Нийслэлд энэ сарын 23-наас эхлэн зам засахгүй

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Нийслэлийн замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр энэ сарын 23-наас эхлэн нийслэлийн хэмжээнд зам засахгүй гэж мэдэгдлээ. Тэрээр хэлэхдээ “Засаг даргын гаргасан шийдвэрийн дагуу 74 км явган болон дугуйн замыг одоо хэвийн байгаа замыг хуулахгүйгээр шаардлагатай замуудыг судалж, шинэчлэх байдлаар өнөөдөр ажлын хэсгээс хуралдаж шийдсэн. Монелийн гудамжинд хэрэгжиж байгаа зам засварын ажил дууссанаар энэ жил хийж гүйцэтгэх авто зам засварын ажил бүрэн дуусна. Тодруулбал наймдугаар сарын 23-наас хойш дахин зам засварын ажил хийхгүй” гэсэн байна.

Одоогийн байдлаар Монелийн гудамжны засварын ажил үргэлжилж байна. Борооны улмаас цеменээр бэхжүүлсэн суурийн ажил тодорхойгүй хугацаанд хойшилжээ. Төлөвлөгөө ёсоор наймдугаар сарын 21-ний өдөр гэхэд хучилтын ажлыг бүрэн дуусгах юм.

Ташрамд дурдахад энэ жил зам засвартай холбоотойгоор нийт 85 төсөл хэрэгжүүлж буй. Нийт 101 км автто замын барилга угсралтын ажл, 31 км зам засвар, 74 км явган болон дугуйн замын ажлыг төлөвлөсөн бөгөөд ажлын явц 63% байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top