг орлогоос болж нийт хүмүүс хохирох ёсгүй. Одоо хангалттай нүүцгээ. Энэ нөхдүүд нүүвэл энэ хавийн эх захгүй замбараагүй байдал арилж түгжрэл ч буурна.

0  |  0
лохмо(66.181.160.33) 2019 оны 08 сарын 29

өөрсдөө зайлцгаа замын бөглөөс болсон юмнууд

0  |  0
ah(202.21.100.210) 2019 оны 08 сарын 29

hoiton dahiad haa nuutel ni haa

0  |  0
Зочин(139.5.217.209) 2019 оны 08 сарын 29

Амарсайхан дандаа худлаа жүжиг тавьдаг ш дээ хөгиин новш

0  |  0
б(192.82.65.120) 2019 оны 09 сарын 02

нүүлгэх инь зөв гарц өөр гац үгүй

1  |  0
зочин(64.119.26.12) 2019 оны 08 сарын 29

зунжингаа юу хийдэг байнаа хяналт байдаггүй юм уу

0  |  0
zochin(185.39.141.103) 2019 оны 08 сарын 29

65 yanhan chadahgvi yumaaraa oroldoj tusuv tonoj uuriin halaas zuzaatgah deerem hiij yum yumand vschin . zam tavij vzeegvi turul sadandaa tendet shaaj tuduv tonodoor..

0  |  0
Засс(66.181.161.7) 2019 оны 08 сарын 29

Хотоос гарцгаа

0  |  0
zochin(66.181.187.217) 2019 оны 08 сарын 29

ZAMYG NI DUUSGAKH GEJ BUU YAAR , DURAKUUD NUUTSGEEG , ZAAWAL TA NART , KHUN BURIIN TAALALD ZOKHITSUULAKH UU? NUUGEECH DURAKUUD

0  |  0
Top